
Нас яваад ирэхлээр эцэг эх хоёр минь их бодогдох юм. Насны эрх, амьдралын жам л юм байх даа! Төрсөн өдрөөрөө аавыгаа алдаршуулчихъя хэмээн бодоод 2009 онд туурвисан “Би: Миний амьдралын тойрог” номынхоо хэсгээс гэр бүлийн фото зургаар нэмж баяжуулаад уншигчиддаа хүргэе гэж зориглолоо. Хүлээн авч хүлцэн таална уу!
Миний эцэг Олхонууд овогт Балбарын Дашдорж бол Сэлэнгэ аймгийн Дархан суманд ардын засгийн түшмэл–сумын Засаг дарга, өмнөх засгийн тайж Г.Балбар зайсангийнд 4 дэх хүү нь болж 1928 онд ирсэн, Монголын кино урлагийн ахмад зүтгэлтэн, баримтат киноны нэртэй найруулагч нэгэн билээ.
Багад нь эцэг Балбар нь зовлон үзэж, xавчигдахын эрхээр миний эцгийг Найдан хэмээх малчныд (одоогийн Сэлэнгэ аймгийн Мандал сум) түр үлдээгээд Улаанбаатар хот руу нүүсэн байдаг юм. Аав маань 1937-1940 онд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын бага сургуульд 3 жил суралцаж, улмаар аймгийн дунд сургуульд дэвшин суралцах гэж байтал эцэг нь гэнэт нас нөгчсөн мэдээг хүлээн аваад төрсөн эхээ тэжээхээр Улаанбаатарт шилжиж төрсөн гэртээ буцаж иржээ. Дайны хүнд үе ч байсан, ах нар нь цэрэгт явчихсан, ингээд 16-тайгаасаа хүнд хүчир хөдөлмөрт зүтгэжээ. 1944 онд Кино урлагийн хороонд данслагдаж, “Ард” кино театрт тал манаачаар хөдөлмөрийн гараагаа эхэлж, мөн оны намраас “Улаанбаатар” кинотеатрт дагалдан киномеханикч, хотын нүүдлийн кинонд болон Баян-Өлгий, Говь-Алтай аймагт киномеханикч, 1946 оноос “Монголкино” үйлдвэрт киномеханикч хийж байгаад 1948 онд урлагийн сургуулийг дүүргэж, “Монголкино” үйлдвэрт дууны оператороор шилжиж, кино урлагтай амьдралаа эргэлтгүй холбожээ. Тэрээр Монголын кино урлагийн түүхнээ анхны дууны операторуудын нэг, С.Дэмбэрэл, Л.Найдан нарын дараахи гурав дахь нь.
Аав маань системтэй боловсрол эзэмших боломжгүйгээр хүнд хүчир амьдралд хар багаасаа нухлуулсан ч сурахын төлөө төрсөн хүн байсансан. 1954-1957 онд Марксизм-ленинизмийн оройн их сургуульд суралцаж, хажуугаар нь “Монголкино” үйлдвэрт дууны найруулагч, редактороор ажиллаад, намайг сургуульд орох жил 36-тайдаа Москваг зорьж, Бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд (ВГИК) 1964-1968 онд явж суралцаад, 40-тэйдээ кино найруулагч гэдэг тэр хосгүй сайхан мэргэжлийг эзэмшжээ.
ВГИК-ийг төгсөхийнхөө өмнөх жилийн зун, 1967 онд миний ээж, миний дүү Одбаяр бид гурвыг Москвад урьж газар үзүүлсэн нь миний ой тоонд баттай үлджээ. Бид ирж очихдоо галт тэрэг хөлөглөж, Москвад ВГИК-ийн оюутны байранд сар шахам амьдарч тэр их хоттой танилцаж байв. Ингэж л намайг анх удаа гадаад ертөнцөд аав минь хөл тавиулсан юм даа. Дэлхий ертөнцийг таних түүх маань ч тэгж эхэлж билээ.
Аав минь 1968 онд дээд сургуулиа төгсгөж ирээд баримтат киноны найруулагч, “Монголкино” үйлдвэрийн уран сайхны удирдагч, үйлдвэрийн даргын үүрэг гүйцэтгэгч, намын үүрийн нарийн бичгийн дарга, найруулагч, тэтгэвэрээ тогтоолгосны дараа архивын эрхлэгч, номын санч зэрэг ажлуудыг 1994 онд өөд болтлоо тасралтгүй хийж явсан даа.
Манайх хотын төвд, Улсын их дэлгүүрийн баруун урд талд, аавын минь ажлын газар Найрамдлын районд, хотын зүүн захад, манайх 1-р 40 мянгатад нүүж орсон 1960 оноос 1994 онд аав минь тэнгэрт халих хүртлээ лав 34 жил “Улаанхуаран”, “Амгалан” гэсэн хаягтай автобусаар зорчсон байх. Өглөө л автобусны 50 мөнгөө нямбай нь аргагүй цуглуулж тоолж бэлтгээд л явдагсан. Миний хүүхэд насны ой тоонд бүр суучихаж. Хожим намайг бүр том болсон хойно ийм нэг явган шог ярьсаар орой ажлаа тараад орж ирдэгсэн. “Шилэн нүдтэй ширэн цүнхтэй нь Шинжлэх ухааны академийнхан; шилээ дарсан халимагтай, шилбээ барьсан өмдтэй, шил архи өвөртөлсөн нь Кино үйлдвэрийнхэн; шинелэн дээлтэй, ширэн нүүртэй, шилэн дээрээ хатигтай нь Батлан хамгаалах яамныхан” гэх. Тэр үед “Улаанхуаран”, “Амгалан”-гийн автобусанд хотын баруун 4 зам, хотын төвөөс ийм гурван төрлийн зорчигчид зорчиж явсан түүхийг илтгэх явган шог ийм байжээ. Тэр үед автобуснаас өөр нийтийн тээвэр, хувийн унаа гэж байсан биш, энэ бол яг үнэн түүх. Тэр үед нийслэлийн зүүн захад цэргийн анги, ШУА-ийн зүүн хүрээлэнгүүд, Монголкино үйлдвэрээс өөр томхон албан байгууллага ч гэж байсан биш дээ.
Аавын минь бичих туурвих авьяас чадвараас надад бага ч болов нялзсан болов уу хэмээн би өөрийгөө урамшуулдаг юм. Эрхбиш 30 орчим ном, нэгэн сэдэвт бүтээл, үүнд Монголдоо анхдагч болохоор (олон улсын харилцааны түүх, геополитик судлал, орчин үеийн арабын түүх гэх мэт) ном зохиол, 2600 гаруй нийтлэл өгүүлэл бичиж туурвисандаа өөгшөөд би тэгж ярьж байна л даа. Аав минь одоогийнх шиг системтэй боловсрол эзэмшээгүй ч намайг, биднийг боловсролтой, зөв хүмүүжилтэй, эрүүл энх өсгөхийн тулд хамаг байдгаа зориулсан. Ялангуяа мэдлэг боловсрол өвлүүлье гэж их ч боддогсон. Мэдлэг боловсролтой хүн маш их хүндлэл хүлээж чадна, маш том хөрөнгө эзэмшиж чадна. Аз жаргалтай амьдарч чадна гэдэг зарчмыг надад яалт ч үгүй суулгасан даа.
Аавынхаа олон сайхан чанарууд, тухайлбал ихээхэн гүргэр, сэтгэлийн элдэв хөөрөлгүй, нягт нямбай, соёлч боловсон, ариун цэвэрч, гял цал, дэгжин хээнцэр гээд олон чанаруудаас нь би өвлөхийг хичээсэн дээ. Багадаа зовлон туулж, хүүхдээрээ шахуу хүнд хүчир хөдөлмөрт нухлуулсан хэрнээ тэгсэн гэх царайгүй, тэгсэн гэх шинж тэмдэг, шарх сорви нэг ч байхгүй, шүд нь бүрэн, үс нь ганц ч цагаангүй тас хар, нуруу туруу алхаа гишгээ нь цэх, гуалиг, ядаж гар хуруу нь эвдэрч мойгоогүй, хэзээний л хээнцэр ганган явдагт нь би ихэд гайхдаг байлаа.
Хувцаслана, хувцасны сонголт хийнэ гэдгийг ч үзүүлж өгдөгсөн, надад ч тэр нь нялзсан даа. Ер нь гадаад үзэмжээрээ бол дипломатч гэж өлхөн хэлэгдэхээр дэгжин хүн байсан юм. Социалист Монголд тухайн үедээ гадаадад явдаг, гадаадад суудаг ховорхон заяа зөвхөн дипломатчдад ногддог байсан болохоор би энд болхи жишилт хийж байна. Үнэндээ франц костюм өмсдөг, крават (хүзүүний торгон ороолт, эсвэл зориулалтын торгон зүүлт) зүүдэг монгол хүн 1960-аад онд нэг их олон байгаагүй, харин аав маань миний л ухаан суухын хэрэглэдэг байсаан. Бүр өтөл насандаа хүртэл крават зүүгээд явдагсан. Аав маань овор багатай. Манай дүү Одбаярыг дагуулаад амралтад явахад ах дүү хоёр гэж андуурагдаад хачин юм болж байсан гэдэг. Аавыг цаашаа хараад алхаж явахыг нь харсан хүмүүс хорин хэд, гучин хэдтэй юм шиг гэлцдэгсэн. Би айлын ууган, ганц хүү байхдаа аав ээжтэйгээ авахуулсан хоёр зураг энэ байна.
Аавын маань уран бүтээл гэвэл нэг номын нэг бүлэг бүү хэл бүхэл бүтэн ном ч багадахаар их зүйл би бичиж чадна. 1951 онд бүтээсэн “БНМАУ-ын 30 жилд” өнгөт кинонд анх дууны оператороор бие даан ажиллаж, уран бүтээлээ эхэлжээ. Зөвлөлтийн киночдын бүтээсэн тэр кинонд хэдхэн монгол хүний нэрс бичигдсэний нэг нь миний аав байдаг юм.
Дууны оператороор ажилласан 10 жилийн дотор 83 кинон (уран сайхны, баримтат, орчуулгын) дээр ажилласан ба “Бидэнд юу саад болж байна” хэмээх уран сайхны киноны зохиолыг Д.Чимэддорж, О.Уртнасан нартай хамтран бичсэн гэдэг боловч О.Уртнасангийнхаа нэрээр хэвлүүлж кино болгосон гэж Д.Чимэддорж гуай ярьдагсан. “Бидэнд юу саад болж байна”-аас гадна “Дуулбал дуу нэг”, “Тэргүүний хүмүүсийн дунд” киноны зохиолыг голлон бичсэн байдаг юм. Хамгийн шилдэг бүтээл нь 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойд зориулан бүтээсэн “Монголын сайхан орон” баримтат-уран сайхны кино байна. Аав минь 1968-1988 онд баримтат киноны мэргэжлийн найруулагчаар ажиллахдаа 180 гаруй нэр төрлийн нийт 600 орчим бүлэг баримтат болон орчуулгын кино, дэлгэцийн “Кино мэдээ” сэтгүүл бүтээн туурвижээ. “Доктор Шастин” (1971), “Гал голомт” (1973), “Отрын олз” (1974), “Алтан шар зам”, “Миний сайхан ээж”, “Ялалтын тухай өгүүллэг” (1975), “Найрамдлын Дархан” (1976), “Урагшлах алхаа”, “Ахан дүүсийн ариун холбоо”, “Залуу жанжин Лхагвасүрэн” (1990) гээд өндөр үнэлэгдсэн, манай түүхийн алтан фонд болохоор олон кино бий. “Гал голомт” киногоороо МҮЭ-ийн шагнал, “Найрамдлын Дархан” киногоороо Дархан хотын тусгай шагналыг хүртжээ.
Аавын минь бүтээлүүд бол гол төлөв кино очерк, хөрөг нийтлэлүүд байдаг ба кино бүтээж алдаршуулсных нь дараа Нэгдлийн дарга Аварзэд, тээвэрчин Самбуу гээд Хөдөлмөрийн баатрууд төрцгөөсөн байдаг. Аав маань киноны музей байгуулах гэж их зүтгэж, ховор нандин олдвор, үнэ цэнэтэй үзмэр маш олныг цуглуулж үлдээсэн. Тэр үзмэрүүд нь Монголын кино урлагийн ирээдүйн музейн эх үүсвэр болно. Энэ утгаар аав маань киноны музейн үндсийг тавигч болж түүхнээ үлдэх болов уу.
Хожим түүх сэргэдэг, амилдаг, алдар гавьяатныг тодруулдаг. Аавын минь тухай Д.Жигжидийн нэрэмжит кино урлагийн дээд сургуулийн зураглаач-сэтгүүлчийн төгсөх ангийн оюутан Э.Шинэцэцэг гэх охин дипломын ажлаа аавын минь уран бүтээлийн түүхээр сэдэвлэн хийж, би түүнд нь оролцож дэм болж явснаа энд бахархан дурсах нь зөв.
Харин кино найруулагч асан Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн гуай монгол киноны нэвтэрхий толь бүтээхдээ хэргээр тэгсэн үү, эсвэл хөгшрөлтийн мартаж санах өвчин нөлөөлсөн үү, аавыг минь тэр номдоо дууны найруулагчаас дээшээ өсч дэвжээгүй, Москвад кино урлагийн дээд сургууль төгсгөөгүй, ерөөсөө л кино үйлдвэрт дуурсгах гавьяагүй нэгэн байж байгаад хорвоогоос явсан мэтээр бичсэнд би их гайхсан даа. Эхнэр нь шалсаар байгаад аавын минь намтар түүхийг надаас аваад явсан, эцэст нь номдоо тэгж л оруулсан юм билээ.
Ууган хүү Дашдоржийн Баярхүү
(Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, судлаач-профессор)
Сэтгэгдэл57
Сайхан дурсамж ажээ. "Бидэнд юу саад болж байна" гэдэг киног одоо хийх юмсан.
зөв ! хамгийн чухал сэдэв ...
Bichij baigaa niitleluudiig n haraad zailuul gomddog baihdaa.
Оорийнхоо аавыг болохлоор тх сайхнаар бичжээ Марксизм ленинизмын оройн сургууль тогссон гэж яллаагуй байна ябодвол олон шагнал аваа биз яхарин тэрийг нь дурьдсангуй
Энэ Баярхүү ганц удаа гайгүй юм биччихжээ: Хүний аав ээж гэж ийм сайхан.
Жигжидсүрэн бол өөдтэй хүн биш ! Өөдгүй гэдэг нь ийм жижиг хэрэг дээр ч гэсэн илэрч л байдаг юм !
Жигжидсүрэнг өөдгүй хүн гэж чи яаж мэдээв,хүүгийнх нь бичиж ард олны тархийг угааж,барууны угаадас долоодгийг нь харвал намын гишүүн,архаг матаачдын нэг л байсан гэж харагдаж бна даа
Жигжидсүрэн гуай сайн найруулагч. Гэхдээ аугаа их Жигжид найруулагчаас дээгүүр шагналтай байх учиргүй дээ. Нэр төр хөөцөлддөг хүн шиг санагддаг. Аан. бас хөөрхий Дашдорж гуайгаа монгол киноны түүхээс арчих гэж оролджээ. Муухай л юм...
Аав нь хүүдээ сайхан дурсамж үлдээжээ.
Ааваасаа илүү ч юм уу - дутуу ч юм уу бүү мэд , АЖ \ яагаад ч АЖ байдаг юм ??? \ гэх Г . Жигжидсүрэнгийн дүр төрхийг л зураач хүн шиг илүү адилхан зуржээ .. .
Баримтат киноны оператор Дэмбэрэл гуай Халх голын дайныг сурвалжилж байсан гэдгээрээ алдартай. Би хүү Болдбаатартай нь Радио телевизийн дамжуулах станцад хамт ажиллаж байсан.
Хамт ажиллаж байсан нэг нөхрөө яаж тэгэж бичиж чадаж байнаа Жигжидсүрэн ! Хүү нь аавынхаа тухай сайхан бичжээ...
Жигжидсүрэн гуай сайн найруулагч. Гэхдээ аугаа их Жигжид найруулагчаас дээгүүр шагналтай байх учиргүй дээ. Нэр төр хөөцөлддөг хүн шиг санагддаг. Аан. бас хөөрхий Дашдорж гуайгаа монгол киноны түүхээс арчих гэж оролджээ. Муухай л юм...
Хамт ажиллаж байсан нэг нөхрөө яаж тэгэж бичиж чадаж байнаа Жигжидсүрэн ! Хүү нь аавынхаа тухай сайхан бичжээ...
Сайхан дурсамж байна
Баярхүү багш аа, Таны аав "Суварган цэнхэр уулс" гэдэг уран сайхны киноны эхний хэсэг буюу сурвалжлагч Солонго эрхлэгчийнхээ өрөөнөөс хил рүү томилолт аваад гарч ирэх үед үүдэнд нь хүлээж сууж байсан хүмүүсйин нэгнийх нь дүрд тоглодог. Юу билээ нэг юм хэлээд инээмсэглэдэг.
Жигжидсүрэн бол маш хүний мөс муутай хүн юм шүү. Ямар л Ерөнхийлөгч гарна тэр лүү л зүтгэнэ.
Тэр Жигжидсүрэн чинь биш ээ! Алтан үеийнхэний найруулагч Жигжидсүрэн. Аль хэдийнэ бурхан болсон.
Жигжидсүрэн яаж ч байсан агуа найруулагч Жигжидийн энд яаж хүрэх вэ дээ
Аавынхаа тухай сайхан түүх бичсэн Баярхүүд баярлаж байна.
Баярхүүгийн Монголчуудын эсрэг нийтлэлүүдээс харахад Жигжидсүрэн гуай зөв л дүгнэсэн юм байна. Баярхүү ч дуурсах гавъяагүй , элчин сайд болж улсын мөнгөөр сагаж явсан төрийн нэг паразит шүү дээ.
Хятад судлаач мэргэжилтэй мөртөө хятад судлалаар баабарын хаана нь ч хүрэхгүй шалихгүй амьтан. Голдуу англи америк л гэж ярихаас хятадын тухай ганц ч ган хиидэггүй хүн чинь энэ баярхүү байгаамдаа.
Баабар өөрөө хятад хүн юм чинь хятадаас давж хятад хүн болох монгол гэж юу байхав дээ
Яг үнэн монголын эсрэг нийтлэлүүд их бичджг болохоор нь сэжиглэдэг урд зүгийн гаралтай байх магадлал тун өндөр байгаам
жигжид бол жигжид шүү дээ хөө хүн чанараар хөлийн дунд хуруу орчим гэдэг л дээ хөө...
Жигжид үү Жигжидсүрэн үү?
Баярхүү таныг өөрийн мэргэжилдээ мэргэшсэн сайн хүн гэж ойлгодог, нийтлэл яриаг тань сонсож их мэдээлэл авахын хүсдэг!!! Үе үеийн зарим уран бүтээлчдийн утгагүй атаа жөтөөнөөс хол яваарай амжилт хүсэе!!!
Сайхан дурсамж байна.Сайханч хайр байж.Аавдаа мөргөж явдаг сайхан хүү.
Новшийн хулгайч төрүүлж дээ эцэгчинь Украйндаа очиж ясаа тавиарай
Baabar hylgaich bank dampyyryyldag daisniig ter ardchilsan hylgaich nariinh hoinoos manai ard tymen tamryy ni sideh boloogyi yu?esbel heerhiig erebdeed bna uu?....bas l balai nobs s dee!!yag Elbegdorjtoigoo taarsan taar syydainyyd syy dee!!Baabariin bicheh gej haa baihab dee!!!.....hylgai hydalaaraa l aldarsihaas edend hiij byteeh yils ni chagaan mer biisen biluu?....hamgiin adgiin saarnyydiig ta nar il bolgo?esbel tedniig yabaandaa sandailah yy?.....eersdee l meddee...................jinhene Mongoliig hagalgan bytargan,namchuulan ed herenge yils byheniig mini deeremden tonohson hylgaich nar bol Baabar elbegdorj,Bat-yyl,enhsaihan,aldart hylgaich Saihanbileg,bayarchogt,chagaan,dorligjab,Sosorbaram...geed garch egne s dee!!!edgeer tom garyyd hylgain luibaraaraa toniloh boltygai!!!!sain yils hiisen hyniig byrhan abrana,harin saar yilsteniig chetger tooj tamryy ni tamtaggyi tiirne biz dee!!!hezee be?...gedegiig chag hygazaa haryylah yy?harizyylaj bidendee yzyyleed egeech?...........ene lal
Iim teneg baij ch bolohgui dee Ingej amid yavsnaas…
Оросыг муулаад бичээд байдаг нөхөр шивдээ өөрөө аав нь оросоос үнэгүй боловсрол эзэмшсэн улс юм байна
Гэгээрэх болтугай, энэ хүн маань. Ум хум пад суухаа.
WoW. Сайн хүний үр сайн үйлс бүтээдэг жамтай.Амжилт
жигжидсүрэнгийн хэлдэг үнэн бхөө, баярхүү өөрөө ч чадваргүй амьтан ш дээ
Chi hen yum hench bish
энэ нэг орсгой новш соц нийгэм, цэдэнбал - филатова нарыг шүлсээ үсчүүлэн муулна, тэгснээ одоогийн хулгайч луйварчдын тухай ганц үг ч ган хийхгүй, тийм л новш байгаам даа... шоохууз царайлчихаад
Энэ нөхөр но тойнэг л бэтгэрэл гомдол хонзон чриама байдаг юм шиг байгаам
энэ нэг орсгой новш соц нийгэм, цэдэнбал - филатова нарыг шүлсээ үсчүүлэн муулна, тэгснээ одоогийн хулгайч луйварчдын тухай ганц үг ч ган хийхгүй, тийм л новш байгаам даа... шоохууз царайлчихаад
Баян-Өлгийд ганцхан жил хүрэх үгүйтэй кино механик байсан хүн мөн байж. Архиваас дэлгэрүүлэн авч болох байх. Д. Баярхүү таныг бид сайн мэддэг, умшдаг. ОУ-ын зарим тоймоо бичихдээ хэт нэг талыг барьж муйхарлахгүй аядуухан байвал айн! Мөн заримдаа жаахан илүү дутуу үгийн хөөсөөр гоёчилж мэдэмхийрч бичдэг тал дээрээ анхаараарай тэгэх үү?
Би залуудаа "Монгол кино" үйлдвэрт зураачаар ажиллаж байсан. Тэр үед киноны титр-үсгийг шилэн дээр гараараа бичдэг байсан юм. Б.Дашдорж гуайн хэд хэдэн баримтат киноны титрийг бичсэн. Чухам ямар киног санахгүй байна. Бодвол миний ажиллаж байсан үед хийсэн энэ кинонууд л байхдаа. “Отрын олз” (1974), “Алтан шар зам”, “Миний сайхан ээж”, “Ялалтын тухай өгүүллэг” (1975), “Найрамдлын Дархан” (1976). Монгол киноны энэ нэрт найруулагчтай хамтран ажиллаж байснаараа бахархан дурсах сайхан байна. Аз шүү дээ. Үнэхээр дэгжин ах байсан. Манай киноныхон чинь задгайдуу характертай. Түүнээ дагаад урлагийн хүмүүс гэхийн аргагүй хайш яайш голдуу хувцаслана. "Шилээ дарсан халимагтай, шилбээ барьсан өмдтэй, шил архи өвөртөлсөн нь Кино үйлдвэрийнхэн..."гэдэг ч үнэн шүү, ккк Түүнийг халамцуу явж байсныг огт санахгүй байна. Архи уудаггүй байсан байх аа. Манайхан бол хусч өгнө шүү дээ.Дашдорж гуай тэдэн дотор огт өөр хүн харагддаг байсан.
Магтвал болох хүн байж муулвал бас болно их дотуур тамиртай олиггүй хүн байжээ
ene zaluuchuudad syrgaal bolohoor saihan bichsen baina,ahmadyyd bid l ylgerlehgyi bol ene yeiin chahilgaan amidral chini hezyydyyleh sinjtei suu........minii bye ch gesen geriin yeiin tyyh geed bichsen baigaa teriigee ch dahin hyanan yzej zyrag heregeer hachirlan gargah hyseltei dabhazan tanii tyyh aabiin chini amidarch baisan chag yeiin ikhenh tyyhiig sanaj bodoj bichjee,bayarlalaa.........
Карават гэж юу билээ
Карават
Хүний эцэ г эх үр хүүхэддээ хамгийн эрхэм шүү. Сайхан хүн байжээ. Та ч бас сайхан
Аавынхаа тухай маш сайхан дурсамж бичжээ,ямар сайхан аавтай хүн бэ. Хамт олон дунд хар пиартай ганц нэг хүн байдаг, хар багаасс /,16 нас хөдөлмөр хийж сургуульд сурч насан туршдаа ийм олон жил ажилласан хүнийг яаж тэгж хэлж чадаж байнаа,атаархуу өөдгүй хүн юм бна
Аавынхаа тухай маш сайхан дурсамж бичжээ,ямар сайхан аавтай хүн бэ. Хамт олон дунд хар пиартай ганц нэг хүн байдаг, хар багаасс /,16 нас хөдөлмөр хийж сургуульд сурч насан туршдаа ийм олон жил ажилласан хүнийг яаж тэгж хэлж чадаж байнаа,атаархуу өөдгүй хүн юм бна
Аавынхаа тухай маш сайхан дурсамж бичжээ,ямар сайхан аавтай хүн бэ. Хамт олон дунд хар пиартай ганц нэг хүн байдаг, хар багаасс /,16 нас хөдөлмөр хийж сургуульд сурч насан туршдаа ийм олон жил ажилласан хүнийг яаж тэгж хэлж чадаж байнаа,атаархуу өөдгүй хүн юм бна
Аавынхаа тухай сайхан бичиж ээ. Жигжидсүрэн гуай сонин л юм. Би ч бас зураач аавынхаа тухай бичих гээд эвээ олохгүй л явна.
Хүнд аав ээжээс өөр үнэтэй зүйл үгүй билээ. Аавынхаа тухай сайхан дурсамж бичжээ. Баяр хүргэе.
Сайхан дурсамж болжээ.Баяо хүргэе.Дашдорж найруулаггч киноны түүхэнд баларашгүй тод мөрөө үлдээсэн.олон сайхан барттат киног алтан фрндонд үлдээсэн найруулагч.
Жигжидсүрэн гэдэг хүн хир зэрэг мөстэй хүн бэ гэдгийг одоо ч олон хүн ярьдаг цаашдаа ч улам л ярих болно доо. Мөнгөний сонирхол нь арай л хэтэрсэн ,өөрийгөө бүхний дээгүүр тавьдаг бусдыг доош нь хийх өвчтэй болсон нь нэмэгдсээр л байна даа Одоо бүр их Нацагдоржийн ойрын садан байсан тухайгаа ярих болжээ
Хүний адаг, хог шаар бол Жигжидсүрэн.Маш хүн муутай амьтан юм билээ.
Сайхан дурсамж байна . Эцэг эх гэдэг хүн бүхний дээдлэх эрхэм сайхан зүйл дээ . " Монголын сайхан орон " гэж сайхан кино байлаа . Баримтат кино бол түүхийг өгүүлнэ дээ . Амжилт хүсье
Сайхан дурсамж байна . Эцэг эх гэдэг хүн бүхний дээдлэх эрхэм сайхан зүйл дээ . " Монголын сайхан орон " гэж сайхан кино байлаа . Баримтат кино бол түүхийг өгүүлнэ дээ . Амжилт хүсье
Баярхүү гэж өөрийгөө магтсан арын хаалганы сагсуу амьтан. Ганц удаа Аравт сууснаар ОББЭ- элчин болчиж гэнэ. Үргэлж нэр төр хөөцөлдөж явдаг амьтан. Аргаа барахдаа эцэгээ дурсаж гэнэ . Эцэг нь гэж гавьтай хэлэх юмгүйбайдагнэг ажилтан байсан. Нэр төр йн төлөө яахаас буцахгүй нөхөр гэж ярьдаг юм билээ. Тийм л юм бн.
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.