
Сүүлийн үед олон улсын улс төр, цэрэг дайн ба батлан хамгаалах үзэл баримтлалын байдалд хийсэн дүн шинжилгээний талаар дэлхийн олон нийтэд тархаж байгаа мэдээллүүд тактикийн цөмийн зэвсэг буюу богино зайны стратегийн бус цөмийн зэвсэг хэрэглэх боломжийн тухай янз бүрийн мэдээ агуулах болжээ. Бид энэ талаар өөдрөг бөгөөд зөв ойлголт бүрдүүлж явах ёстой. Түрүүчийн бичсэн “Цөмийн дайны аюул заналхийлэл, Америкийн Нэгдсэн Улс ба Оросын Холбооны Улсын цөмийн зэвсгийн өнөөгийн байдал” (https://sonin.mn/newsDetail/2945) нийтлэлийнхээ үргэлжлэл болгож тактикийн цөмийн зэвсгийн талаар маш энгийн ба товч ерөнхий байдлаар танилцуулъя.
1. Ойлголт ба ангилал.
АНУ-ын Батлан Хамгаалах Яамнаас 2016 онд хэвлэн гаргасан “Цөмийн асуудлын гарын авлага”-т “Стратегийн бус тактикийн цөмийн зэвсэг гэж дайны нөхцөлд тулааны талбарт хэрэглэх зориулалттай цөмийн зэвсгийг хэлнэ. Харин стратегийн цөмийн зэвсгийг бол дайн явуулах хангамж чадварыг нь бууруулах, таслан зогсоох зориулалтаар дайсны хотууд, үйлдвэрийн газрууд болон бусад том хэмжээний байршлуудын эсрэг хэрэглэнэ” гэж тодорхойлсон байдаг. Энэ нь ойлголтын гол утга санааг ерөнхийд нь илэрхийлж чадаж байгаа юм.
Асуудлыг хэлэлцэхийн тулд “Стратегийн цөмийн зэвсэг” ба “тактикийн цөмийн зэвсэг”-ийн тухай ойлголт ижил ба ялгаатайгаар үйлчлэх хүрээтэй нарийвчлан танилцах шаардлагатай.
Тактикийн цөмийн зэвсгийн тухай олон нийтийн ойлголтын нийтлэг бөгөөд түгээмэл алдаа бол стратегийн бус цөмийн зэвсгийг бага чадлын цөмийн зэвсэгтэй адилтгах явдал юм. Өөрөөр хэлбэл бага чадлын цөмийн зэвсэг бол стратегийн бус зэвсэг ба их чадалтай бол стратегийн зэвсэг байх ёстой гэж ойлгоод байдаг. Гэтэл бодит байдал бол илүү бүдэг, тодорхойгүй, төвөгтэй байгаа, стратегийн бус цөмийн зэвсгийн зарим нь их чадалтай, зарим стратегийн зэвсэг нь бага чадалтай байдаг бол зарим хувилбар нь их бага чадал хоёулыг нь хослуулсан байдаг. Цөмийн зэвсгийн чадлын хэмжээнээс гадна түүнийг зөөвөрлөн хүргэх зай энэ ойлголтод голлох үүрэг гүйцэтгэнэ, стратегийн зэвсэг бол тив алгасаж холын зайнд үйлчилж чадах бол тактикийн зэвсэг харьцангуй ойрын зайнд үйлчилнэ.
Хэрэв цөмийн зэвсгийн чадал ойролцоогоор 1 килотоноос 50 килотон бол тактикийн буюу бага чадлын, ойролцоогоор 100 килотоноос эхлэн мегатоноос ч давах бол стратегийн буюу их чадлын ангилалд ерөнхийд нь багтаан хамааруулж авч үздэг. Бүр бага чадлын (0.1 килотон орчим) цөмийн зэвсэг ч байдаг.
Цөмийн зэвсгийн чадлын хэмжээг бусад дэлбэрэх бодистой нэгэн адилаар килотон, мегатон гэдэг нэгжээр тодорхойлдог ба энэ нь хэчнээн хэмжээний ТНТ (Тринитротолуен) гэдэг бодисын дэлбэрэлтээс ялгарах энергитэй тэнцэн дүйцэх вэ гэдгийг нь илэрхийлдэг, 1 килотон нэгж чадал нь 4.184 теражоул хэмжээний энергид харгалзана. Жишээ болгоход, 1 килотон чадалтай цөмийн бөмбөг агаарт дэлбэрэхэд ойролцоогоор 275 метр радиустай газар, 10 килотон бол ойролцоогоор 590 метр радиустай газар 1 сая градус хүртэл халуун үүсгэж, газар хөдлөлт, цохилтын хүчтэй долгион үүсэж, цацрагийн өндөр тунд нэрвэгдэх аюул учирна гэж тооцдог, жишихэд 1945 онд Нирошима ба Нагасакид дэлбэлсэн бөмбөг ойролцоогоор 15 ба 21 килотон чадалтай байсан. Орчин үеийн цөмийн зэвсгийг нэг бүрчлэн хянаж, хэрэглэх шат бүрд нь удирдах, халдлага болон зөвшөөрөлгүйгээр хэрэглэхээс сэргийлэх зориулалттай, төвлөрсөн, найдвартай, боловсронгуй бүтэц бий болсон.
Өнөөгийн ихэнх цөмийн зэвсгүүдийг цэрэг дайны өвөрмөгц байдалд тохируулан хэрэглэх зорилгоор нэг төхөөрөмжийн тэсрэх чадлыг нь янз янзаар хувьсган сонгож өөрчилж болох хувилбар хэрэгжүүлсэн нь өөр өөр нөхцөлд бөмбөгийн нэг загварыг ашиглах боломжийг бүрдүүлсэн.
Жишээлбэл, АНУ-ын “B61 Загвар-10” бөмбөгийг 0.3, 5, 10 эсвэл 80 килотон чадлаар сонгон тохируулах боломжтой. Сонирхуулахад, бөмбөгийн чадал багасах тутам чадал тохируулах технологи ажиллагааны нарийн төвөгтэй байдал ихэсдэг. Аливаа цөмийн зэвсэг зөөгчийг зам дундаас нь угтан устгахад зөөж явсан цөмийн зэвсэг нь хамтдаа дэлбэрэх аюул гарах уу гэсэн асуулт элбэг гардаг, энэ үед жирийн дэлбэрэлт л болдог, үүнээс үүдэж цөмийн дэлбэрэлт болох учиргүй гэсэн хариулт үүнд өгдөг.
2.Мөн чанар.
Цөмийн зэвсэгтэй улс гүрнүүд цөмийн зэвсгээр бие биенээ баталгаатай бүрэн харилцан устгаж болох аюулын тухай сургаалыг улс төр, цэрэг дайн ба батлан хамгаалах үзэл баримтлалдаа үргэлж тооцон авч үзэж өнөөг хүртэл ухамсартайгаар тусгаж ирсэн. Эдгээр улсууд цөмийн зэвсэг хэрэглэж болох нөхцөл байдлаа тодорхойлон баталгаажуулсан өөр өөрийн үзэл баримтлал бодлоготой. Өнөөгийн байдлаар зөвхөн БНХАУ ба Энэтхэг улс цөмийн зэвсэг бусдаас түрүүлж хэрэглэхгүй байх амлалт авснаа зарлаад байгаа.
Сүүлийн үед тактикийн цөмийн зэвсэг хэрэглэх талаар цэргийн хээрийн сургууль хийх тухай, байршлыг нь улс хооронд шилжүүлэн өөрчлөх тухай гэх мэт мэдээ дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр үзэгдэх болсон нь стратегийн “тоглоомын дүрэм”- ийг өөрчлөхгүйгээр тактикийн цөмийн зэвсэг хэрэглэж болох мэт үзэл санаа идэвхжиж эхэлж байгааг харуулж байна.
Тактикийн цөмийн зэвсэг хязгаарлагдмалаар хэрэглэх боломжийн тухай асуудалтайгаар холбогдон “цөмийн зэвсгийн хүчин зүйл” цөмийн дайн гарах явдлыг хазаарлан барьж саатуулах үйлсэд гүйцэтгэх үүрэг ач холбогдол нь өөрчлөгдөн буурна, эсвэл бүр үгүйснэ гэж байж болох уу? Стратегийн цөмийн зэвсгийг хэрэглэхгүйгээр бага чадлын ганц нэг тактикийн цөмийн зэвсэг харилцан хэрэглээд зогсчих дайн гэж байж болох уу? гэх мэт асуултууд зүй ёсоор тавигдаж байна. Хязгаарлагдмалаар хэрэглэж болох “тактикийн цөмийн зэвсэг” гэсэн ойлголтыг энэ зэвсгийг бодит байдлаар хэрэглэж эхлэхээс өмнөх үед түүний байршил, ямрыг нь аль гэрээ хэлэлцээрт хамруулах, тайлан бүртгэл тооцоо, засвар үйлчилгээ гэх мэтийн жирийн зорилгод хэрэглэхэд тохиромжтой бөгөөд зэвсгийг нэгэнт хэрэглэж эхэлбэл “үүсэх бүхий л үр дагавар” талаасаа стратегийн, тактикийн гэж үргэлжлүүлэн ялгаж үзэх үндэслэл утга учиргүй болох юм. Болзошгүй цөмийн дайны загварчилсан хувилбаруудыг зөвхөн “тактикийн цөмийн зэвсэг” хэрэглэх асуудалтай холбон хийсвэрээр төсөөлөх нь үнэхээр учир дутагдалтай. “Цөмийн зэвсэг” бол “Цөмийн зэвсэг”! Хүн төрөлхтөн түүхэн явцдаа бүтээсэн оюун санааны үнэмлэхүй баялаг болох “дайнгүйгээр энх тайван амьдрах” эрх зарчмаа хэрэгжүүлэх гэж чармайсаар л…
Олон Улсын Атомын Энергийн Агентлагm Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх хяналтын НҮБ-ын Байцаагч (Инспектор)-аар 30 жил ажиллаад чөлөөндөө гарсан, Физик-Математикийн ухааны доктор (PhD), Балчин овогтой Чимэдбазарын Жаргал
Сэтгэгдэл34
Оросууд ялагдаад ирвэл цөмийн бөмбөгө хэрэглэнэ гэж байнга заналхийлж байгаа.
Орос ялагдах магадлал тэг хувьтай тэнцүү. Үүнийг барууны фашистууд болон боолууд нь яагаад ойлготоггүй юм болоо.
Эмээ уу,,,,тэнэг ээ,,,,орос орныг бөгспутин,оросын шовнизм,оросын авлига гурав булшилж байгааг,,,чамд,,,олоод харчих нүд болоод ухаан алгаа,,,,
Украйны дайн гарахын өмнө Медведев Украйныг дайнаар сүрдүүлж дэлхийн 2р арми Киев хотыг ядах юмгүй эзлэнэ заналхийлдэг байсан Анх Медведевийн заналхийлэлийг согтуу хүний үг тоодоггүй байсан Одоо согтуу Медведевийн Украйнд заналхийлсэн тактикийн цөмийн зэвсгийн сүрдүүлгийг бодит аюул тооцох болсон Америк улс хэрвээ Медведевийн цөмийн тактик үг Украйнд хэрэгжвэл ердийн зэвсгээр орос орныг хивс шиг битүү бөмбөгдөнө анхааруулга өгсөн
орос орныг хивс шиг битүү бөмбөгдөнө анхааруулга өгсөн. хаана хэн тэгэж анхаарулга өгсөн юм, баримттай юм ярь
Хоёр хоног гэгчийг барууны хэдэн боол санаанаасаа зохиосон байхоо. Гэхдээ хүсвэл хэдхэн хоногт чөлөөлж чадах бсан уу гэвэл чадах бсан. Путин өөрөө хэлсэндээ. Удаанаар хямраах дайн гэж... Энэ л өнөөгийн нөхцөл байдлыг харвал үнэн болж бна. Баруун тэр чигтээ хямарч сөхөрч бна. АНУгийн дампуурлыг бүр хүчээр барьж бна.
орсын нутаг дэвсгэр зүүн ёьродоос америкийн хил хүртэл хойт мөсөн далагаас монголын хил хүртэл усан агаарын газрын дээр газрын доор байгаа бөгөөд байнга шилжин мобильный тээвэрлэж байх тул тэр бүр бүгдийг устгаж чадахгүй бас өөр лазер тэсэрдэг агаар химийн зэвсэг термоядерный зэвсэг байдаг орсын цөмийн зэвсэг чинь дэлхийд тоогоор их гэдэг ОДОО УРАН ГАДАГШ ГАРГАХГҮЙ ТУЛ ЦӨМИЙН БӨМБӨГҮҮД ХИЙГЭЭД ХИЛЭЭ ХЭД ТОЙРУУЛСАН Ч ХИЛ ОРМЫН УЛСУУД УСТАНА
Хамгийн их цөмийн цэнэгт хошуу орот бий малан бомбоо минь
Бөгспутин л цөмийн зэвсэг хэргэлэнэ гэж солиороод байгаамшдээ,,,,хэрэглээд үзвэл үзэг л дээ,,,
Хэрэглэвэл зогсоох АЭХС танай эздэд байхгүй. Хэдхэн хоромд баруун дуусна. Харин стратегийн цөм хэрэглээд эхэлбэл дэлхий дуусна. Жаахан юм уншиж байж бич л дээ малаа.
Мөн хуцваа чи,,,эмээ уу,,,
Цөмийн дайн болж хүн төрөлхтөн мөхөөсэй. Зовлонгийн түргэн нь дээр
Оросын эсрэг үзэлтнүүдийг дэлгэрэнгүй бүртгэлд авлаа! Үхэх цаг чинь ирэхэд бүү амиа гуйгаарай!
Өвөө чинь ногоон малгайтан,,,,аав чинь нах яамны бууны нохой,,,чи өөрөө орос бөгс долоосон новш л юм байнаа гэж ойлголоо,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
Cham muu orosiin hoshnogo doloogchoos hen aih ve dee, emgendee agsan tavi arhichaan
Чавганц шаадаг тэнэг
Баярлалаа. маш сайхан мэдээлэл авлаа. Цөмийн зэвсгийг энгийн ардад хэрэглэсэн ганц улс бол АНУ. Одоо дайны үед эх орноо хамгаалж цэрэг, зэвсгийн эсрэг хэрэглэх нь нээлттэй юм байна. Хэн ч гэсэн аюул нөмрөхөд байгаагаа л ашиглана. Юуны тулд цөмийн зэвсэгтэй болсон юм. Эх орныхоо тусгаар тогтнол эх орноо бүрэн бүтэн байлгахын төлөө л хийсэн биз дээ. Тэхлээр 2 туйлт Ертөнц 1 туйлт болж үзсэн. Энэ нь явуургүй учир дахиад 2 ба түүнээс олон туйлт Ертөнц рүү хүний нийгэм явж байна гэж ойлголоо.
чи бид хоёр үхсэн ацных нь инженер байхавдээ,,,
УКРАЙН ЯЛАГДААД ИРЭХЭЭРЭЭ ОРОС ЦӨМИЙН ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭЭД ЭХЭЭЛЛЭЭ ГЭЖ ХУДАЛ ЯРИНА ХАРЬКОВ ХОТЫН ХОТ ТОСГОНЫГ ӨДӨР БҮР ЭЗЛЭЖ БАЙНА НӨГӨӨ ЗЕЛИНСИЙН ОКОП БЛИНДАЖ ГАЛЫН ЦЭГИЙН БАЙР БУНКЕР ХАА БАЙНА ӨГСӨН МИЛЛИАХРД МИЛЛИХРД ДОЛЛАР ХААЧСАН БЭ ОРОС НАМАЙГ АЛАХ ГЭЖ БАЙНА ГЭЭД ПОЛЬШ ХОЮУЛАА ЖҮЖИГ ТАВИАД БАЙНА ЗЕЛИНСКИЙ ОРСЫН ТАЛ РУУ ЦЭРГИЙН СУРГУУЛЬ ХИЙГЭЭГҮЙ ХҮИҮҮСИЙГ АЧИЖ АЛУУЛСААР БАЙНА ЭНЭ САНААТАЙ ХЭРЭГ ШҮҮ ДУУС Ч БАЙНА ЭНГИЙН ИРГЭДИЙН БАЙШИН ОРОН СУУЦ РУУ РҮҮ БУУДАЖ АЛАХААС ӨӨР ЦЭРЭГТЭЙ БАЙЛДАХГҮЙ ХААНАХЫН ТАГНУУЛ ВЭ
Үг утгын алдаатай иймэрхүү комментууд Оросын тролл баг бүх мэдээллийн сувгын доор оруулж байна даа Монголчууд минь анхааралтай байгаарай
Хааяа нэг монголоороо уншиж байхад транслет ашигласан орос хүүрүүд орж ирээд бх юм
Хэн цөмйн зэвсэг бараг ялагдчихаад байсан улсад хэрэглэж үй олон хүн аллаа? Одоо хэн дайныг дэмжиж, хэлэлцээ хийхэд нь саад болж байгаа билээ? Бодоорой доо.
Одоо Орос ялж байгаа учир Путин цөмийн тактикийн зэвсгээ хэрэглэх шаардлагагүй болсон ! Хэрэглэх томхон шалтаг ч укрианууд өгөхгүй байна ! Львовт нэг цөмийн бөмбөг хаячихаач гэж хичнээн гуйгаад Путин хөдлөхгүй байна ! Ким Чён Ун гэдэг тарган залуу л өмнөд Солонгосын нэг хотод гэнэт цөмийн цохилт хийчих мөөгөн үүл харуулчих чадалтай залуу шүү ! Шалтаг шалтгаан болон эгзэг нь таарахгүй байгаад байна ! Өөр горьдоод байх олигтой хүмүүс байхгүй байна !
орос грузин латви литва эстон финлянд польш украйн ха тэнгэст хил дээрээ тактикийн цөмийн бөмбөгөөр хамгаалмөөр юм буудаж цөмийн дайн ггарангуут тэр жижиг улсууд орсын жижиг газартай хамт устаж дахинн хортой ургамал ургахгүй
дэлхийд ганц солиотой улс бий. Тэр бол дэлхийн цагаачид цугласан АНУ. Орос хоромхон зуур эзлэх байсан Японд атомын бөмбөг хаяж галзуурч байсан одоо Украинаар тоглож байх юм!
НҮБ Амeрикийн бамбай .Украйн гөлөг нь болсон одоо Орос ялж Украйн өдөр бүр газар нутгаа алдаж байхад юун цөмийн дайн..
НҮБ Амeрикийн бамбай .Украйн гөлөг нь болсон одоо Орос ялж Украйн өдөр бүр газар нутгаа алдаж байхад юун цөмийн дайн..
Орос дээр цөмийн бөмбөг хаяж газрын хөрснөөс арчих хэрэгтэй. Дэлхий дээр фашист орос хэрэггүй.
Путин цөмийн зэвсэг хэрэглэж чадахгүй ээ.Учир нь хамтрагч нар нь хэзээ ч үүнийг зөвшөөрөхгүй.Харин хамтрагч нар нь бүх бурууг Путинд өгөөд өөрсдөө энхийн цагаан тагтаа болон гарч ирэх мөч ойртсоор л байна.
Та нар энд бие биеээ чичлээд яахавээ. Шинэ фашисты Украйныг үгүй хийчихлээ.
Далжигнаад хоёр тал болоод хэрэлдээд байх юм.Цөмийн дайн гарчихвал бүгдээрээ боодог болно.
Битгий хуцаж амаараа унгас алд
Битгий хуцаж амаараа унгас алд
Орос цөмийн зэвсэг хэрэглэвэл зөрүүлээд Англи Франц цөмийн пуужингуудаа Оросруу харвана гэсэн шүү дээ