32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж буй. Тус бүтээн байгуулалтын талаар УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүнээс тодрууллаа.

-32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх явган хүний зам хэдэн хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна вэ?
-32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэл шинэчилж буй явган хүний замын ажил 2023 оны аравдугаар сард эхэлсэн. Нийт 1.2 км явган хүний зам буюу 7000 ам метр талбайг шинэчилж буй. Өнгөт хавтангаар явган хүний зам хийхээр эвдрэл ихтэй, насжилт богино байгаа тул уг замыг байгалийн боржин чулуугаар хийж байгаа юм. Одоогоор ажлын явц 65 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Зарим хэсэгт газар чөлөөлөлт, орц гарцтай холбоотой асуудлууд үүсэж байгаа. Үүнд Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын хөгжлийн газартай хамтран газар дээр нь зөвшилцөж, зам дагуух аж ахуйн нэгжүүд болон явган зорчигчдыг хохироохгүйгээр шийдэл боловсруулж байна. Уг бүтээн байгуулалт амжилттай дуусвал төвийн гол магистрал явган хүний замуудыг байгалийн боржин чулуугаар шинэчилнэ.

-Тухайн байршилд өмнө нь явган хүний зам байсан уу?
-32-ын тойргоос Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын сургууль хүртэл бараг явган хүний замгүй байсан. Сүхбаатар дүүргээс хэсэгчилсэн байдлаар зам хийсэн байсан бөгөөд хуучин замын материалыг дүүрэгт нь хүлээлгэж өгөөд 3 метр хүртэлх өргөнтэй явган хүний зам хийж байна. Өмнө нь 1.5-2 см зузаан хавтангаар зам хийдэг байсан бол энэ удаад Монголын хөрснөөс гаргаж авсан, 4 см хүртэлх зузаантай барзгар боржин чулууг ашиглаж байгаа. Тиймээс хөрс бэлтгэлийн ажлаа сайн хийж, насжилтыг уртасгаж байна. Өмнө нь дүүргээс хэсэгчилж хийсэн замууд аж ахуйн нэгж, байгууллагуудын хашаа, шон, рекламын самбар, авто зогсоол зэргээс шалтгаалж 1-2 метрийн өргөнтэй байсан. Үүнийг боломжоор нь 3 метр хүртэл өргөтгөж байна.

-Байгалийн боржин чулуун зам тавьснаар ямар давуу тал бий болох вэ?
- Өмнө нь байгалийн боржин чулуугаар зам тавихдаа гадаргыг нь шатаагаагүйгээс үүдэн халтирах эрсдэл үүсдэг байсан. Энэ удаад сонгож буй чулууны гадаргад шатаалт хийж, зориулалтын төхөөрөмжөөр барзайлган, халтиргаа үүсэхээргүй болгож байгаа. Мөн замын хагаралгүй болж, дугуйт хэрэгсэлтэй иргэд зорчиход доргилт мэдрэгдэхгүй, замын насжилт уртасна.

-Газар хөлдсөн үед уг бүтээн байгуулалт эхэлсэн. Тиймээс иргэдийн зүгээс газар гэсэхээр суулт өгч, хагарч цуурах вий гэсэн болгоомжлол байгаа. Тийм асуудал үүсэх үү?
-7000 ам метр талбайг дулааны улиралд шинэчилбэл хоёр сарын дотор дуусна. Бид 7000 ам метр талбайн 60 хувь буюу 4000 орчим ам метр талбайг 5-6 сарын хугацаанд хийж байна. Хүйтний улиралд явган хүний зам тавихдаа асар барьж, халаагч пуужин үлээлгэн, дулааны улиралд байгаа мэт нөхцөлийг бүрдүүлж хийсэн тул суулт өгөх асуудал гарахгүй. Мөн гүйцэтгэгч байгууллагын хувьд энэ төрлийн асуудал гарвал өөрсдийн хөрөнгөөр засварлаж, улсыг хохиролгүй болгоно. Цаашид хэд хэдэн байршилд ийм бүтээн байгуулалт хийх учраас гүйцэтгэгч байгууллага хариуцлагатай ажиллана. Газар чөлөөлөлт, орц гарцтай холбоотой асуудал хурдан шийдэгдвэл тавдугаар сардаа багтаан ажлаа бүрэн дуусгана.
Ням - 05 сарын 10,
2026
Сэтгэгдэл21
Хэдээр хийж байгаагаа бичээч эхлээд, ашиг чинь хэд нугалж бгаагаа
Хэдээр хийж байгаагаа бичээч эхлээд, ашиг чинь хэд нугалж бгаагаа
Үнэ өртөг нь өнгөт хавтангаас хямд байж чадах уу?? Хямд бол ч яахав!!
Bat uuliin ueees ehleed UB iin zamuudiig hymd.halitardag hlitagaar solison.urd n ingej evel bsan ch haltardaggui blaa.Suhiin talbai ter chigeeree haltardag bolson.
1.5-2.0 см зузаан явган замын хавтан гэж хаана ч байдаггүй мал даа
Хариуцсан дарга нь явган замын хавтангийхаа зузааныг мэдэхгүй байхаар хэцүү байна шүү
чулуу өвөл хальтирна. бүх төрлийн чулуу хальтирна. цемент дээр.
Монголоос гаргаж авсан чулуу гэжээ энийг хэн ч хянах боломжгүй, гэж хэлээд л урдаас хямд чулуу аваад хийнэ, ашиг шууд дарга нарынх
Дороосоо халаад цасаа хайлуулчихдаг зам мөнч их байх юм даа манайд хийчихэж болдоггүй юм уу
Ул шороог нь чанартай давтахгүй бол хагарна, та бүгдийн үг худал талдаа болох вий....
Ус зайлуулах системгүй замын хажууд мянга сайхан чулуун зам хийгээд ямар ч нэмэргүй.Энэ бол зүгээр МАН-ын данжаад нарын мөнгө угаалт.МАН-ын данжаадуудын барьсан зам одоо цас ороход хайлаад урсчихдаг болсон байна.
түрк төслийн замууд хальтираад солино гэсэн чинь буцаагаад байгалийн чулуугаар солихнээ.
Тендерт байнга шалгардаг МАН-ын дарга нарын хувийн компаниудын барьсан зам цас ороход хайлаад урсчихдаг болжээ..
Бас жил болгон чанарыг нь жигтэйхэн магтаж байгаад сольдог боржууруурууд цасанд хайлчихдаг болж..МАН-ын өмхий хулгайчууд бидний төлсөн татварын мөнгөөр бөгсөө арчих нь холгүй аяглацгаадаг болж..МАН-ыг шар тос асгаад өөрсдийг нь хайлуулж устгах хэрэгтэй.
Бүтээн байгуулалт хийж байгаа нь сайшаалтай. Гэхдээ тавьсан зургийг харахаар "би чадна"-чууд шиг, наад захын ур чадваргүй хүмүүсийн бүтээл. Хичнээн түлсэн шатаасан ч чулуу бол чулуу тул өвөл хүн хальтарч унаж үхэх эрсдэлтэй. Хайран татвар төлөгчдийн хөрөнгө, байгалийн боржин чулууны төсөв нь тэнгэрийн юм байгаа. Зүгээр л явган хүний замын зориулалтын тоосгоороо хийгээчээ.
Төрийн мөнгө ямар уйлах биш. Хавар газар гэсээгүй үед хичнээн пуужиндаж асар бариад нэмэргүй зун энд тэндээ овойж товойгоод л ирнэ дээ
Ус зайлуулах шугам хоолойгоо авто зам, явган замын дагуу хийхгүй бол мянган сайхан зам тавиад ямар ч үр дүнгүй ш дээ
Чулуу яах вэ, УР чадваргуй алга байна аа Залуу дарга аа ! Мэргэжлийн тувшин алга. Ямар ч барилга засал чимэглэлийн туршлага мэргэжилгуй тохиолдолын бурые хумуус авч ажилуулсан илт байна. Москва -Бээжин-Алма Актау-Стамбул-Токиогийн явган хуний засаад жишиг авал даа. Халтар хайш яаш там тум яаран хийсэн хурдан эвдрэх руд Хуурсан АЖИЛ харагдаж байна. Чулуу яах вэ …
Зүгээр л асфалтан зам тавьчихалдаа Дугуй скүүтэр роллик хүүхдийн тэрэгтэй иргэд зорчиход амар … Машинаа бага уна гэвэл иимэрхүү замдаа сайн анхаараачээ Тэгээд ч өвөл цасаа сайн цэвэрлэхгүй бол хальтирдаггүй зам гэж манай гариг дэлхиид л лав байхгүй ээ
Дампуу болчихгүй бол зах зээлд нийлүүлэгдэнэ
Мал минь өвөл явган зам тавид нөгөө дүүл чинь бүгд суларчихсан байна лээ. Хөлдөлт гэсэлт гэж мэдэх үү сдакаа. Моодын Болдоо гэж нэг сда бас өвөл майхан дотор замын тэмдэглэгээ хийлгэчихсэн шаажысан.. инженер хүн байдаг юмуу наад бөгс долоогч дотор чинь