sonin.mn

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад төрийн айлчлал хийх гэж буйтай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 30-нд Хятадын Олон нийтийн гадаад харилцааны нийгэмлэг, ХТРТ, Хятадад суугаа Францын элчин сайдын яам хамтран Парис хотноо Хятад, Францын дээд түвшний хүмүүнлэгийн солилцооны форум зохион байгуулжээ. Хятадын Суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн уг арга хэжмээнд видео илтгэл тавилаа.

Францын Үндэсний Ассамблейн гишүүн Бруно Фокс, Францад суугаа Хятадын элчин сайд Лү Ша-Е, Парис дахь Франц Хятадын найрамдлын холбооны дарга Патрик Бруно, Хятадын Олон нийтийн гадаад харилцааны нийгэмлэгийн дарга Ү Хайлүн нар мөн оролцож үг хэлжээ.




Хятад, Францын Засгийн газрын албаны хүмүүс, найрамдлын нийгэмлэгийн тэргүүнүүд, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд хоёр орны харилцааг хөгжүүлэх, иргэдийн солилцоог нэмэгдүүлэх, хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ярилцсан байна.

Шэнь Хайшюн илтгэлдээ, ХТРТ нь Хятад Францын дипломат харилцааны 60 жилийн ойд зориулан олон уран бүтээл хийж, тэмдэглэлт арга хэмжээ зохионо. Парисын зуны олимпыг дэлхий нийтэд сурталчлан мэдээлэх 2000 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг илгээж ажиллуулна. Түүхийн шинэ гараанаас бид Францын олон салбарынхантай хамтран ажиллаж, гэрэлт ирээдүйн төлөө зүтгэхэд бэлэн байна гэжээ. 


Г.Бямба