
Нийслэлийн Засаг даргын захирамжаар хот, нийтийн аж ахуйн чиглэлээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суралцах сурагчдыг сонгон шалгаруулах “Нарийн мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх тухай” ажлын хэсгийг байгуулсан. НЗДТГ-ын дарга Л.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсэг Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн хот нийтийн аж ахуйн салбарт тогтвор, суурьшилтай ажиллаж буй албан хаагчдын 18-22 насны хүүхдүүдийн судалгааг авч, сонгон шалгаруулалтын хүрээнд ганцаарчилсан ярилцлагыг тавдугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлсэн юм.
Сонгогдсон хүүхдүүд эх орондоо 11 сар герман хэлний бэлтгэлд хамрагдах юм. Хэлний шалгалтдаа тэнцсэн тохиолдолд Герман Улсад дараах нарийн мэргэжлээр гурван жил суралцана.
Метроны засварчин
Нийтийн тээврийн инженер, засварчин
Дулааны слесарь
Цахилгаанчин
Агуулах, ложистикийн мэргэжилтэн
Үйлдвэрийн механикжуулалт, Мехатроник,
Гүний барилга байгууламжийн инженер, мэргэжилтэн
Металл
Хүнсний технологич
Систем, интеграцчлал мэдээллийн технолгийн мэргэжилтэн
Бетон ба төмөр бетоны мэргэжилтэн
Токерчин
Цэцэрлэгжүүлэлт, ландшафт
Сэтгэгдэл5
Метроны тендерт Герман шалгарсан юм уу
Элбэгдорж гэж тарвага байхад метроны туннел ухах амархан. Хар хүзүүгүй хүүрийг Монголын шоронд барьж хориод, туннел ухах хар ажилд хийлгэх ёстой шүү.
хөдөөний орос хэл мэдэхгүй хүүхэд ЗХУ-д суралцахаар шууд өдрийн ангтйн оюутантай потокт лекц сонсож таван жил суралцаад төгсч шууд мантажийн мөн ашшиглалтын инженер инженер ерөнхий инженер болж техникчийн ёадахгүй зүййлийг засч байсан одоо үеийн хүүхэд хэлэнд сайн мөртөө-------------------------------------------------
хөдөөний орос хэл мэдэхгүй хүүхэд ЗХУ-д суралцахаар шууд өдрийн ангтйн оюутантай потокт лекц сонсож таван жил суралцаад төгсч шууд мантажийн мөн ашшиглалтын инженер инженер ерөнхий инженер болж техникчийн ёадахгүй зүййлийг засч байсан одоо үеийн хүүхэд хэлэнд сайн мөртөө-------------------------------------------------
Ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг дахин шалгаж, захиалагч болон гүйцэтгэгчийг үнэн зөвөөр тогтоон, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг иргэний нийгмийн байгууллагууд шаардаж эхэллээ.