sonin.mn

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын авто замын боомтын ачаа тээврийг 24 цаг ажиллуулж эхэллээ. Ингэснээр тус боомт БНХАУ, Монгол Улс хооронд ачаа тээврийг 24 цаг нээлттэй болгосон анхны авто замын боомт болж байгаа юм. 



Өнгөрсөн оны 12 дугаар сараас ачаа тээврийг 24 цагаар нэвтрүүлэх ажлыг 15 хоног туршиж, бэлтгэл ажлыг хийсэн билээ. Эх сурвалжийн өгүүлж буйгаар дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ныг дуустал 24 цагаар ажиллах бөгөөд хоёр орны хуулиар тогтоосон амралтын өдрүүдэд түр хаах юм. 

Монгол Улсын өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүний 70 хувийг Эрээний хуурай замаар боомтоор тээвэрлэдэг. 



Г.Бямба