sonin.mn

БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ: "Америкийн сансар судлалын газрын захирал Билл Нелсон "Чан Э-6" сарны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаад баяр хүргээд, Америк Хятад хоёр орон Ангараг гарагийн судалгаа зэрэг салбарт хамтын ажиллагаа явуулж байна. Хоёр тал санал зөрөлдөөнийг арилгаж, хамтран ажиллах олон боломж бий бөгөөд Хятад улстай сансар судлалын яриа хэлцэл, хамтын ажиллагаа эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Үүнд Хятадын тал ямар байр суурьтай байна бэ?" гэсэн асуултад хариулжээ.


Тодруулбал Мао Нин: "Чан-Э-6" дэлхийд анх удаагаа сарны алс талаас дээж авч хөөрсөн нь хүн төрөлхтөн сансар огторгуйг энхийн зорилгоор ашиглах түүхэн алхам хийлээ. Дэлхийн олон улс орон энэхүү ажиллагаанд ихээхэн анхаарал хандуулж, өндрөөр үнэлж буйг бид анзаарлаа. Үүнд талархаж байна. Хятад улс АНУ-тай сансар судлалын салбарт солилцоо, хамтын ажиллагаа өрнүүлэхэд нээлттэй байр суурьтай байсаар ирсэн. Урьд нь хоёр тал газрын бөмбөрцгийн шинжлэх ухаан, сансар судлалын хамтын ажиллагааны ажлын хэсэг болон Хятад Америкийн засгийн газар хоорондын иргэний сансар судлалын яриа хэлэлцээний механизмыг байгуулж байсан. Мөн АНУ-ын хүсэлтээр хоёр талын Ангараг гарагийг судлах ажлын урт хугацааны хэвийн ажиллагааг баталгаажуулахын тулд хоёр улсын эрх бүхий байгууллага Хятад-Америкийн Ангараг гаригийг судлах тойрог замын мэдээлэл солилцох механизм байгуулсан. Гэвч одоогийн байдлаар Хятад, Америкийн сансар судлалын хамтын ажиллагаанд зарим асуудал, хүндрэл тулгарч байгаагийн үндэс нь АНУ-ын дотоодын хууль тогтоомж нь хоёр орны сансрын агентлагуудын хэвийн солилцоо, яриа хэлэлцээнд саад болж байна." гэжээ.


Г.Бямба