Монгол цэргийн нэгдсэн холбоо (МЦНХ) Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба хамтран “Эх оронч үзэл-Үндэсний аюулгүй байдал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа. Хурлаар үндэсний аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүллээ.
МЦНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо аюулгүй байдлын гадаад орчин, дотоод нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийж, иргэдийн эх оронч үзэл, бахархал нь улс орны аюулгүй байдлыг бэхжүүлэх нэг чухал үндэс болохыг онцлов. Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (ScD), профессор, академич С.Нарангэрэл “Эх оронч үндэсний үзэл санаа” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. Эрдэм шинжилгээний бага хурлаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн холбогдох байгууллагуудад хүргүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын эргэлтэд оруулахаар боллоо. Хуралд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын сургалт, соён гэгээрүүлэх ажил хариуцсан ажилтнууд, дээрх байгууллагуудын дэргэдэх сургууль, хүрээлэнгийн багш, судлаачид, төрийн болон төрийн бус 23 байгууллагын төлөөлөл оролцлоо.
Бямба - 05 сарын 09,
2026
Сэтгэгдэл3
Саарал ордонд баахан МАН-ын хятад,манж-хятадын эрлийз хулгайч дээрэмчид Бээжингийн тагнуулуудыг залчихаад юун үндэсний үзэл ярина вэ? Зайлцгаах хэрэгтэй энэ дүр эсгэж жүжиглэсэн төгцөгүүд ..
Нарангэрэлийн илтгэлийг унших юмсан, танай сайт нийтлэхгүй юм бол уу ?
Экс коммунистууд эх оронч үзэл, үндэсний үзлийг одоо юу гэж том'ёолж, яаж хандаж байгаа юм бол ? Нарангэрэл академичийн илтгэлийг үзэх юмсан !