
БЭЭЖИН, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. Орос, Хятад улсууд үзэл бодол нэгтэй орнуудыг оролцуулан Евразийн аюулгүй байдлыг хангах асуудлаар яриа хэлэлцээ хийж эхлэхээр тохиролцжээ. Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нарын Бээжинд хийсэн уулзалтын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.
"Бид Евразийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар нэгдмэл байр суурьтай байна. НАТО болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага нь удаан хугацааны туршид Европ Атлантын аюулгүй байдлын бүтэц байсаар ирсэн, гэхдээ ашиг сонирхлын тэнцвэрт тулгуурлан утга учиртай яриа хэлэлцээ хийж чадах байгууллагуудын тооноос өөр өөрсдийгөө хасжээ" гэж С.Лавров хэлэв.
Тэрбээр цааш нь хэлэхдээ "Евразийн аюулгүй байдлыг хангах зорилт урган гарч байна. Энэ тухайд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Холбооны хуралд сонсгосон илгээлтдээ дурдсан. Мөн бид энэ асуудлаар бусад үзэл бодол нэгтэй улсуудыг оролцуулан яриа хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцлоо" гэж онцлон тэмдэглэв.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Ashgui de 2 hursh maana delhii dayar dainiig zogsooh ni kolonchlold tseg tabih ni ot goo odoo temtsej abah heregtei jild 11 terbumaar mongol ediin zasagiig nugalsan ashig oldog ch mongol d tu ch baihgui bayr elbeg bayrtsort geed urbagchidaa tonilgo
Андуураад байна, та. Орос Хятад нийлэхээрээ Монголд сайн юм болохгүй шүү. Хуйвалдаад юу ч хийж мэднэ. Түүхэн судал
орос хятадын эсрэг шинэ антант байгуулагдаж байна НАТО байгуулагдаад 75 жил болохдоо оросыг устгахын тулд украйныг ашиглахаар хрущевийн үеэс идэвхтэй ажиллаж эхэлсээр горбачёвын үед украйныг бүрэн перестройка хийж фашист нацист болгож чадаад тохиромжтой үед төрийн эргэлт ёвромайдан хийсэн түүний дараа домбаассаас эхлэн орос хэл орос хүний эсрэг гибридный дайн хийж эхэлсэн крымийн ард түмэн санал асуулгаар орсынхаа талд буцаж орсон ХАРИН ХРУЩЕВ ард түмнээс асуухгүй крымийг зарлагадаад УССР-т орлогод авсан НАТО украйныг аштглан орсыг бутлуураар бутлах устгах хүч доройтуулах хөгжлийг нь тогтоон барих оролдлого хуйвалдаан хийсэн сүүлдээ илтэд терррор хийж умардын германы хийн урсгалыг дэлбэлэх минскийн гээ гэж цаг хожиж байснаа зарлаж орсыг өдсөөр орсын цэргийн ажиллагааг эхлүүлсэн одоо ЯПОН ФРАНЦ АНГЛИ толгойлсон ШИНЭ АНТАНТ үүсч эхэллээ
ард түүмний хөрөнгийг монгол гадаадын баячууд хуйвалдан идэж гадаадт хаус худалдан авч мөнгөө офшорт хийгээд гадагш урван гарч байна
Яг голд нь байгаа манай улсын хувьд тун хэцүү болно доо. Энэ хоёрбаруун гэж өөрсдийгөө нэрлэсэн улсуудын жанжилар цаг дууслаа гэж үзэж өөрсдийн эрх ашгийг тулгах хаигаалах болно гэдгээ зарлаж байх шиг бна. Бид өрөөлийн өмнөөс украйн шиг өвчигнөөд байж болохгүй боллоо.