
Нийслэлийн Засаг даргын “Замын хөдөлгөөнийг зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 2023 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн захирамжийн хүрээнд Зайсан тойруу болон Дүнжингаравын замын зарим хэсгийг нэг чигийн хөдөлгөөнд оруулж, ХААИС-ийн зүүн хойд уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтыг өөрчлөхөөр шийдвэрлэсэн.
Ингэснээр Энхтайваны гүүрний хойноос урагш чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 44 хувиар, Яармагийн гүүрний баруунаас зүүн чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 37 хувиар, МУБИС-ийн баруун урд уулзварын зүүнээс баруун чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 28 хувиар тус тус нэмэгдсэн.
Гэвч Зайсан тойруу орчимд амьдардаг иргэдээс тус шийдвэрийг цуцлах албан бичиг ирүүлсэн юм. Уг албан бичигт Зайсан тойрууг нэг чигийн урсгалтай болгосноор ХУД-ийн 11, 22 дугаар хорооны 20,000 байнгын оршин суугчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх болон үйл ажиллагаа явуулж байгаа 1000 гаруй аж ахуй нэгжийн үйлчилгээнд хүндрэл учруулж байгаа тул иргэдийн эрх ашгийг хамгаалж, нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон шийдвэрийг цуцлан, хуучин байдалд оруулахыг хүсжээ.
Тиймээс Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг хуучин хэвд нь оруулах эсэх асуудлаар олон нийтээс нээлттэй санал авахад оролцогчдын 80 орчим хувь нь цуцлахыг дэмжсэн юм.
Иймд “Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 2023 оны А/181 дүгээр захирамжийг хүчингүй болголоо. Зайсан тойруугийн замын хөдөлгөөнийг маргааш буюу зургаадугаар сарын 8-ны өдрөөс хуучин зохицуулалтаар явуулна. Хуучин зохицуулалтаар явснаар оройн оргил ачааллын цагийн үеэр хотын төвөөс гадагшлах хөдөлгөөнд сөрөг нөлөө үзүүлж Зайсангийн зам, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Энхтайваны өргөн чөлөө, Дүнжингаравын зам зэрэг гудамж замуудад ачаалал үүсэж болзошгүйг холбогдох албаны хүмүүс хэллээ.
Сэтгэгдэл9
Асуудлаа зев шийдэж чаддагуй замын цагдаагийн удирдлагыг зайлуулах хэрэгтэй суулийн 2 жилийн авч хэрэгжуулсэн ажлаас нь тод харагдлаа.
Манай Цагдаагийн бие бүрэлдэхүүний 80 % нь боловсролгүй, зүгээр хүнд үзүүлдэг хавта стай, сургуульд дандаа муу сурч байсан, дөрвөн аргын тоонд бол Сумьяабазар аварга тай л ойролцоо, 17+27= 34 гэж боддог л юм нууд байдын доо.
Цагдаа цэргийнхэн хаалт нээгээд гэж ярьдаг махан толгойнууд байдаг даа. 4 аргын тоо сураагүй хөлдүү цагдаа нар зөндөө байдаг.
ashgui dee. dohoj ochihoos halshirmaar utgagui toirog bolson baisan
Уулын зам урдах төрхөмдөө буцжээ хө
Иргэдээс санал авна гэдэг бол үндсээрээ буруу юм. Нийтийн эрх ашгаас илүүтэй амин хувийн бэртэгчин эрх ашгаа урдаа барьсан хүн хогнууд зөв шийдэл гаргаж хэзээ ч гаргахгүй. Тун удахгүй бүгд таг түгжрээд хүний өөрийнгүй эрх нь хохироод ирэхээр алнууд энийг зохицуул гэж эрх баригчид руу давшилна. Өөрсдөө буруу санал өгснөө нэг ч хүн тэгсэн, миний буруу байж гэж хүлээхгүй.Эд цагдааг л хараана. Монголын ард түмэн гэж өөрсдийгөө нэрлэсэн үзэшгүй муухай хүн хогнууд манай нийгмийн саад тотгор гай зовлон болж байна. Ард түмэн бол ард түмний дайсан юм.
демократууд биш народникууд ажил хийдэг догматикууд биш матерлист марксистууд ажилладаг
Иргэдээс санал авна гэдэг буруу.Улаанбаатар хятадын эрлийзүүдээр дүүрсэн. Эдгээр хятадын эрлийзүүд Монгол улсыг Хятад улсад нэгтгэж Монголын бүх сайд дарга нарыг хятадын эрлийз хүнээр тавья гэж санал гаргавал яах вэ. Монгол улсад оршин сууж байгаа хятадын эрлийзүүд хунхуузууд эфү нар МАН-ын маоистуудынхаа дэмжлэгтэйгээр Ми Еэ овогт луухааныг дэмжээд бараг гаргах шахсаныг бас яах вэ?
Сонгуулиар Монголоо аварч Улаанбаатараа, улс орноо хөгжүүлэх юмсан.