
4-р сарын 9-ний өдөр БНХАУ-ын Хэбэй мужийн Чэндэ хотноо Бээжин хотын Эдийн засаг, мэдээллийн технологийн газар, Тяньжин, Хэбэй мужийн аж үйлдвэр, мэдээллийн технологийн газрууд хамтран 2024 оны Бээжин-Тяньжин-Хэбэйн аж үйлдвэрийн нөөцийг ашиглах хурал болжээ. Уг арга хэмжээний үеэр 5 тэрбум 670 сая юанийн хөрөнгө оруулалттай 14 гол төсөлд гарын үсэг зуржээ.
Эдгээр төслүүдэд ховор металл, сэргээгдэх эрчим хүч, нүүрстөрөгч багатай барилгын материал зэрэг салбарыг иж бүрэн хөгжүүлж, ашиглах тухай багтсан байна.
Хурлыг "Ногоон ба нүүрстөрөгч багатай-хамтын хөгжил" уриан дор зохиож, "2024 оны Бээжин-Тяньжин-Хэбэйн аж үйлдвэрийн нөөцийг иж бүрэн ашиглах аж үйлдвэрийн хамтын ажиллагааны Чэндэгийн санаачилга" гаргасан гэнэ. Санаачилгад Засгийн Газрын агентлаг, нийгэмлэг, аж ахуйн нэгжүүд харилцан зөвшилцөх, хамтран бүтээн байгуулалт хийх, эрх тэгш, сайн дурын үндсэн дээр давуу талаар харилцан нөхөх, үр ашгийг хуваалцах, уялдаа холбоотой хөгжих зарчим баримталж, аж үйлдвэрийн технологийн инновацийн хамтын ажиллагааны чадавхийг дээшлүүлж, Бээжин-Тяньжин-Хэбэй бүсийн аж үйлдвэрийн нөөц баялгийг иж бүрэн ашиглах хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлж, харилцан нөхөх давуу талтай, нэгдмэл хөгжил бүхий аж үйлдвэрийн инновацийн хамтын ажиллагааны нийгэмлэг байгуулахыг тусгажээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0