sonin.mn

Хятадын импорт экспортын 135 дахь удаагийн үзэсгэлэн худалдаа 4 сарын 15-нд нээгдэж 5 сарын 5 хүртэл тус улсын Гуанжоу хотод үргэлжилнэ. Бэлтгэл ажил үндсэндээ дуусч байна хэмээн өчигдөр мэдэгджээ.


Энэ удаагийн үзэсгэлэн 1.55 сая хавтгай дөрвөлжин метр талбайд дэлгэгдэх бөгөөд 28600 гаруй компани оролцоно.


Үүнээс 4300 гаруй оролцогч нь шинэ компани байна. Импортын үзэсгэлэнд 680 гаруй компани оролцохоор бүртгүүлсэн ба 215 улс, бүс нутгийн 93 мянган худалдан авагч, 220 гаруй компани, аж үйлдвэр, худалдааны байгууллага оролцоно гэдгээ баталгаажуулжээ.

Гуанжоугийн яармаг гарч эхэлсэн цагаас олон улсын 9 сая 300 мянган худалдан авагч үзэсгэлэнд оролцож, дэлхий даяар хамтын ажиллагааны 195 түнштэй болсон гэнэ.


Г.Бямба