Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд зөвшөөрөлгүй барьсан 15 гараашийг буулган, газар чөлөөлж байна. Энэ онд тус дүүргийн есөн байршилд 63 гарааш, 27 байршилд 1737 метр хашаа хайс чөлөөлөх аж. Харин нийслэлийн хэмжээнд 121 байршилд 1500 гаруй гарааш, 15,000 метр хашаа хайс буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн, тохижуулах юм.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар:
-2021 оноос хойш зөвшөөрөлгүй гараашуудыг буулгах мэдэгдлийг эзэмшигчдэд нь хүргүүлж эхэлсэн. Энэ онд гэхэд 1, 2 дугаар сард хүргүүлсэн. Зөвшөөрөлтэй гараашуудыг чөлөөлөхдөө эзэмшигчидтэй зөвшилцөж, нөхөн олговор олгодог. Чөлөөлсөн байршилд Хот байгуулалт, хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгавар баталсны дараа ямар тохижилт хийх нь шийдэгдэнэ.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг:
-Стандартын шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа хайс буулгах ажлыг энэ онд эрчимжүүлнэ. Газрыг хууль бусаар ашиглаж, хашаа хайс, барилга байгууламж барьвал хуулийн дагуу мэдэгдэл өгч, албадан буулгах хүртэл арга хэмжээ аван, гарсан зардлыг хуулийн дагуу буруутай этгээдээр төлүүлнэ. Байгууламж барьсны дараа зөвшөөрлийг нөхөж олгодгийг зогсооно. Хашаа хайс, гараашийг буулгаж, орц гарц, зай талбайг нэмэгдүүлснээр гэмт хэрэг, зөрчлийн тоо ч мөн буурдаг. Чөлөөлсөн талбайг иргэдийн санал хүсэлтээр тохижуулж, ихэвчлэн ногоон байгууламж байгуулж байгаа хэмээлээ.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах хүрээнд 2020 оноос хойш 8500 гаруй гарааш, 2021 оноос хойш 87 км хашаа хайсыг буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн, орц гарцыг нэмэгдүүлж, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол зэргээр тохижуулсан юм.

Ням - 05 сарын 10,
2026
Сэтгэгдэл9
тухайн үеийн дүүргийн иТХ шийдвэрээр Газрын албатай гэрээ байгуулан гараж бариулан жил бүр газар эзэмшсэний, нийтийн газар цэвэрлэгээний төлбөрөө төлдөг бсан боловч энэ үеийн дарга нар шийдвэр гаргаад л буулгуулсан. Хуулийн нэрээр дээрэм хийсэн. Нэг дарга нь зөвшөөрөөд нөгөө нь буулгадаг. Муусайн паразитууд. Ийм учраас манай улсыг дайн дажингүй мөртөө төрийн залгамжгүй, авилгалд идэгдсэн, улс төрийн тогтворгүй байдалтай тул урт хугацааны хөрөнгө оруулалт хийхэд найдваргүй гэж үздэг
Машинуудаа хаана тавих вэ! Бодлогогүй нураагаад л!
Богд уул, туулын эргээр бариад байгаа хауснууд, авилгал хорооллыг буулгаж чадахгүй байж ядарсан ард түмнээ дээрэлхэн амьжиргаанд нь хэрэг болж бхйгаа граш буулгах ямар сонирхол байгаа вэ? Буулгаж байгаа нь хэдэн халтар цаас , дараа нь тохижолт хийнэ гэж мөнгө угааж байгаа авилгагч түшмэдүүдийн санаачлага юм биз