
Хятадын Үндэсний төмөр замын группийн ХХК-ийн мэдээлснээр, энэ оны эхний улиралд Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг нийт 4541 удаа аялж, 493 мянган чингэлэг бараа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс тус тус 9, 10 хувиар нэмэгджээ. 2024 оны 3-р сарын эцсийн байдлаар, Хятад-Европын ачааны галт тэрэг 87 мянга гаруй удаа аялж, Европын 25 орны 222 хотод хүрч байна.
Хятадын Шиан, Чунчин, И-ү хотоос Гүржийн Поти, Туркийн Истанбул хот хүрэх ачаа тээврийн туршилт хийж, өмнөд шугамаар нийт 6 удаа аялуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 200%-иар нэмэгдсэн гэнэ. Түүнчлэн Харбинь-Нидерландын Тилбург, Шижяжуан-Сербийн Белград, Чиндао-Оросын Москва хүрэх Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний шугмыг шинээр нээсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл4
Хязгааргүй аж үйлдвэрлэл, хязгааргүй хэрэглээ, хязгааргүй хог хаягдал, хязгааргүй хүн амын өсөлт дэлхийг байгаль экологийг сүйрүүлж байна.
Энэ Европ-Хятадын хооронд Аялалын шинэ урсгал Галт тэрэгний шинэ маршрут нээгдээд бгаа юм байж.Үүнээс жаахан ч гэсэн урсгал Монголоор дайрдаг болов уу?
Оросууд хилээсээ нааш замын үүд хүртэл цахилгаан шугам тавиулахгүй байгаа..тэхээр удаан мөлхдөг галт тэргээр манай нутгаар явахгүй шүүдээ..Америк 2000 онд хос төмөр өр зам тавьж цахилгаанжуулах өгье гэхэд Үмхий оросууд манайх 3 жилийн дотор хийгээд өгчий..Америкаар бариулахаамболь гээд мурисандаа..
Чү май гээд төмөр зам тавьсан хов биш