sonin.mn

Гуанжоугийн "Canton fair" 135 дахь удаагийн үзэсгэлэн ирэх даваа гаригт буюу 4-р сарын 15-нд эхлэх юм. Үзэсгэлэнд оролцох зорчигчдын хилээр орж гарах урсгал нэмэгдэж, Хятадын Бай Юнь олон улсын нисэх буудал, Пажөүгийн зорчигч тээврийн боомтуудаар давхардсан тоогоор өдөрт 219 тээврийн хэрэгсэл, 31 мянган зорчигч орж гарч байгаа гэнэ.


Бай Юний хилийн шалган нэвтрүүлэх цэгт үзэсгэлэнд зориулсан тусгай орц гаргаж, гаалийн бүрдүүлэлтийг хялбарчилж байна. Мөн орчуулагчдын баг гаргаж, саадгүй харилцах нөхцөл бүрдүүлжээ. Гуандун мужаас хэрэгжүүлж буй 144 цагийн дотор хилээр дамжин өнгөрөхөд визгүй зорчих журам мөрдөж, үзэсгэлэнд оролцогч 54 улсын виз бүртгүүлж амжаагүй бизнес эрхлэгчдэд туслахаар Бай Юнь нисэх буудалд хилээр нэвтрэх түр зөвшөөрөл олгож байгаа гэнэ.

Үүний зэрэгцээ тус олон улсын нисэх буудлын шалган нэвтрүүлэх цэг нь Гуанжоугийн үзэсгэлэнгийн бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн нисэх онгоц, хөлөг онгоц, тэдний ажилтнуудыг 24 цагийн турш гаалиар шуурхай нэвтрүүлэх боломж бүрдүүлжээ. 




н.Уртнасан