
Энэ сэдвийг хөндье гэж ихэд бодлоо, дээрээс нь найз нар маань нэмэрлэлээ. Гадаадад алба ажлаар байнга явдаг найз нар маань үгээ бараад халаглан ярьж байна, тэгээд намайг бичнэ үү, олонд хүргэнэ үү гэлээ. Иймд 100% миний санаа биш. Би тэдний ярьсныг өөрийнхтэйгээ эмxэтгээд нийтлэл болгогч нь. Гэхдээ нэг өчил байна. Төр-засаг нь, Дипломат алба нь ихээхэн чармайлт тавин, иргэдийнхээ гадаадад зорчих эрхийг хангах гэж, иргэнээ гадаадад хамгаалах гэж, шоронд оруулчихгүй юмсан гэж, томоор яривал гадаад хамтын ажиллагаа хөгжүүлэх гэж, гадаадын хөрөнгө оруулалт татах гэж, хүмүүнлэгийн гадаад харилцаа хөгжүүлэх гэж бүх талаар чармайж ирсэн ба ардчиллын буянд иргэн болгон гадаад паспорт эзэмшиж, гадаадад чөлөөтэй зорчдог болсон билээ. Энэ үйлсийг бүтээх гэж Монголын Төр ардчиллын энэ 34 жилд хэрдээ ажилласан, ажиллаж ч байна.
Үндсэн сэдэв. “Сэргэлтийн жил” гэнэ үү, “Жилийн аян” гэнэ үү, “Луу жилийн гадаад нэр хүндийн сэргэлтийн кампани” гэнэ үү, нөгөө “Таван Ш” гэнэ үү, “Шүүр, шувуу ажиллагаа” гэнэ үү. Яаралтай хэрэгжүүлэхгүй бол болохгүй нэн чухал нэг ажил байнаа. Анхааралдаа авна уу!
2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгох тогтоол баталж, энэ хүрээнд Авлигатай тэмцэх таван “Ш” төлөвлөгөөг хэрэгжүүлж байсан нь одоо хүчин төгөлдөр байна. Миний ойлгосноор энэхүү “Таван Ш”-ийн субъект нь улс төрчид, эсвэл тэдний хамсаатан олигархиуд. Жирийн монгол иргэдэд падгүй хэмээн монголчуудын ихэнхи нь үздэг. Миний энэ удаа хөндөж байгаа сэдэв бол “Шүүр ба шувуу” ажиллагаагаар хилийн чанадад, нэр бүхий гадаад орнуудад Монгол Улсынхаа нэр хүндийг балласан, монголчуудынхаа ариун нэр төрийг сэвтүүлсэн бүх монгол иргэдийг шүүрдэн эх оронд нь авчирч ял сонсгох тухай юм. “Таван Ш”-ийн субъектын хүрээг тэлэх тухай юм. Ярьж байнаа, гадаад улсуудад явахад нүүр халуун боллоо, нүүр хийх газаргүй боллоо, алба ажлаар очсон биднийг хүртэл “МОНГОЛ ХҮН” хэмээн нүд үзүүрлэн, хардаж сэрдэж, үл итгэж, үл хүндэтгэх боллоо. Эрэгтэйг нь хулгайч, эмэгтэйг нь янхан гэж үзэхийн наагуур байна гэхчлэн.
“МОНГОЛ ХҮН” хилийн чанадад эх орныхоо нэр хүндийг ёстой шороотой хутгаж байгаа тухай би бичдэг л дээ. Харин энэ удаа тэднийг гэмт хэрэгт тооцон нутагт нь шүүр, шувуу ажиллагаагаар бөөн бөөнөөр нь авчрах, тэгэх мөртлөө Монголд авчраад гадаад паспорт хэзээ ч олгохгүйгээр хар тамга дараад хилийн чанадад эх орныхоо нэр хүндийг сэвтүүлсэн гэх ялаар цээрлүүлэхийг нөхөд маань санал болгож ярьж байх юм аа.
“Хилийн чанадад эх орныхоо нэр хүндийг сэвтүүлэх” гэх ял буй болгож, эрүүгийн хуулинд оруулна. Тэр нь юуг хэлэв гэвэл гадаад улсад очоод хулгай хийсэн (монголчуудын хамгийн түгээмэл гэмт хэрэг), биеэ үнэлэн янхандсан (монгол бүсгүйчүүл өмнөд хөршид, Зүүн өмнөд Азид хэдэн зуугаараа тийм ажил эрхэлдэг), мөн хар тамхины зөөвөр, залилан, танхай, архидалт, өөр юу ч байдаг юм, монголчуудын үйлддэг болгоныг ноцтой гэмт хэрэгт тооцъё гэнээ.
Гэтэл одоо бодит жишээ болчихож гэв ээ. Хонконг, Макаод монголчууд эх орныхоо нэрийг баастаад дууссан. Хонконгийн улаан дэнлүүний гудамжинд монгол охид ярайн зогсох ба үйлчлүүлэгчээ дуудан өөрийгөө зарлана. Миний найз нэртэй зүстэй нөхрийг маань танимагцаа “Ах аа, үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй!” гэж хэнэг ч үгүй хэлж байх юм гэнэ. Австрали монголчуудад визэн дээр хатуурхахгүй харин ч өгөөмөр байснаа саяхнаас III ангиллын нэр хүнд тааруу орны жагсаалт руу орууллаа, виз мэдүүлэхэд хэцүү боллоо гэхчлэн найз нар маань халаглан ярина. Өмнөд Солонгосын тухайд ярих юм биш. Дээд түвшинд сайн сайхан нөхөрхөг харилцааг бүтээчихсэн, доошоо очихлоор “Нөгөө л МОНГОЛЧУУД” гээд нэр хүнд навс унасан. Хүндлэхээ байсан. Олон ч жил болж байгаа юм гэв. Аялал жуулчлал хөгжүүлээд мөнгөтэй монголчуудыг аялуулаад гэх мэт сайн сайхан өөдрөг үр дүн байнаа байна. Аялал жуулчлал, эмчилгээ сувилгаа гээд Турк руу цувж өгч байна. Гэтэл Туркэд монголчуудыг үзэж чадахаа байлаа, очсон монгол хүн бүр адгийнд тооцогдох гэж байна. Түрэгүүд монголчуудаас залхлаа гэнэ. Аялал жуулчлалын цоо шинэ түнш Вьетнамд бас “Нөгөө л МОНГОЛЧУУД” гэх имиж. Нөгөө л цамаан, өлөн, шуналтай зан нь хөдөлчихдөг, хаана ч очсон. Идэж уух бүгд үнэндээ орчихсон гэмэгц нь монгол хүн таваг дүүрэн овоолон ам руугаа чихэх ба хоолоо барахгүй үлдээх нь цаадуулын зэвүүцлийг төрүүлнэ. Хулгай зэлгий ч хийсэн сурагтай. Вьетнамд гэлтгүй Таиландад ч хулгайн хэрэг мандуулсан. Баруун Европоор нэг монгол хулгайчдын сүлжээ байсан нь байна уу, алга болсон уу, бүү мэд. Гэхдээ нэр хүнд бас л тааруу хэвээрээ.
Энэ мэт жишээ олныг дурдаж ярьсныг би энд буулгах гээгүй. Ганц л дүгнэлт байна. Эх орныхоо нэр хүндийг гадаадад унагасан, сэвтүүлсэн монгол иргэдийг “Шүүр, шувуу ажиллагаа”-ны хүрээнд нэн даруй татан авчрахгүй бол хоёр гурван жилийн дараа монголчууд бултаараа хилийн дээс алхаж чадахаа байх нээ. Тушигдах дээрээ тулах нээ. Мэдээж хууль хүчний байгууллагад асар их зориг тэвчээр шаардлагатай болно. Гэвч хийхээс яах билээ. Зориглогтун!
IQ өндөртэй, оюун ухааны олимпиадад ихэнхи медалийг нь хамаад ирдэг, Морин хуурын чуулгаараа Францын Версалийн ордныг доргиосон, “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэндээ 800 үзмэр дэлгээд дэлхийгээр аялуулж чаддаг, Лондонгийн Трафальгар талбайд “Тамгагүй төр” жүжгийн жүжигчид биелгээ бүжиж британичуудыг гайхшруулсан, ийм лут гайхамшигт үндэстэн байж нөгөө талд нь хулгай, янхандалт, архи, аар саархан гэмт хэргээр эх орныхоо нэр хүндийг хорлож суугаа гуташигт явдалд цэг тавих нэг жилийн аяныг энэ 4 дүгээр сардаа багтаан эхлүүлбэл ямар вэ, Та минь ээ?
Д.Баярхүү
Сэтгэгдэл54
Олон улсын харилцааг мэдэхгүй халтар хүү байна. Бүгд их, бага эрх ашгийнхаа хойноос явна уу гэхээс хоосон нэр хүнд хөөцөлдөх улс энэ дэлхийд нэг байхгүй.
Сү Батболд Монголын засгийн газар, Фүүк,Данх нарын нэрийг Америкт алдаршуулж байгаа..
нацист Киевийн фашист алан хядагч дэглэм Запорожье АЦС руу дроноор халдлага хийж Европд цөмийн терроризм хийхийг завдсан байна. ОУАЭХА гаргасан мэдэгдэл. Drone strikes hit the site of Ukraine’s Zaporizhzhya Nuclear Power Plant (ZNPP) today, in a serious incident that endangered nuclear safety and security, Director General Rafael Mariano Grossi of the International Atomic Energy Agency (IAEA) said. https://www.iaea.org/newscenter/pressreleases/update-220-iaea-director-general-statement-on-situation-in-ukraine
Тэр олигархууд чинь улс орноо тоноогүй бол энэ "хулгай" хийгээд байгаа энгийн монголчууд ингэж явахгүй л байхгүй юу,одоо нөгөө шувуу ажиллагааг олигархуудыг барьж ирдгийг ахуйн масс болгож байдаг л нэг асуудал мэт харагдуулах гэж их чармайжээ,хужааа санаа гэж???
ХК-д улааны гудмаар тэнэж явснаа зарлаад баригдлаа хөөрхий.
ЗХУ задарч зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан зөвлөлтийн социалист орнууд гэсэн варшавын гэрээний орнууд НАТО-ын цэргийн бүлэглэлийн эсрэг варшавын цэргийн бүлэлэлийг халж энх тайван тогтоосон УЛС ОРНЫ ИРГЭД ЧӨЛӨӨТЭЙ ОРЖ ГАРЧ ХАРИЛЦДАГ БОЛСОН ГЭВЧ үүнийг ашиглаад гадад дотоодын олигарх монголдын хөөнгийг хувьдаа хувьчилж аваад монголын баялаг газар доорх газар дээрх бүх хөрөнгийг хуйвалдан идэж гадаадт хаусууд ах дүү удам судраараа худалдан авч ихэхэн банк санхүү хувьцаа уул уурхайг идээд худалдаад шийтгэгдэх болохоор урван зайлж орогнодог зуршилтай боллоо ТАСЛАН ЗОГСООЖ ХӨРӨНГИЙГ ХУРААЖ ЦАРЦААЖ ШААРДЛАГАТАЙ ҮЕД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖИЛЖ ӨГ
МОНГОЛ ХҮН ГАДААДТ ТАГНУУЛ ХИЙЖ ЭХ ОРОНДОО ТЕХНОЛОГИЙН НУУЦЫГ ОЛЖ ИРЭХ ЁСТОЙ
Монголчууд 1990 оноос өмнө хүн болоход 10-15 жил шаардлагатай байсан. Ардчилал хүний эрх гэсэн хоосон зүйлээр бузартаж зэрлэг бүдүүлэг нь амьдрал болсон одоогийн монголчууд эргээд хүн болоход 200-300 жил шаардлагатай болсон байхаа.
АСУУДЛЫГ ӨӨР ЗҮГТ БҮҮ ХАНДУУЛЖ БУЛЗААРУУЛ АРДЧИЛСАН НАМЫН ХУВЬДАА ХУВЬЧИЛЖ АВСАН АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨ ИЛЭЭЛ ГАЛААЛТ ЗУГТАЖ ГАРСАН САЙХАНБИЛЭГ БАЯР ЦОГТ ЭЛБЭГДОРЖ ГЭЭД ӨЧНӨӨН ХҮН ГАДААДТ ХАУС ОРД ХАРШ АВААД УРВАЖ ЗҮГТАН ГАРСАН ОДОО АРДЫН НАМ АЖЛАА ХИЙЖ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БҮХ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙГ """ТӨР УЛС МОНГОЛ АРДЫН МЭДЭЛД НИЙГЭМЧИЛЖ ХУВЬ ХҮН ХУВИЙН КОМПАНИД ЭҮЭМШИХИЙГ ЗОГСОХ ТӨРИЙН МЭДЭЛД АВСАН ТОГТООЛ ЗАРЛТГ ГАРГАЖ ХҮН БҮРД ХУВААЖ ДАНС НЬ ЗАСАГ ДЭЭР БАЙХ ХЭРЭГТЭ БИД ГАДААД ТЭНЭХ ХЭРЭГГҮЙ ЭНЭ ЧУХАЛ ТЖЛГАМДСАН АКТУАЛЬНЫ АСУУДАЛ МӨН
Хөөрхий ядуурал гуйлгачлал нь дээшээ асдаг болгочихсон, тэр хэдэн хаусаар баяжиж нэг шил юмны мөнгө олж авчих гээд л. Энэ чинь ядуурлаас үүдсэн монголчуудын АТААРХАЛ ш дээ!!!
Тэр үнээн. Вьетнамд бол бүр балладаг гэнэ лээ
энэ ч зөв л дөө
Хулгайч, Яанханууд аль Соц үед байсан даа. Тэр хар тамга дарж авчрах хэрэгтэй.
ийм ллрын хулгайч янханууудыг л шүүрдэээд авчирмааар байгаа юм даа. пиздааа гадагшаа гарахааар үнэхэээр ичмээр шүү. зөв зүйл бичиж.
Явж байгаа хүн бүр л анхаармаар байгаа юм даа
Хүүхдээ багаас нь хүмүүжүүлж ёс суртахуун хүмүүжилтэй өсгөж сургууль цэцэрлэг олныг баьж багшийн цалинг нэмэхийн оронд шорон бариад цагдаа шүүхийн цалин төсвийг нэмээд байхаар чинь энэ монгол үндэстэн нэр төр нь унах байтугай үнлэстэнээрээ сөнөж мөхнө шүү дээ энэ чиглэлрүү л яваад явуулаад байгаа шүү иргэд нь залхуу ажилсаг нэгнээ үзэн ядна энэ нэг л биш ээ
саяхан путин байдан хоёрын аль ныг нь ерөнхийлөгчөөр сонгох вэ гэсэн асуулт америкуудад асуухад путин гэж хариулсан улс орныг муугүй аваад яьна ёс суртахуун гол хэрэгтэй гэцгээж байналээ
Хүүхдээ багаас нь хүмүүжүүлж ёс суртахуун хүмүүжилтэй өсгөж сургууль цэцэрлэг олныг баьж багшийн цалинг нэмэхийн оронд шорон бариад цагдаа шүүхийн цалин төсвийг нэмээд байхаар чинь энэ монгол үндэстэн нэр төр нь унах байтугай үнлэстэнээрээ сөнөж мөхнө шүү дээ энэ чиглэлрүү л яваад явуулаад байгаа шүү иргэд нь залхуу ажилсаг нэгнээ үзэн ядна энэ нэг л биш ээ
Zuv zuv uneheer chuhal sedev shuu. Amjilt. Manai ene tur zasgiinhan gej loidoruud hiij chadahuu setgel gargah uu gedg l bna.
Mongol haana tatal unagaad oorsdoo orlochohoy gsn chine.Gadaaduud zalhaad buznesee haagaad l kkk .Hudalch hulgaich geed oorsdiinhoo biulgai bulaig nuug geed kkkk .Hodooniihon mundag im .Boliov
Uvgun don dog z jealous seek of other mongolians are ok without Russian masters
2 талаас нь харж бна 1рт соц үед ч тэр одооч дээд боловсролын тогтолцоо дэлхийд хүлээн зөвшөөрөгдөгүй одоогоороо диплом нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 1 дээд сургууль байхгүй улс юм Залуучууд эх орондоо ажиллаж амьдарах хүсэл байвч мгл д ардчилал нуран унаж хойд солонгостой төстөй засаглал тогтсон тул залуучууд гадагшаа дүрвэж бна аа Тэдгээр залуусын эх орондоо төгссөн сургуулийн диплом ямарч хэрэг гүй цааас тул хил гараад л хайран залуус хоол олж идэхийн тулд азтай нь хар бор ажил хийх азгүй харанхуй яваа нь хулгай хийх биеээ үнэлэх ээс өөр арга гүй болдог байх тэгээд сүүлдээ мэргэшиж ,эгнээгээч тэлдэг байх Иргэдээ ид хөдлөмөрийн насны залуусаа ийм байдалд оруулж байгаа төр буруутайТ.Баяр хүү Чиний харж байгаа өнцгөөс харвал хил даваад л мгл ын нэр хүнд унасан нь мэдрэгдэг нь үнэн Харамсмаар шүү Хилийн чанднадад хэл ус муутай арга олохгүй яваа залуусаа хулгайч янханаар нь дуудаж барь ирэх тухай бичиж байхаар дэлхийн хаанч дипломнь хүлээн зөвшөөрөгдсөн дээд сургуультой болгооч Тэгвэ
Юу гэж дэмийрээд байна аа энэ жүүд чинь ! Гадаадад байгаа монголчуудыг бүгдийг нь шувуу ажилгаагаар авчирья гэн үү ! Нэг жилийн турш тийм аян явуулья гэн үү ! Тийм зардал байгаа юмуу ! Зардалыг нь Данх та хоёр гаргавал харин ч дуртай ирж бас буцаж явах байх шүү ! Монголыг дэлхийд гутаасан тийм үйлдэлийг ганцханыг л хийж үзээ биз дэ яагаав Жунайг авчирдаг ! Төсөв нь их өндөр гарсан гэсэн ! Дахиж зүрхлээгүй !!!
монголд их жуулчин янхан оруулж ирвэл ялгаагүй
sanal 1 bna. uneheer mongolchuud maani uun deer anhaarahgui bol olon ulsad Asian Tsygan nertei bolloo shuu.
маш зөв
Энэ хун маань байнгын байдаг проблем бичдэг Гацсан програмтай комп шиг Нэг хун байх Юмдаа. Чеховыг уншааа ! Акуниныг унш ! Марк Твены унш! Муухай Хятад хун гэх номыг олж унш! Муухай Япон хун гэх ном уз. Ямар анализ судалгаа шинжилгээгуй Боон Эмоци! Энэ Социализмын уеийн киног хорье ч гэж байх шиг. Манайх онготэй ТВ тэй айл бсн ч гэж бх шиг. Тэтгэврт гарсан генерал МХЗЭ аж ахуй нь даамал болчихсон тулхуур цоож хангинуулан цэвэрлэгч авгай нартай харуул хийгээд явж Бсн ч гэх зэрэг балай юм шигээ юм Юм даа хоорхий.Санжаагийн Баяр ах лам Стратегийн хурээлэнгийн захирал байхдаа-Би Баярхуугийн бичсэн бивни огт тоодоггуй. Хятадын-Бээжингийн талын юм бичдэг гэж ирээд « санжаабояр brand ихэмсэг ярвалттай хэлж байсандаа.Саяхан Эсрэгээр ээ -Их Аятахайн юм ухааны юм Баярхуугийн нийтлэлийн талаар хэлсэн бсн.Бас нийтлэлч Сухбаатар-Баабар,Баярхуу мундаг Энэ тэр гээд л.Баабар бол тусдаа « Личность».Тасархай гар.Оюуны Гулливер.Харин Баярхуу гуай Нэг л Тиймхэн санагдах юм даа.
Mngl gesnees nohoi gevel iluu sain handdag ni unen shdee
Лаг хиамчин болжээ
Французский историк и специалист по туризму Лоран Тиссо перечислил стереотипы, связываемые с русских. Исторически !!!граждан России за границей считают обычно шумными грубиянами и «асоциальными типами». При этом итальянцев в мире полагают бабниками, а англичан — пьяницами. Стереотипы существуют о каждом народе, причем обычно эти мифы весьма негативны. Об этом заявил французской газете Le Figaro специалист по истории Лоран Тиссо. Французов в мире считают дурно пахнущими грязнулями, американцев — неотесанной и необразованной деревенщиной, отметил он. Китайцев и немцев в других странах считают бескультурными путешественниками с плохим вкусом в одежде — они «сочетают носки с сандалиями». Итальянские туристы обычно чрезмерно падки на местных женщин. Русских за рубежом считают шумными и грубыми, асоциальными и невежливыми, добавил Тиссо. Эти мифы объясняются «замкнутостью страны на себе» и тем, что жители России начали путешествовать после падения берлинской стены
далан таван жил нато орсыг устгахаар нууцаар орсын холбооны улсуудыг хулгайлжээ гэтэл орос нь берлинг буцааж өгч л байдаг хийн хоолойгоо дэлбэлүүлж л байдаг америкуудаар цөмийн шумбагчуудаа хоёр хувааж хөрөөдүүлж устгаж л байдаг ОДОО ХИЧНЭЭН ОРОС ХҮН ҮХЭЖ БАЙНА ХРУЩЕВ ГОРБАЧЁВ ЕЛЬЦИНГ БУУДАЖ АЛАХ НЭГЧ КОММУНИСТ БАЙГААГҮЙ НЬ СОНИН хохирол амсаж амсаж одоо нэг хөдлөхшүү юм болж байна дутуу хаяхгүй байлгүй запорожийн атомын станц руу мөн олон дрон таьж сам шүүр шиг болгож байна даа магатай мэдээд хүч хүрээхгүй ДЭЛБЭРЭНГҮҮТ БАРУУН ЗҮҮНГҮЙ ЦӨМИЙН ГИПЕР ТАВИА ЭРЭГТЭЙ
Гадныхан чинь манайхнаас ч дор юм шив дээ.
https://aif.ru/society/history/daby_ne_okonfuzit_posolstvo_kak_veli_sebya_russkie_diplomaty_v_evrope
санаа нь бол зөв л дөө ... эх орноо жинхэнээс хайрладаг иргэн бол энэ бузрын хулгайч , биеэ үнэлэгчидийн өмнөөс аргагүй нүүр улайна. эх орондоо хайргүй хар амиа бодогчид бол тоохгүй л байх ... харин энэ олон хүнийг авчирах зардал !?? авчираад хаанаа ? яаж шингээх вэ ???
Хаана шингээдэгийн ... гэртээ л харьцгаана биз.
Үнэн шүү, хулгай гэмт хэрэгт холбогдсон бол шууд паспортыг нь хурааж 20, 30 жилээр гадагшаа аялахыг нь хатуу хориглох хэрэгтэй...
монголчуудыг орос л өршөөж хэлтрүүлж нууцалж нэр хүндийг нь хамгаалж чимээгүй өнгөрдөг бусад улсад мандуулдаг би хэлсэн гүү дээ чингэс хаан гэж битгий сүржигнээчээ ямар сайхан юм гэж хэд хэлээд дараа нь үзэн яддаг дэлхийд монгол байдаг гэж ядаж хэлээд хэрэгүй шүү дээ ДЭЛХИЙН хүн болгон монгол гэж мэдвэл дууаа
Гадаад улс руу гарах эрхийг нь хязгаарлах хэрэгтэй.
Тэгвэл Нэг мосон НАХЯ сэргээж, Бух Гадаад паспорт хураан авч зовхон Настай намбатай,тохьтой томоотой Дуулгавартай намын гишуун хумуусыг гадаад Тодорхой маш бага хугацагаар л зовхон Ажил хэрэгийн шугамаар гаргаж байх хэрэгтэй. Гадаадад гэмт хэрэг хийж Монголын нэрийг муугаар гаргасан монголчуудыг шууд очиггуй цаазлах эсвэл бух насаар нь хорих. Мон Бэрлэгд ураны уурхайд албадан ходрлмор хийлгэх хэрэгтэй. Хамаатан саднуудын ажилаас и халж Нутаг хаан суулгаж Монголоо бахархах гавьяатан болтол нь 3 уед нь суурьшил. Говь хээрийн Бусд. Мон гадаадад гэмт хэрэг хийсэн хумуусд тусгай томоохон концлагерь бариж Гэр бул,ах дуус ,амран садангуудын Барьцаалан байлгах шаардлагтай.
Энэ бухнийг генералууд гэх Загджаваар удирдуулан штабын даргаар нь Р.Чингисийг томилж Освенцим,Аушвиц ,Бухенвальд, Оросын ГУЛАГ шиг том концлагерь байгуулуулан новшнуудыг Ардын дайсан гэж зарлан геноцид-цэвэрлэгээ хийх хэрэгтэй.
За энэ хөндсөн асуудал дээр бол харин хоёр гараа өргөөд 100% дэмжиж бн. Гадаадад гэмт хэрэгт холбогдсон моноолчуудыг баривчилж ирж гадаад паспорт олгох эрхгүйгээр шоронд ял эдлүүлье. Тэгэхгүй бол мөрөөрөө яваа бусад нь гадаадад хүний нүүр харж чадахаа болилоо. Эрэгтэйг нь архичин хулгайч, эмэгтэйг нь янхан гэж хардаг болсон нь үнэн.
монгол эх орон доор орсон гэж байна уг нь монгол джнд бүсийн дундуураа бүсээ бүсэлдэг улс л даа хяиад хүн бүс бүслэдэггүй орос хүн алтан таван хушуутай суран өүс нэхий дээл бүслэнэ бид нэхий дээл өвөл өмсөж зун эргүүлж өмсдөгөө мартжээ хөрөнгөтний элдэв жийяан яангуу таашаал цагаан аристны тансаглал хэрэггүй монгол эмэгтэйг ханзны орны хэвтэш болгох хэнд хэрэгтэй вэ үнэхээр чингэс гэж байсан бол эх нөхөр шигээ дайнд явж одоогийн эр гөхөр шигээ цас зуд шуурганд малаа эргүүлэн эр нөхрөө хайрлан малчин ард ажилладаг буриадууд монгол игл ажилладаг буриад хүүхэн аваад явдаг капиталист монголын хүн л амар хялбар амьдрах гээд байна АРДЫН НАМ АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ АРДЧИЛАН НАМ ИОНГОЛОО ГАДААДТ АЙМШРАН ХУДАЛДДАГ
Ер нь бухнийг хуучний сайхан нийгэм журамын дэгд ээ жагсаалаараа буцаан орж Бухлээрээ бухий олон багачуудаа Буурхсэн Улаан тугандаа эргэвэл Ямар муу сайн нэр гарахгуй. Таг чиг.Амар Амгалан. Тагтаа дандаа тайван дандаа олуулаа Дандаа дэг журамтай Ходоо газар хуйтэн индуу залгисан мэт Хооцоодолдон наргиж Эр хуний жаргал эзгуй хээр Эпицентр 3 Наадмаар Цэнгэлийн дээд Ингээд болоо. Монгол маань духаа (дорводоор Боллоо гэсэн уг)
Халагландаа та минь Халаглаанаа Хан Хорвоод хулгайчгуй,янхангуй Хорвоод хосгуй Ард тумэн Ганц л байсан юм Хальтиргаагуй шулуун дэвшилийн замтай Чукчанууд л урд нь мон байсаан Ээдээ ээдээ элээ минь гэж Энхрий хайртыгаа (⭐️Уйгулэн санах юм Урд ч мон дэгдээхэй байсан даа Эргээд муусануудыг цусын холиж Торхомд нь буцаах сан даа Буцаахсан
Дэг тэй дэмбэрэлтэй дэмбээтэй Далимтай даалимбатай даалуутай Далинтай даамай дэмтэй Дэндуу шаалуу дэндуу намуу Дандаа олуулаа Дандаа л давстай цайтай байсан даа
It’s just Progress.The most basic meaning of “progress” is simply advancement along a path, or more generally from one state to another that is considered more advanced by some standard. (In this sense, progress can be good, neutral, or even bad—e.g., the progress of a disease.)M
Чехэд монгол янханууд зөндөө...
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг хүрэл медаль хүртсэн билээ. Тэд тивийн аваргаас анх удаа хос медаль хүртсэн нь Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг хүрэл медаль хүртсэн билээ. Тэд тивийн аваргаас анх удаа хос медаль хүртсэн. Тэгвэл Монгол Улсын нэрийг олон улсын хэмжээнд гаргаж, сурталчла Уг медаль нь эрэгтэйчүүдийн шигшээ багийн гурав дахь, харин эмэгтэйчүүдийн анхных гэдгээрээрээ онцлогтой. Тэгвэл Монгол Улсын нэрийг олон улсын хэмжээнд гаргаж, сурталчлан таниулж, монгол бахархлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаа сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй, эмэгтэй баг тамирчдад холбогдох журмын дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгохоор болжээ. Баг тамирчдад олгох шагналын 500 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм байна. Энэ Монголын Нэрд ямар ач холбогдолтой юм ?
монгол монголчуудаа үзэн ядсан нийтлэл байна.
Загатнасан газар маажив . Авчираад хар тамга дарах хэрэгтэй гэж олон жилийн өмнөөс бид хоорондоо ярилцдаг байлаа . Хоёр гараа өргөөд 100 хувь дэмжиж бна шүү . Хүний эрх гэж цаадуул чинь их хуцах байх шүү гэвч хулгайч , дээрэмчид , янхануудад хүний эрх гэж байхгүй шүү . Байх ч ёсгүй шүү
Санаанд минь яв цав нийлж байна, монгол хүн нэр хугархаар, яс хугар гэдэг дээ, улс үндэстэнийхээ нэрийг шороотой хутгаж байгаа нөхдийг хүчээр авчран ялыг нь үүрүүлж ахин хэзээ ч гадагш гарахааргүй болгох зайлшгүй шаардлагатай байна
Зуун хувь дэмжнэ
saihanbalagiig avch irj chadahgui baij uyn barivchlah avchrah ulger
Энэ нийтлэлийн санаа нь зөв шүү. 1 үхрийн эвэр цохивол 1000 үхрийн эвэр доргиноо гэж үнэн. Олон оронд дэлгүүрт Монгол хүн оруулахгүй гээд биччихсэн байвал хэнд гэсэн таатай санагдах уу???Үгүй шүүдээ. Эмч хүний хувьд хэлэхэд энэ ялангуяа залуу хүмүүс хулгай хийх,янхан хийх чинь1.өөрийн биеэ хорлож 2.ДОХ,тэмбүү 2-с үхнэ шүү.3.Улсын нэр хүнд,эцэг эхээ тамд унагаж бна шүү.