Хятадын харилцаа холбооны салбар энэ оны эхний хоёр сард ерөнхийдөө тогтвортой байснаас гадна цахим холбооны салбарын бизнес нь хоёр оронтой тоонд хүрч өссөн байна. Хятадын нийт хэрэглэгчдийн бараг тавин хувийг 5G хэрэглэгч эзлэх болж, гигават урсгал хэрэглэгчийн тоо 25 хувиас давжээ.
Статистикаас харвал, хоёрдугаар сарын байдлаар цахим холбооны үндсэн гурван компани, мөн Хятадын радио, телевиз хамтран хөгжүүлсэн хөдөлгөөнт сүлжээний гар утас хэрэглэгч 1 тэрбум 746 саяд хүрсэн байна. Эдгээрээс 5G хэрэглэгч 851 сая болсон нь нийт хэрэглэгчийн 48.8 хувийг эзэлж байгаа юм.Мөн хоёрдугаар сарын сүүлчийн байдлаар хөдөлгөөнт интернэт сүлжээний урсгал 48 тэрбум 760 сая GB хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 16.6 хувь өссөн гэнэ.
Н.Уртнасан
Ням - 05 сарын 10,
2026
Сэтгэгдэл0