Саяхан БНХАУ-ын нийслэл Бээжингийн албан ёсны вэб сайтын олон улсын шинэ хувилбар(International Web Portal of Beijing) албан ёсоор ажиллаж эхэлжээ. Энэхүү вэб сайт нь Бээжингийн Олон улсын солилцооны төвийн хүрээнд англи, солонгос, япон, герман, франц, испани, орос, араб, португал зэрэг 9 хэлийг багтаасан мэдээлэл түгээх, олон нийтийн үйлчилгээ, зөвлөгөө өгөх, солилцоо хийх үйлчилгээ зэргийг нэгтгэсэн байна.
Шинэчилсэн хувилбар нь гадаад иргэдийн төлбөр тооцоо хийх, зам харилцаа, ажил амьдрал, аялал жуулчлал зэрэгт тус дөхөм үзүүлж, төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх зорилготой гэнэ.
Г.Бямба
Ням - 05 сарын 10,
2026
Сэтгэгдэл2
Орос ах нар маань яах юм бол, бүр санаа зовчихлоо
Чи ямар марзан ахтай гар вэ