
БИШКЕК, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /AKIpress/. Киргиз улсад 1993 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Соросын сан тус улсад ашгийн бус байгууллагын тухай хууль батлагдсантай холбогдуулан үйл ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгджээ. "Олон улсын нийгэмлэгүүдээс санхүүждэг байгууллагуудын үйл ажиллагаанд зүй бус, шаардлагагүй хязгаарлалт тавьсан шинэ хууль батлагдсантай холбогдуулан сангийн үйл ажиллагааг зогсоож байна” гэж Соросын сангийн цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд дурдсан байна.
"Тус байгууллага Киргиз улсад 30 шахам жил үйл ажиллагаа явуулахдаа "төр болон иргэний нийгмийн аль алинтай нь хамтран ажиллаж" төрөл бүрийн төслүүдийг дэмжихэд 115 сая орчим ам.доллар олгожээ. Эдгээр төслийг боловсрол, нийгмийн эрүүл мэнд, шинэ дижитал технологи нэвтрүүлэх, эрүүгийн эрх зүй, хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоог шинэчлэхэд чиглэсэн санаачилгуудыг дэмжих зорилгоор хэрэгжүүлсэн" гэж мэдэгдэлд дурдаад "Сорос-Киргиз” сан нь ашгийн бус байгууллага боловч гадаадаас санхүүждэг тул хууль эрх зүйн шинэ хязгаарлалтанд орох нь дамжиггүй. Үүнээс гадна, "улс төрийн үйл ажиллагаа" гэсэн туйлын тодорхойгүй агуулга нь Сан болон түүний түншүүдийн хувьд сөрөг үр дагавар эсвэл урьдчилан таамаглах аргагүй эрсдэлд хүргэнэ" гэдгийг тэмдэглэжээ.
Ашгийн бус байгууллагын тухай хуулийг Киргизийн парламент гуравдугаар сард баталж, Ерөнхийлөгч Садыр Жапаров дөрөвдүгээр сарын 2-нд гарын үсэг зуржээ. Уг баримт бичгийг хэд хэдэн удаа засаж, эцэслэн боловсруулсан байна. Үүний үр дүнд ашгийн бус байгууллага байгуулбал эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай заалтыг иргэдийн хувийн эрхэнд халдсан гэж үзэн хасжээ. Энэхүү хуулийн төсөл нь С.Жапаров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар захидал солилцох шалтгаан болсон байна.
Э.Блинкен хуулийн төслийг Киргизийн парламентаар хэлэлцүүлж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлж, "өнөөгийн нөхцөлд уг хууль нь АНУ-ын засгийн газар, олон улсын түншүүдийн дэмжлэгтэйгээр ашгийн бус байгууллагуудын хэрэгжүүлж буй хөтөлбөрөөр дамжуулан Киргизийн иргэдийг эрүүл мэнд, боловсрол зэрэг амин чухал үйлчилгээнд хамрагдахад эрсдэл учруулж байна" гэжээ.
С.Жапаров хариу захидалдаа, уг хуулийн төслийн зорилго нь Киргиз улсад үйл ажиллагаа явуулж буй ашгийн бус байгууллагуудын үйл ажиллагааг тодорхой, оновчтой болгоход оршиж байгааг тайлбарлаад, Киргизийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг Вашингтонд уриалсан байна. Ашгийн бус байгууллагууд хаанаас, гадаадын ямар эх үүсвэрээс, ямар зорилгоор санхүүждэг вэ гэдгийг нийгэм, төр харж хянаж байх ёстой. Бидний зүгээс тэдэнд тавьж буй шаардлага тодорхой бөгөөд олон нийт дэмжсэн. Мөн Үндсэн хууль болон олон улсын өмнө хүлээсэн үүрэгтэй бүрэн нийцэж байна” гэж С.Жапаров онцлон тэмдэглэжээ.
Түүний мэдээлснээр бол Киргизэд гадаадын хандивлагчдын санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулдаг 2000 орчим ашгийн бус байгууллага байдаг бөгөөд тэдгээр нь гадаадын төлөөлөгчийн хувиар дахин бүртгүүлэх ёстой.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл8
манай монголд соросын сан байсан уу байсан бол юу хийсэн бэ
Байх байхдаа 7 сарын 1 ний самууныг санхүүжүүлж зохион байгуулсан. Ан гэгч гамингийн шээснүүдийн террорист байгуулагыг нууцаар санхүүжүүлж ирсэн.
ТББ ихэнх нь зүгээр л үйл ажиллагаа явуулдаг. Сорос сан ч гэсэн сүртэй асуудал үүсгэх юм хийдэггүй. Манайд Нээлттэй Нийгмийн Форум гэд одоо ч бга. Илүү нам гүм болждээ. 30 жилд 115 сая бол шалихгүй мөнгө. Гол асуудал тэр 2000 ТББ-н цөөхөн хэд нь эвгүй гарууд бгаа. Хаанаас ч юм санхүүждэг. Түүнийг хянах гэхээр хуц л гэж бна. Киргиз ядуу улс дарамталж буй л хэлбэр.
Маш зөв. 90-ээд оны үед АНУ ЗГ санхүүжилтээр Сорос гэгч хаана ч байхгүй MBA гэдэг боловсролын цол гаргаж ирээд зүүн Европ болон Орос Монголын залуучуудын тархи угаалт маш идэвхитэй хийж байсан этгээд.
Соросын сан шинжлэх ухаан, анагаах ухаан зэрэг байгалийн танин мэдэхүйн салбарыг хэзээ ч санхүүжүүлдэггүй. Харин бизнес менежмент мэтийн ач холбогдол багатай нийгэм түүх гуйвуулах салбарыг санхүүжүүлж тухайн үед аль ч улсад байдаггүй MBA гэж цол гаргаж ирсэн. MBA авчихаараа дэлхийн хүн болчихлоо гэж андууран, барууныг сохроор шүтэх үзлээр тархиа угаалгасан залуучууд олон болсон доо. Манай боловсролын салбарыг бусниулах маш том хүчтэй цохилт болсон.
Хиргис улс статусын хувьд манайтай адил боловч илүү хүчирхэг бие даасан бодлого явуулах чадвартай болохоо харуулж байна. Манай улсад энэ хууль "Сангийн тухай" гэсэн нэрээр УИХ р хэлцэгдэх гэж байхад АНУ н элчин саад клечески гэгч зандалчин УИХ н дарга Занданшатарын өрөөнд хүчээр дайран орж,Энэ хуулийг хэрхэвч баталж болохгүй гэж шаардсанаар бид бууж өгсөн түүхтэй. клеческиг төрийн ордонд зандалчилж байхад Хэвлэлийн хүрээлэнд АН н золбин алуурчин оюунгэрэл гэгч садар эм хэвлэлийн хурал хийж энэ хууль ардчиллын эсрэг хууль болно гэж өвчигнөж байсан. Зохион байгуулалттай хорлон сүйтгэх байгууллагууд ингэж ажлаа уялдуулж байна.жефри гэгч америкийн эхнэр гэж явдаг ИОН намын дарга гэгдэгч оюунгэрэл бол манай улсын дотор тагнуулын болон хорлон сүйтгэх үйл ажиллагааг албан ёсор явуулдаг дайсан юм.Ямар ч хяналтгүй санхүүжилт оруулж ирж 7 сарын 1 шиг самуунууд өдөөх зорилготой байгаагаа АНУ ингэж илчилсэн. Хэрвээ гаднаас АНУ руу хяналтгүй мөнгө оруулна гэвэл тус улс шууд гэмт хэрэгт тооцно.
Киргиз улсад Барууны нолоо гэхээс илуу лалын хэт ундмэрхэх ваххабист узэлтнууд нь аюултай даа
Орос улсад ашгийн бус гадаадын 11000 байгууллага байсан. Путин гарч ирээд бүгдийг хаасан. Эд сайндаа биш бүх муу муухайг өөгшүүлж санхүүжүүлж байдаг. Улс эх орон доройтдог. Монгол ингээд доройтоод байна