“ЗСБНХУ” гэсэн товчлолыг монголчууд бараг мартсан даа. Зөвлөлт Холбоот Улс гэсэн нэртэй нэг улс байж байгаад 32-33 жилийн тэртээ тараад алга болсон. Тэгвэл тэр улсын нэрийн товчлол нь “ЗСБНХУ”, оросоороо “СССР”. Одоогоос яг 102 жилийн тэртээ байгуулагджээ. 2022.12.30–“100” жилийнх нь тэгш тоотой тэмдэглэлт өдөр байв. Гэм нь СССР-ийн залгамжлагч ОХУ-д тэр ойг тун тааламжгүй тэмдэглэсэн. Украинд дайн өдөөгөөд 10 сарыг туулахдаа ганц ч ялалтгүй, “Шинэ СССР-ийг байгуулна, тун удахгүй, тэвччих” гэсэн С.Шойгугийн уриалга агаарт замхарсан, энэ тухай өгүүлэх гэсэнгүй. Гарчигт өгүүллээ. Ахуйн наад захын жишээн дээр аугаа СССР хэрхэн нуран унасан түүх! гэсгээд би хоёр жилийн тэртээ бичиж байснаа эргэж нийтлэхээр шийдэв.
“Назад в СССР” гэж нэг лут кино оросууд хийжээ. Хэдэн жилийн өмнө дөө. Манайхан хөрвүүлчихсэн зурагтаар гаргаж байна билээ. Хөгшин залуугүй үзүүлмээр кино мэт санагдлаа. Өмнөх “соц нийгэм”-ийг алж тавьсан агуулгатай, цаагуураа. Ядуу, харанхуй, юм үзээгүй, гэхдээ даруулгатай (хуулиас сүнсгүй болтлоо айчихсан), хөгийн, хөгжилтэй аж байдал нүдний өмнө жирэлзээд байх нь тэр. Өнөө цагийн шинэ орос (“Новый русский”–оросын нийгэм дэх хувийн бизнестэй хөрөнгөжсөн нийгмийн анги давхарга) залуу Антон 2010 оноос 1975 он руу ухарч төрөөд ой нь гутаж амиа хорлохын наагуур үйл явдал гардаг даа.
Энэ тухай юунд өгүүлэв? MegaShowTV гэх сайтаас нэг сонин жагсаалт олж үзлээ. Зөвлөлт Холбоот Улсад “соц” иргэд эд материалд шунаж болохгүй, зөвхөн коммунизмын гэрэлт ирээдүй рүү л тэмүүлээд байх хэрэгтэй хэмээн ухуулан ятгаж дарамталдаг байсан боловч хүн юм хойно сайхан хувцаслах, гоё дуу сонсох, тансаг амьдрах хүсэл нь цаанаасаа бадарч байдаг гэж MegaShowTV сайт хүүрнэжээ. Манайд ч мөн ялгаагүй дээ. Тансаг амьдрал, гоё хувцасны төлөө хоног тоолон хүлээж, цалингаа хурааж, өр тавьж, хоосон хонож, өөр яаж ч байсан юм, өнөө цагт бол монголын тансаг залууст инээдэм хүрэм, зарим талаар зовмоор явдал бишгүй тохиож байж гэнээ. Биет үлгэр жишээ нь бидний ба бидний дээд үеийнхэн бэлээхэн байж байна.
“Соц нийгэм”-ээ эргэн дурсаж, баярын бичиг, сайшаалын үнэмлэхдээ уярч, доголон нулимстай яваа ядарсан монголчууддаа хэргээр хандан бичиж байгаа хэрэг шүү дээ. “Соц нийгэм” дэндүү сайхан байсан хэмээн залуу хойч үеэ хордуулан, тэд нь ч үзээгүй туулаагүй хэрнээ ухарч мөрөөдөөд, өнөө цагийн ардчилсан зах зээлийн энэ нийгмээ хараан зүхэж яваа идэр, залуу, балчир үеийнхэн нь миний энд бичсэнийг уншичихад бас илүүдэхгүй.
“Соц нийгэм” бүрэн хаалттай нийгэм байсан юм. Нээчихвэл хамаг иргэд нь гадаадад дайжаад гоё тансаг ахуйд олзлогдчихно гэхээс дэглэм нь айж балмагдаад юун хилээ нээх, юун гадаад паспорт. Гадаад ертөнцийн (хөрөнгөтөн) тухай ам дамжин битүүхэн ярих ба тэндээс ирсэн, сонссон, үзсэн юм бүхэн үнэд хүрнэ. Сохроор шүтүүлнэ. Тэгэхдээ нэг их дээгүүр юм хүсэхгүй ярихгүй, бохь, жинс, трапец өмд, хөгжим, хожуухан өнгөт фото зураг гэсгээд.
MegaShowTV-д өгүүлснээр СССР-ийн ард иргэд (Зөвлөлтийн баатарлаг ард түмэн гэчихье) дараахи 13 төрлийн эд зүйлд нүдээ ухаж өгөхөөс буцахгүй, ёстой чин хүсэл нь болж байсан гэжээ. Үүнд:
Жинс
Пянз ба пянз тоглуулагч (рок-поп хөгжим)
Фото аппарат
Хувийн машин –Фиатын коппи ВАЗ буюу жинхэнэ ардын машин
Хананд өлгөх хивс
Зажилдаг бохь
Гитар
Кофе чанагч
Ахуйн жижиг сэнс
Адидас - спортын хослол
Зайгаар ажилладаг бугуйн цаг
Видео магнитафон
Хрусталь чийдэнгийн бүрхүүл
Өнөөгийн шинэ монголчууд, шинэ монгол залууст үзүүлбэл ёстой нэг ичмээр дамшиг байгаа биз? Иймхэн юмны төлөө коммунист иргэд нүдээ ухаж өгөхөөс буцахгүй байсан гэхлээр. Социализм явж явж, хөгжиж хөгжиж нэг мэдэхнээ гаатай бохь, жинсэн өмдөнд сөхрөөд уначихсан. Ялагдчихсан.
Биднийг их сургуульд оюутан байхад марксизм-ленинизмийг хангалттай зааж сургадаг байлаа. Жижиг хөрөнгөтний тэгшитгэлийн социализм гэдгийг мөн ч их шүүмжилдэгсэн. Бодит биет жишээ нь тэр үеийн Хятад байна, маогийнхан тэгж завхрууллаа гэж ирээд л. Яг үнэндээ Мао ил хэлээд нийгэмдээ хүчлээд тулгачихсан болохоос 1930-аад онд СССР-т Сталин туршаад сүйдлэсэн юм билээ. Модон анжистай Орос орныг аж үйлдвэржүүлсэн гэдэг нь яг үнэн. Шалдан нүцгэн, өлөн зэлмүүн, өнчин өрөөсөн, ялтай сая сая зөвлөлт хүн (ихэнхи нь ГУЛАГ-т) До яамны бууны жадан дор, нам-эвлэлийн сахилгын шүүхийн өмнө сульдаж унатлаа ажиллаад СССР гэх гүрнийг, Зөвлөлтийн хүчирхэг эдийн засгийг босгоод ирсэн. Хожим 1960-аад оноос дээрдээд ирсэн ч шувтан тэгшитгэл явагдсан. Тэгшхэн л байх, байлгах хэрэгтэй. Тэгшхэн явсаар соц иргэд нь тэр эд бараанд унаж үхэж байсныг MegaShowTVдээр 13 нэр төрлийн эд бараагаар жишээлжээ. Хэдэн үеэрээ өлөн зэлмүүн, өрөөл татуу явсны гайгаар өнөө цагт Орост ч тэр, Монголд ч тэр идэж ууж авч ханахгүй, өм цөм хусаад л. Соц нийгмээсээ кап нийгэмд шилжээд шунал гэх мангасын өмнө сөхрөөд уначихсныг нь би хэлж байна.
“Соц” Хятадад Мао 1950-1960-аад онд 1930-аад оны Сталин багшийн хийснийг яг тэр чигээр нь туршсан. Хятадын албан ёсны хэвлэлээс эшлэе. “Гунрэнь Жибао” сонины 1956.01.07-ны дугаараас:–Ядуу зүдүү амьдрах хэрэгтэй, хоосон байх гэдэг бол алдар гавьяа, аз жаргал мөн. ХКН-ын IX их хурлын илтгэлд:–Үхлээс айхгүй байя, зовж зүдрэхээс айхгүй байя, өлсгөлөнд бэлтгэе, дайн самуунд бэлтгэе. “Гурван хүнд зориулсан хоол ундыг 5 хүнд идүүлэх ёстой”–“Гунрэнь Жибао” сонины 1957.03.01-ний дугаарт гэхчлэн.
Би юу хэлэх санаатай хадуураад эхлэв гэхлээр аль эрт таягдаад хаячихсан, эргэж ирэхгүй нь нотлогдчихсон “Социалист БНМАУ-ын социализм”-ын тостой үеийг эргэж мөрөөдөгсөд манай өнөөгийн нийгэмд амь голтойгоор барахгүй, сонгуульд санал өгөх эрхтэй иргэдийн үлэмж нь болчихсон байгааг хурц өнцгөөс шүүмжлэх санаатай хадуурч бичээд байна. Баячуудыг шоронд суулгаад хөрөнгийг нь хувааж авах тухай уриа нийгмийн сэтгэхүйд хэтрээд байгааг шүүмжлэх санаатай хадуурлаа, хүлцээрэй!
Зах зээлийн шуурганд уруудаад гундуу яваа иргэд тэр “Назад в СССР” гэдэг орос киног монгол орчуулгатай нь хэд хэд үзчих хэрэгтэй. Хоосон лангуу, арын хаалга, галзуугийн эмнэлэг, архичид, сэхээтэн айлын даруу ядуу байдал, гадаадын юманд нүдээ ухаж өгч байгааг нь сайтар үзээд тогтоочих. Өнөөгийн өнгөтэй өөдтэй юм бүхэн рүү хуцан дайрдаг, буруутныг хайдаг, нэрлэдэг, алаад өгөөч, үхээд өгөөч болдог монгол араншин чинь аль 60 жилийн тэртээх Хятадад моодонд орж байсан ядуу зүдүү хоосон байх гэдэг бол алдар гавьяа, аз жаргал мөн, гурван хүний хоолыг 5 хүнд хувааж идүүл гэдэгтэй төстэй буугаад байна. Тэгшитгэлийн социализмаа XXI зууны 20 онд гаргаж тавих хүсэл нь бадраад байна. Сошиал орчны энэ их эх захгүй хараал чинь нэг ёсондоо тэгшитгэлийн социализмын үзэл санаа юм шүү дээ.
Ардчилал ялахдаа нүднээ үл үзэгдэл тэр гинжийг нь (коммунист дарамтыг нь) тас цохиод хүссэн болгоныг нь хийлгэхээр эрх чөлөө монголчуудад амлуулчихсан. Гарааны цэг, гарааны нөхцөл бүгдэд нь адил тохиосон. Тэгшитгэлээсээ л эхэлсэн.
Одоо нийгэм маань ямар байна. Сайн сайхан юм байнаа. Хэзээ ч чардайгаад намын даалгавраар лантуудаад 25 сая хүрдэггүй байсан мал сүрэг чинь 80 сая болчихож. Хотын төвийн байтугай, аймаг, сумын, бүр багийн дэлгүүрийн чинь лангуу дүүрчихэж. Гар утас төрөл төрлөөрөө ярайж байна. Ямар ч хориг саадгүй интернэт. Бага зэрэг хөдөлмөрлөөд хичээчихвэл ажлын байрууд хэдэн зуу мянгаараа эзнээ хүлээж байна. Хийе бүтээе гэвэл бүх боломж нь бүрдчихэж.
Муу муухай юм нь хослоод бас байж байнаа. Гучин жил тэлчлээд гуравны нэг нь ядуу, хэрэв хүсвэл хүн амын тал нь ядуурахад ямагт бэлхэн, бараг өөрсдөө хүсээд ч байгаа юм шиг. Ихэнхи нь өөрсдөөс нь шалтгаалсан шүү. Энэ чинь эх орныг маань маш муухай харагдуулдаг, олон улсын рейтингий нь унагадаг юм байна. Ардчилал эрх чөлөө заяачихсан мөртлөө дарамттай, дайнтай Афганистантай нэг түвшинд үнэлэгдэх.
Оросын нэртэй улс төрч Владимир Жириновский айлджээ:–Хүмүүсийн жирийн амьдрал дээрхи харилцааг авч үзье. Бүгд л хамгийн хөөрхөн эмэгтэй, хамгийн хүчтэй эр хүнийг үзэн яддаг, дургүй байдаг шүү дээ. Улс хоорондын харилцаа ч адилхан. Бүгд аугаа, хүчирхэг Орос орныг үзэн яддаг. Жишээ нь Монгол, Балба, Афганистан гэсэн улсуудыг дэлхий дээр хэн ч тоодоггүй. Тэд бол хүнээр төсөөлөх юм бол царай муутай, сул дорой хүмүүс гэсэн үг. Харин Орос орны асар том газар нутгийг хараад л барууны орнууд атаархаж, шүлс нь асгардаг юм гэжээ.
Үнэн л хэлж... Царай муутай, сул дорой нь соц нийгмийн Монголд амь бөхтэй байж гэе. Гэтэл хийж бүтээх, сэтгэх, хөдөлмөрлөх, өмчтэй байх, дарамтгүй амьдрах эрх чөлөөгөө эдэлж байгаа капиталист Монголд хүмүүс тэгж хэлүүлтлээ доошоо ордог нь ямар учиртай юм бэ?
2020/12/18
Д.Баярхүү
Бямба - 05 сарын 09,
2026
Сэтгэгдэл51
Бүтээн байгуулалт дах машины ач тус хэрэглээг үзэн ядаж хөгжлийг цагаан захтанаар төсөөлдөгийг нь эс тооцвол Баярхүү гуай мундагаа мундаг. Социализм бол үнэхээр гутамшиг ой гутам нийгэм байсан нь үнэн.
Зуны гурван сар,,,мах, сүүний очерт,,,хөгшин,залуу,эр, эм, ах эгч нартай АЛАЛЦАЖ явсан хүүхэд бага нас минь ээ,,,,үмх махны төлөө очерт алалцахын зовлонг, туулж өнгөрсөн юмшүү,,,,
Тэр үед хэрэглэдэг хүнс цэвэр байгалийн аюулгүй байсан бол одоо хэрэглэдэг хүнс хиймэл хуурамч аюултай болсон! Тэр үед хүмүүс нэг нэгэндээ тусалдаг амьд харилцаатай байсан бол одоо хүмүүс нэг нэг зарж иддэг мөнгөний харилцаатай болсон! Тэр үед хүн хүнийхээ төлөө амьдардаг хүнлэг байсан бол одоо хүн мөнгөний төлөө амьдарлаг адгууслаг болсон!
Тэр үед хэрэглэдэг хүнс байгалийн цэвэр аюулгүй байсан бол одоо хэрэглэдэг хүнс хиймэл хуурамч аюултай болсон! Тэр үед хүмүүс нэг нэгэндээ тусалдаг амьд харилцаатай байсан бол одоо хүмүүс бие биенийгээ зарж иддэг мөнгөний харилцаатай болсон! Тэр үед хүн хүнийхээ төлөө амьдардаг хүнлэг байсан бол одоо хүн мөнгөний төлөө амьдарлаг адгууслаг болсон!
Үхсэн ац хорт хавдраах дэлхийд нэгд орсон нь олмон амжилт чинь уу хүнл эрүүл мэндээс өөр юу чухал гэж !
Одоо юу нь тийм сайхан байгаа юм бэ бохир орчинд хавдрын үүд хүнсыг асгаж цутган хэрэглээд авах идэхийн хүсэл шуналд хүлүүлээд олсон хэдэн цаасаараа гадны баячуудын хогыг шүтэн худалдаэ авч баяжуулахын төлөө зүтгээд л байж байгаа биз дээ юу нь тийм сайхан амьдраад байгаа юм бэ шавар цемёнтэн ойд өмхий тоосоор амьсгалаад хэсэг амьдраад л үхэцгээнэ юу нь тийм сайхан байгаа юм бэ
шүд Баярхүү 90 ондоо гацсан хоцрогдсон дорсгой болжээ. Анус барууныг сохроор шүтэгсэд юм л бол 90 оныг жишээ авах дуртай, 35 жил өнгөрөөд дэлхий ертөнц шаал өөр болсон байна хоцрогдлуудаа!
Соц нийгэмд,,,, Намын үүрийн дарга,,,эвлэлийн үүрийн дарга хэмээх сонин албатай солиотой ноход байж билээ,,,бөгс ухах, худлаа дүрэмдэхээс өөр хийх ажилгүй, сул цалинтай бууны ноход л байсан юм байнлээ,,,одоо бодоход,,,,
ОДОО БӨГС УХАГЧ ИХЭДСЭНЭЭС БОЛЖ ХУЛГАЙЧИЙН ТОО ИХДЭЭ ГҮЙ ЮУ
баярхүү зөв үнэн бичжээ хуучнаа хүсэгчид ким ба ши нартаа оч л даа
Nice retard and what happened Hooraitebuu UB tabu
Eeww great speech nice retard still......Poor Soviet as V Bayrghuuu and pussy heirs pissed kkkk
Fuckn disgusting MGL men and weak men into begged wt least one dsay be
АМЕРИК ЗХУ ЗАДАРЧ БАЙНА ГЭЖ ДАЛИМДУУЛАН КОММУНИСТ НАМУУДАА УСТГАН 30 ЖИЛ ХӨРӨНГӨТНҮҮД БАЙГАЛЫН БАЯЛГИЙГ УХАЖ ТАНСАГЛАЖ ДУУСААД УКРАЙН РУУ ОРООД ЦААШ НЬ ОРОС РУУ ОРОХ ГЭЖ БАЙГААД УКРАЙНЫ ЗХУ-ЫН ҮЕД БАЙГУУЛСАН ДЭД БҮТЭЦ ҮЙЛДВЭРҮҮДЭЭ УКРАЙН УСТГАЧИХЛАА АМЕРИК ЁВРОП БАЙЛЫН БАЯЛГАА БАРЖ ТАНСАНЛАЖ ӨНДӨР ШАВАР БАЙШИН БРЕЭДИЙН ХУВЦАС ГЭСЭН ХУУРАМЧ ЮМНААС ӨГӨӨД ЮУ Ч ҮЛДЭЭГҮЙ ОРОС МОНГОЛ ХҮН ТИЙМ ЮМ ТООХГҮЙ
Тэр үеийн хүнсний дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн нэр төрөл цөөхөн ч гэсэн маш сайн, бас сайхан амттай байсан юм шүү!
Fkn funny mgl men weakest and die for nails techs kkk
Цаг цагаараа байдаггүй цахилдага хөхөөрөө байдаггүй гэдэг бүх юм өөрчлөгддөг энэ нэг цаг үедээ гацсан өнгөрсөнлүүгээ байнга нулимж байдаг хүний адаг сэг байнаа
cuteness
Энэ их хараал, үзэн ядалт, өшөөрхөлийг хаах арга байнаа. Зүгээр л яг өөрийнхөө нэр хаягтай нүүр номоороо л ордог болчих. Хулчигаруудын нэг онцлого бол өөрийгөө хүн мэдэхээс үхэтлээ айдаг юм. Өмнөх нийгэмд ч тийм л байсан.
Эмээ уу,,,балай минь ээ,,,
СССР-Г ШҮТЭН БИШИРСЭН УЛС ОРОН ХҮН МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР ХӨВӨН ГАРЧ ИРНЭ СОЦИАЛИЗМЫН ҮЕД СССР ГЭСЭН НЭРТЭЙ ХҮН ЗӨНДӨӨ БАЙСАН АНУ АНУУЖИН ГЭСЭН НЭРТЭЙ АДИЛХАН СССР ГЭДЭГ УЛСЫН ЧИНЬ ЗЭР ЗЭВСЭГ ОЮУН УХААНЫГ ЦЭНХЭР НҮДТЭЙ ХУРЦ УХААНТАЙ АРИ ЦАГААН АРИСТАН ТОЛГОЙЛЖ БУСДЫГАА ХАМГААЛАН АВЧ ЯВДАГ ОРСЫН ЗАХ ХЯЗГААРТ БАГА ЗЭРГИЙН ДАЙН БОЛЖ БАЙХАД МЭДЭГДЖАГҮЙ ТООХ ЧГҮЙ ДЭЛХИЙН ЦӨМ НЬ ОРОСТ БАЙХАД ХААШАА ЗАЙЛЖ ЯВААД ХАА ОЧИХ ВЭ ХАРИУ ХҮРЭЭД Л ИРНЭ ТҮРГЭН ХӨГЖИНГҮҮТ ТҮРГЭН ЗАРЦУУЛААД АРД НЬ ЮМГҮЙ ҮЛДЭНЭ МОНГОЛ НЭГ ДОР БҮГДИЙГ НЬ БҮҮ БАРЧИХ ХЯЗГААРГҮЙ ЮМ ГЭЖ ҮГҮЙ
Социалист нийгэмд төрж өссөн хүмүүс одоо яг социализмыг эргээд санагалзаад байгаа хэрэг биш л дээ Энэ 39 жилийг амьдарч үзээд хүнд ЭД ХӨРӨНГӨ ТАНСАГ ЭЛБЭН ДЭЛБЭГ ХЭРЭГЛЭЖ ИДЭЖ УУЖ ТЭНЭХЭЭС ИЛҮҮ СЭТГЭЛ ТАЙВАН АМЬДРАЛ Л ЧУХАЛ гэдгийг харьцуульж ойлгосон хэрэг шүү.тэр үед ийм муухай дарамттай амьдарч байгаагүй юм шүү.баримтат киноноос хүртэл тэр цагийн хүүхдүүдийн нүдний галыг ажаарай одооны хүүхдүүдээс цогтой итгэл мөрөөдөлтэй нь харагддаг
АМЕРИК ЁВРОП ДАЛАЙН ЁРООЛЫГ УХНА ГЭЭД ГИШҮҮН БОЛОХООС ТАТАЛЗАЖ ГЭРЭЭНД ОРОХГҮЙ БАЙНА
Соц-змын үед Монголчууд нутагтаа байсан хирнээ л Орос дэлгүүрийн үүдэнд сүү долоох гэсэн гөлөг шиг хөөгдөн дальдчин зогсцгоодог байж билээ
BAYARHUU CHINII MONGOL ULSAD GIIGUULSEN YM YU BNAA. MONGOLCHUUDIIG HOOROND TALTSUULJ, HUDLAA HUTSAHAA BOLOOROI. CHAM SHIG UHEJ BGA UVGUN UHEHEE HULEEGEED DUUGUI BAI. TUMNII HARAALIIG UDEED, UHEESEI GEJ HUSII.OLIGTOI AMITAN VAYCH BISH.
авах гээхийн ухаан энэ хүнд ерөөс дутдаг. аливаа харлуулахдаа гаргуун сайн. харамсалтай нь, диалектикийн хуулийн талаар А ч үгүй. социализм коммунизмын ачаар дэлхийн өч төчнөөн улс орнууд тусгаар тогтнолоо олж авч, колончлолоос салсан байдаг. социализмын ачаар капиталист нийгэм "хүн төрхтэй" болж ажилчид, албан хаагчдын цалин амьдралын түвшин арай дөнгүүр болж эхэлсэн байдаг. социализм коммунизмын хүчээр харь арьстнууд, эмэгтэйчүүд эрх чөлөө, тэгш эрх ярих эрхтэй болж, тэмцэж эхэлсэн байдаг. социализмын хүчээр хүн төрөлхтөн сансар огторгуй-д хүрч, сансрын технологи, боломжуудыг хөгжил дэвшилд авчирсан түүхтэй. нэх мэт цааш бичээд байвал зөндөө зүйл болно. социализм ерөөсөө дуусаагүй үргэлжилж байгаа. хятад, вьетнам, беларусь-аас гадна скандинавын орнууд аль дээр бараг социализм шахуу-г байгуулчихсан. хүн төрөлхтөн тэр зүг рүү л явж буй. социализмын хоцродол гээд байгаа нь зху-ын биш, харин орос орны хэдэн зуун жилийн хоцрогдлоос улбаатай болохыг энэ орсгой шүдэт данжаад ойлгохгүй
социализмын хүчээр л алс бөглүү, соёлт ертөнцөөс хэдэн зуун жилээр хоцрогдсон байсан монгол улс тусгаар болж шинжлэх ухаан, соёл урлаг, үйлдвэрлэл, ардын аж ахуй, боловсрол анагаах ухаан гээд энэ бүх зүйлийг цоо шинээр цогцлон байгуулсан. өнөөдрийн улаанбаатарт шамбааралдаж бариад буй хувийн орон сууцнууд чинь муу хэлээд байдаг оросуудын дэд бүтэц дээр л босч байгаа ухаантай-г ойлгох уу, энэ хүн? дээрээс нь социализмыг санагалзаж байгаа ихэнх хүмүүс оочер дараалал, жинсхэн бохьхон олдодгүй байснаа санагалзаад байгаа биш амгалан тайван, аз жаргалтай бага насаа дурсаж буй, мөн хатуу ч гэсэн дэг журам, сахилга бат, эелдэг харьцаа, шударга ёс зэргийг өгүүлж байгааг энэ махан ойлгохгүй л дээ
монгол чингэс хаан орсыг хоёр зуун жил боолчилж ёвропийн хоцрогдсон орон болгосон одоо орсууд хариугаа өшөөгөө баярхүүгээс монголчуудаас авах ёстой юм байна
90 onoos omno hund hetsuu amidraltai baijee ene hun. Eviidee
хэцүү амьдралтай байгаагүй,хүмүүсийн бөгсийг ухсан нахя-ны жинхэнэ мэдээлэгч байсан,бусдыг матаж ,муулж кайф авдаг,мөнгөний төлөө эх орныхоо эрх чөлөө,тусгаар тогтнолыг худалдсан садист амьтан байсан нь тодорхой.баабар гэхэд л хид-ээс идэх юм хулгайлж байгаад баригдсан,тэгээд түүндээ өширхөөд соцыг дандаа муулдаг гээд эд нарын паянг ухвал далай далай
Evrei Armeni bol darga, azi baga bol bool baidag shovinist Orosyn nuraltyn ehlel ni Zuvlulutiin muhul baisan.Odoo Orosyn nutgiin 80% Oros Armenichuudyh ni uzen yaddag Tureguudiinh. Kavkaz Tuv Azi bugd Oros Evreichuudiinh ni daisagnadag Islam shashintnuud. Uralaas naash "Europ Orosuudyn" aris unguur yalgavarladag narmai Aziin nutag.
Гаатай бохь жинсэнд сөхрөн унасан гэхээр монголчууд үнэхээр юм үзээгүй өрөвдөлтэй оркууд юм байна.
монгол хүн модныхоо жинхэнэ натурал бохийг зажлаж байсан ер нь доод хүмүүс бохь зажилдаг байанш дээ
Машин зам харахгүй явдаг хүн бол матрикс
Матрикс бол машин зам харахгүй явдаг хэнэггүй хүн
Тэр үеийн орос орныг путин хүсээгүй. Мунхаг хорвоод худал измүүд олноор гарч хүмүүс төөрөлдсөн
орсыг ЗХУ-ыг задалж бутлахгүйгээр хятад шиг хөгжиж болох байсан гэтэл коммунизм социализмдаа үнэнч жинхэнэ ъоммунист социалистууд хуурамч байснаас төр эргүүлж ЗХУ-ыг устгаж байгаа горбачёв ельцин нарыг буудан алж зогсоож чадаагүй дэлхийн хоёрдугаар дайны дараа байгуулагдсан НАТО-ын санааг сайн ухаж ойлгоогүй судлаагүй Одоо хичнээн орос хүн украйн гэсэн газар нутгаа алдчихаад буцааж авах гэж ямар тулалдаан болж байна америк ёвропийн зэр зэвсгээр байлдсаар байгаад нэг улс украйн хүн нь дуусч ямар хачин цэрэг татлага болж байна украйн бууж өхгүй бол тактический цөмийн дайндаа ч тулж хүрч ирээд байна
баярхүү идсэн хоол руугаа нулимдаг өөдгүй хог юм аа чи. новш
ЗХУлс төсвийнхөө 14 хувийг цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд зарцуулж байсан, Афганы дайнд их хэмжээний төсвөө зарцуулаад эдийн засгийн гүн хямралд орсон нь ЗХУлс задрахад голлон нөлөөлсөн.
Өөрийгөө лаг ухаантай гэж бодсон лалар
Монголд байсан социолизм баруун Гёрманы Модёрн токинг гэдэг аянд Брюс Ли гийн лууны арал гэдэг видёо кинонд л явчихсан юм да хөөрхий !
орос орон одоо баруун ёвроп америк гэдэг ямар чоно болохыг мэдээд авчихсан дахиж алдаа гаргахгүй УССР НУТГАА ИХ СССР улс нь алдчихаад арай гэж демилитаризации денацификации хажиллагаа явуулж өч төчнөөн хүн цэрэг зэр зэвсгээ эдийн засгаа доройтуулан байж буцааж авч байна украйны хог хрущеваас эхлэж крымийг украйнд өгснөөс болсон хрущеви сталинийг ЗХУКН-ын их хуралд шүүмжилснээс болсон генералисмус их багш СТАЛИНЫГ ШҮҮМЖИЛСЭНИЙГ ДУУРИАН МОНГОЛ ХЯТАД КУБА ВЬТНАМ СОЛОНГОС БАРУУН ЁВРОПИЙН СОЦ УЛСУУД АШГИЛСАН БУТАЛУУР БУТАЛСААР ЯВААД ГОРБАЧЁВ ЕЛЬЦИНГ БУУДАЖ АЛААГҮЙ УЧРААС ЗХУ-ыг бутлуур буталсан харин агуу их удирдагч путин бутлуурыг эвдэж хариу хураан буцааж авч байна орос хүний санаа амарч байна
Социализм өнөөгийн монгол улсыг бий болгосон Одоо бид бохь жинстэй боловч ядаж ганц цахилгаан станц барьж чадсангүй
Соц нийгмийн үед 90 оноос өмнө орос дэлгүүрт ордог үнэмлэхтэй хүн бол хамгийн мундаг нь байсан даа. Нүдээр үзэж нэг болсон явдлыг бичхэд нэг монгол хүүхэн УБ хотын нэг орос дэлгүүрт орсон орос хүн болгонруу 3 төгрөг бариад л сарвайх юм түний хэлж байгаа үг нь” Мальчик печень” ийм нэртэй печень байдаг юм болов уу гэсэн үгүй юмаа харин “хүүхдийн печень “захиж авхуулах санаатай л хөөрхий бүсгүй өдөржин зоссон нь тэр.
одоо хиймэл хортой бэлэн хоол будаа гурил хортой тариатай мах сүү идээд хордож үхэж байна өвчин тэвэр дүүрэн байна хөгжлийн бэрхшээлтэй гэсэн хүмүүс ихсэж монгол удам доройтлоо бүх хүн ний хагас нь тахир дутуу болж байна бүх хөрөнгийг нийгэмчилэхгүй бол гадаад дотоодынхон аваад МАН мөнхөд эрх барих эрхээ алдах нь байна шүү
Оросыг Монголчууд 300 жил боолчилж Европын хөгжлөөс хоцроосон гэдэг.Бас Буриадууд социализмын Монголчуудад бид Оросууд гэж яс үндсээрээ юм л бол гайхуулж томордог байсан.
Энэ баярхүү гэгч нь бандаашаа сөхөж байгаад боовругаа нулимсан сонин өвгөн болждээ хөөрхий
ОРОС ХҮН ЁВРО ЗОНД ОРЖ ҮЗЭЭД БИЕ СЭТГЭЛ НЬ АРИУСААД ГАРЛАА БУЗАР НЬ АРИЛЛАА ХАРИН МОНГОЛ БАЯРХҮҮ ОРОС ТЭМБҮҮГИЙЙ НЬ АРИЛГААД ӨГСӨН ЧИНЬ КАПИТАЛИСТУУДААС НЕЙРОТЭМБҮҮ ТУСЧ ЗАСАРШГҮЙ БОЛСОН ТУЛ БӨЛДӨГ РҮҮГЭЭ НУЛИМЖ БАЙГАА НЬ ТЭР
Энэ хүн хөгшрөөд л байгаам байх даа, улам бүр л хачин ярьдаг болж дээ
Bas neg baabar
үхэх үйл нь иржээ