
Зудын гамшигт нэрвэгдсэн малчдад хүрээд буй гадаад, дотоодын тусламж өнөөдрийн байдлаар 34 тэрбум төгрөгт хүрээд байгааг албаны эх сурвалж мэдээллээ. Олон зуун хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгж үүнд хувь нэмрээ оруулсны дотор дан ганц нэг байгууллагын тусламж дийлэнх хэсгийг эзэлж байгаа нь анхаарал татаж байна.
Энэ нь Монголын Улаан загалмай нийгэмлэг бөгөөд тус байгууллагын цуглуулж малчдад бодитоор хүргэсэн тусламж өнөөдөр 7.1 тэрбум төгрөгт хүрчээ.
Өөрөөр хэлбэл зуд эхэлснээс хойш энэ байгууллага 21 аймгийн 10650 өрхөд нийтдээ ийм хэмжээний үнэ бүхий тусламж үзүүлсэн дүн мэдээ гарчээ. Үүнд өрх бүрд олгосон 550 мянган төгрөгийн мөнгөн хандив, 215 мянган төгрөгийн эрдэс тэжээлийн багц, бусад олон төрлийн биет тусламж багтаж байна. Улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаагаа явуулах нэг гол үндэс суурь нь гадаад орнууд, олон улсын байгууллагуудын төрөл бүрийн хандив, тусламж байдаг.
Иргэдэд туслах чадамж, нөөц нь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөн болон бусад байгууллагатай тогтоосон хэлхээ холбоо, уг харилцааг хөтлөн явуулах менежмэнт, монгол үгээр бол энэ талын хөөцөлдөлгөөнөөс ихээхэн хамааралтай гэсэн үг.
Тэгвэл өнгөрсөн онд уг байгууллагын ерөнхийлөгчөөр цэвэр энэ талын мэргэжлийн хүн, чухам гадаад харилцааны судсыг атгаж буй эрхэм сонгогдсон нь өнөөдөр зудад нэрвэгдсэн малчдад үзүүлэх тусламж богино хугацаанд ийм өндөр хэмжээнд хүрэхэд шууд нөлөөлжээ. Тэр хүн нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг юм. Б.Батцэцэг нь 2004 оноос Монголын Улаан загалмай нийгэмлэгийн сайн дурын идэвхтнээр ажиллаж, 2014 онд Удирдах зөвлөлийн гишүүн болсон бол 2019 онд нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, 2023 оны наймдугаар сард ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Энэ албыг хүлээж авсан даруйдаа тэрбээр Улаан загалмай нийгэмлэгийн гадаад харилцааг эрс идэвхжүүлсэн бөгөөд үүний үр дүнд тус байгууллагад орж ирэх хандив, тусламж огцом нэмэгдсэнтэй бараг залгуулаад Монгол улсад зудын гамшиг эхэлсэн билээ.
Дипломат албаны болон бусад шугамаар олон улсад тавьсан Улаан загалмай нийгэмлэгийн ерөнхийлөгчийн тууштай хүсэлтүүд үр дүнд хүрч, зудын гамшгийг арилгахад зориулан гадаад орнуудын олгож буй тусламж түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд очоод байна.
Дээр дурдсанчлан, одоогоор малчдад хүрсэн тусламж мөнгөн дүнгээрээ 7.1 тэрбум төгрөг болоод буй бөгөөд хэдийгээр тус нийгэмлэг зудад өртсөн 10 мянган өрхөд тусламж хүргэх зорилтоо бүрэн биелүүлсэн боловч энэ үйл явц өнөөдөр ч үргэлжилсээр байгаа юм. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийг ивээх сан, ДЭМБ, Олон улсын Улаан загалмай нийгэмлэгүүдийн холбоо, “Дэлхийн зөн”, АНУ, Европын холбоо, БНХАУ, БНСУ, ОХУ, Австрали, Мальта, Канад зэрэг 30 гаруй олон улсын байгууллага, гадаад орнууд Улаан загалмай нийгэмлэгийн шугамаар Монголд богино хугацаанд ихээхэн хэмжээний тусламж үзүүлээд байна.
Эх сурвалж: Duuren.life сайт
Сэтгэгдэл4
МАН-ын данжаадууд замаас нь хэдэн тэрбумыг цохиж цавчсан бол? Олон улсын нийгэмлэгүүд Монголд тусламж өгч МАН-ын дарга нарыг таргалуулахаа хэзээ болих вэ? Ковидын үер олон улсаас өгсөн хавдивын мөнгөний тайланг МАН-ын дарга нар одоо болтол гаргаж өгөхгүй төрийн нууцад оруулчихсан байна.
Мөөмтөө пионер хэдийг нь хуссан вэ удахгүй шоронд ялаа эдлэнэ дээ энэ авгай насаараа төрийн ивээлд хулгай хийж бгаа хүүхэн дээ
МАН-ын мангайсан нүүртэй шулга хэлтэй данхар толгойтой бүдүүн данжаадуудад ээлжлэн нухуулж ивээлд нь орчихсон байгаа.
Болормаа гуай их сайн ажилласан манай Батцэцэг бол төрийн шилдэг боловсон хүчин МУЗН яг номоороо их зөв ажиллаж байгаа шүү муу үгнүүдээ цааш нь хийгээрэй