Хятадын Үндэсний статистикийн газрын үйлчилгээний салбарын судалгааны төв болон тус улсын Ложистик, худалдан авалтын холбооны гаргасан тайлангаас үзвэл 2024 оны гуравдугаар сард БНХАУ-ын үйлдвэрлэлийн худалдан авалтын индекс \PMI\ 50.8% болж, өмнөх сараас 1.7 нэгжээр өсчээ.
Үндэсний статистикийн газрын үйлчилгээний салбарын судалгааны төвийн ахлах судлаач Жао Чинхэгийн хэлснээр: "Гуравдугаар сард хаврын баярын дараа компаниуд ажил, үйлдвэрлэлээ сэргээснээр, зах зээлийн идэвхжилт нэмэгдэж, үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс 50.8% хүртэл өсөж, өсөн нэмэгдэх орон зай руугаа буцаж орсон юм. Судалгаанд хамрагдсан 21 салбарын 15 нь тэлэлтийн орон зайд байгаа нь өмнөх сараас 10-аар нэмэгдэж, үйлдвэрлэлийн өсөлт мэдэгдэхүйц нэмэгдсэн" гэжээ.
Гуравдугаар сард үйлдвэрлэлийн индекс 52.2%, шинэ захиалгын индекс 53.0% болж, өмнөх сараас 2.4, 4.0 нэгжээр тус тус өссөн ба ингэснээр тус улсын боловсруулах аж үйлдвэрийн үйлдвэрлэл, эрэлт хэрэгцээний түвшин илт сэргэж буй гэхэд болох гэнэ.
Г.Бямба
Ням - 05 сарын 10,
2026
Сэтгэгдэл0