
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Мөнгөн завьяа” дэлгүүрийн урд талын нүхэн гарц орчимд холбогдох албаныхны хамт ажиллалаа.
Тус нүхэн гарцад хийсэн бүтээн байгуулалтыг зарим иргэн бүхэлд нь будгаар шүршжээ. Иймд нүхэн гарц доторх камерын системийг сайжруулж, бие засах болон будаг шүрших зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцдог болох ёстойг Хотын дарга хэлж байлаа.
Мөн тэрбээр “Тохижилт, үйлчилгээний ажилчид цэвэрлээд байхад нөгөө талд бүтээн байгуулалтыг сүйтгээд байгаа иргэдэд хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Наймдугаар сарын 1-нээс тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 доллартой дүйцэхүйц буюу 3-3.5 сая болгон нэмэх чиглэлээр холбогдох тооцоо, судалгааг хийж танилцуулахыг дүүргийн удирдлагуудад даалгана” хэмээсэн юм.
Цэвэрлэсэн талбайг нь хүмүүс буцаад маш хурдан бохирдуулдаг бөгөөд иргэд хогоо хогийн саванд хийхээ больсноос гадна шаардлага тавихад уурлаж, загнадаг болсон гэдгийг тохижилт үйлчилгээний ажилчид онцолж байв. Мөн харилцан нэгнийхээ хөдөлмөрийг хүндэтгэж, өөрсдийн амьдарч буй орчноо цэвэр цэмцгэр байлгахад туслахыг хүссэн юм.
Сэтгэгдэл14
Ямарч юманд хэм хэмжээ гэж байдаг даа хэтрүүлж байгаан биш үү
Ёстой зөв. гэртээ үйлчлэгч ажилуулчихаад хөдөлмөрийн мөлжлөг хийж болохгүй. Эдэнд л хангалттай цалин өгөх ёстой.
Агаарт хуурай тоос шороо бужигнуулж босгоод л шүүрдээд байдаг арга технологи багаж техникийг нь хөгжүүлэх хэрэгтэй юм бишүү
Ёстой ЗӨВ , хайртай шүү ...
зөв зөв
МАН өөрсөдтэйгөө адил хэмжээний мэдлэг боловсролтой улсыг дэмжиж өндөр боловсролтой инженер улсыг Монголоос хөөж гадагш зайлуулах бодлого барьж байгаа.Өндөр боловсролтой улс МАН-ын махан толгойлсон хуурамч дипломтой гачигааар цэргийн бага дарга мэргэжилтэй данжаад дарга нарын толгой дээр цахиур хагална гэж айсандаа тэр..
Тийм шүү хүнд ажилын хүмүүсийг цалин нь нэмбэл ядаж л урам орох байлгүй дээ халуун хүйтэнд ажилдаг хүмүүс шүү дээ хөөрхий
Ходолмориг нь эмч багш инженерээс илуу унэлжээ Мэргэжилтнууд гадагш дурвэх нь аргагуй юм байна
тиймм ажил хийх хүн олдохгүй мал малоахыг хүсдэг хүн олдохгүйгээс өи дампуурсан нэгдэл байхад хүн бүлгүй ч гэсэн болж байсан
тиймм ажил хийх хүн олдохгүй мал малоахыг хүсдэг хүн олдохгүйгээс өи дампуурсан нэгдэл байхад хүн бүлгүй ч гэсэн болж байсан
Бусды нь хэд болгох вэ
хүнд ажил шүү, зөвөө
Сургууль соёлд сурах хэрэг байна уу. Улсаараа жолооч цэвэрлэгч болохоор өрсөлдөe
Сургуульд сурах нь таны эрх соёлд суралцах нь таны үүрэг