sonin.mn

Камерт хиймэл оюун ухааны технологи ашиглан тээврийн хэрэгсэлд суурилуулах систем бүтээсэн гэж Швейцарийн Цюрихийн их сургууль саяхан мэдэгдэв.


Систем одоо ашиглаж буй тээврийн хэрэгслийн камераас 100 дахин хурдтайгаар явган зорчигч болон саад тотгорыг таних чадвартай тул жолоодлогын аюулгүй байдлыг ихээхэн сайжруулна гэж үзэж байгаа аж.


Судалгааны үр дүнг Их Британийн “Nature” сэтгүүлд нийтэлсэн байна. Явган зорчигч гэнэт гарч ирэх нь жолоочийг сандаргадаг. Одоогоор зарим машинд камерын шинэ систем суулгаж байгаа боловч сайжруулах шаардлагатай гэнэ.Зорчигч болон саад тотгорыг таньж жолоочид дохио өгөх, эсвэл тоормосыг яаралтай идэвхжүүлж байгаа боловч мэдрэмж нь тийм ч хангалттай биш байна гэв.


Шинэ систем нь үйл явдлын камер гэж нэрлэгддэг шинэ төрлийн камер ашигладаг. Уламжлалт камеруудаас ялгаатай нь хүний нүд дүрсийг хүлээж авч таньдагтай адил хөдөлгөөн илрэх бүрт мэдээлэл бүртгэдэг. Гэхдээ ийм камер зарим удаавтар хөдлөх зүйлсийг хиймэл оюун ухааны тоон өгөгдөлд өгч чадахгүй байгаа юм байна. Иймд шинэ хуучин хоёр төрлийн камерыг хослуулж хэрэглэхийг судлаачид зөвлөж буй аж.Шинэ систем жолооч болон зорчигчдын аюулгүй байдалд нэмэлт баталгаа өгснөөрөө автомат жолоодлогын боломжийг нэмэгдүүлж байна гэжээ.


Г.Бямба