МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс тус байгууллагын Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлаж, Ц.Ганхуяг, С.Адъяасүрэн, Р.Гандиймаа, Г.Чоглоонамжил, С.Баярмөнх, Г.Гэрэл, Э.Бат-Эрдэнэ, Т.Батзориг, Д.Наранцэцэг, О.Гомбожав гэсэн 10 хүн нэрээ дэвшүүлсэн бөгөөд өчигдөр (2024.03.25) МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулснаас нэр дэвшигч Г.Гэрэл бусад нэр дэвшигчдээс нэг, хоёрдугаар шатанд хамгийн өндөр оноогоор шалгарчээ.
Г.Гэрэл нь олон улсын сэтгүүлч мэргэжилтэй, эдийн засгийн ухааны магистр, Англи, Солонгос хэлтэй. МҮОНР-д идэвхтэн сурвалжлагчаас эхлэн “Шинэ долгион” радио станцад хөтлөгч, “Eagle” телевизэд хөтлөгч, редактор, МҮОНТ-д хөтлөгч, редактор, МҮОНТ-ийн “Өглөө” хөтөлбөрийн дарга, “Эх орон” телевизийн гүйцэтгэх захирал, МҮОНТ-ийн Нийгмийн нэвтрүүлгийн редакцын ерөнхий редактор, МҮОНТ-ийн Нэвтрүүлгийн бодлого төлөвлөлтийн албаны дарга, МҮОНРТ-ийн Маркетингийн хэлтсийн дарга, МҮОНРТ-ийн Дэд захирлаар ажиллаж байсан туршлагатай.
Ням - 05 сарын 10,
2026
Сэтгэгдэл7
Аав нь гэж сайхан уудаг гар бий дээ Ганхуяг гэдэг
Ганц үнэмшилтэй мэдээлэл хүргэдэг телевиз маань ингээд нүд аньлаа гэж үү.Ээ, бүү үзэгд.
"Аргаа барахад аавынхаа толгойг маажна" гэсэн үг үнэхээр монголчуудын байр байдлыг хэлсэн үг мөн шүү. Г.Гэрэлд баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
Амралтанд янаглаж явдагийг нь сайн мэдэх юм даа
zo zo
Bitgii athazgaa,hynii yamar baih ni hend halmaatai be?....ene hyn ajild debssen l baina,delhiin hozrogdson yzeleesee yher Mongol salah heregtei baina.............
enne huuhen ch zavhai zaidan baihaa,