sonin.mn

3-р сарын 27-нд Баогийн Азийн чуулга уулзалтын зөвлөлдөх хорооны дарга, Японы Ерөнхий сайд асан Ясуо Фукуда ХТРТ-д тусгай ярилцлага өгөхдөө, "Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засгийн хөгжилд маш чухал нөлөө үзүүлж байна. Эдийн засгаа илүү хурдтай хөгжүүлж дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтөд хүч нэмэрлэх хэрэгтэй. Баогийн Азийн чуулга уулзалт нь олон улсын зүтгэлтнүүд дэлхийн хэмжээнд бодлого, стратеги, хөгжлийн асуудлаар саналаа гүнзгий солилцдог чухал индэр юм. Энэ жилийн хувьд технологийн хөгжлийн асуудлыг анхааралтай харж байна. Хятадын инновацилаг үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой би санал нэгтэй байна.


Өөрчлөлт хувиралт ихтэй өнөөгийн дэлхий нийтэд технологийн шинэчлэл хөгжил дэвшил авчирна. Ийм учраас шинэ технологи дэлхийн тогтвортой хөгжилд үргэлжлүүлэн хувь нэмэр оруулаасай гэж хүсэж байна. Технологийн судалгааг эрчимтэй явуулж буй өнөө цагт хүн төрөлхтний нийгмийн ирээдүйн хөгжлийн чиг хандлага, улс орнууд хоорондоо хэрхэн зөв харилцах нь бидний ярилцах асуудал боллоо. Мөн энэ бүхэнд агуулагдаж буй бизнесийн боломжуудыг маш сонор соргогоор таньж олох ёстой. Япон, Хятадын хамтын ажиллагаанд олон боломж байгаа. Энэ нь манай хоёр оронд үр өгөөжөө өгөөд зогсохгүй бусад улс оронд ч үр ашгаа өгч байна" гэжээ.


Г.Бямба