
6-р сарын 7-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78-р чуулган жил бүрийн зургадугаар сарын 10-ны өдрийг "Соёл иргэншлийн яриа хэлцлийн олон улсын өдөр" болгох тухай Хятадын санаачилсан тогтоолыг баталжээ.
НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгч Фү Цүн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хуралдаанд тогтоолын төслийг танилцуулахдаа, өнөө үед олон хямрал сорилт давхцаж, дэлхий нийт үймээн самуун, өөрчлөлтийн шинэ үед татагдан орж, хүн төрөлхтөн түүхийн ахин нэг уулзварт ирээд байна.
Ийм нөхцөл байдалд, соёл иргэншлийн яриа хэлцлийн олон улсын өдөр тогтоохыг Хятад улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейд санал болгож байгаагийн зорилго нь ялгаварлан гадуурхалт, өрөөсгөл үзлийг арилгах, харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэх, иргэд хоорондын харилцаа холбоог ахиулах, эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд соёл иргэншлийн яриа хэлцлийн чухал үүргийг бүрэн ашиглаж, хүн төрөлхтөн тулгарсан сорилтоо эв нэгтэй даван туулахад эерэг хүч болох юм. Энэ нь Хятад улс олон талт үзэл болон НҮБ-ын үйл ажиллагааг тууштай дэмжиж, зуун жил тохиогоогүй эрс өөрчлөлтийн өмнө том гүрний үүрэг гүйцэтгэж буйг харуулж байна" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл3
Гадныхан монголыг өөрсдийнхөө төлөө ашиглана. Гүйцэт хөгжүүлэхгүй
Дэлхийд том өөрчлөлт гарч байна шүү. Даян дэлхийн улс төрд тектоник хөдөлгөөн гарч байгаа нь ЕХ-ны парламентын сонгуулиар тодорхой боллоо. МАНАН-гийн "цаад эзэд" болох улс төрийн хүчнүүд Европт цөм ялагдал хүлээжээ. Европын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эрх баригчдын намууд сонгуульд навс ялагдаж, үндэсний эх оронч хүчнүүд гарч ирж байгааг сэтгэл түгшин мэдээлж байна. Евро парламентад Германы ард түмнийг төлөөлөх өрсөлдөөнд эрх баригч Социал демократ нам навс ялагдаж, глобалчлал, цагаачлалыг эсэргүүцдэг Германы төлөөх Алтернатив нам хоёр дахь хүчирхэг улс төрийн хүчин болж гарч ирсэн бол Францад мөн л ижил зорилготой эх оронч үзэлтэн Марин Лепений тэргүүлсэн хүчин тасархай ялалт байгуулж, Макроны нам навс ялагдав. Сандарсан Макрон улсынхаа парламентыг тарааж, сонгууль явуулах шийдвэр дөнгөж сая гаргав. Удахгүй болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль бас том өөрчлөлт гарна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Трамп ялах шинжтэй байна.
Эрх баригчид Трампт хэрэг тохож шоронд суулгахаар улайрч байгаа ч Трамп сонгуульд орсон, ороогүй Америкийн ард түмэн өөрчлөлтөд бэлэн болж, ирэх 11 сард АНУ-д маш том үйл явдал болох нь тодорхой болсон. Улс оруудыг луйварчидтай нь нийлж ард түмнийг нь мунхаруулан тонодог МАНАН-гийн цаад эзэд дэлхий даяар ээлж дараалан ялагдаж, оронд нь глобалчлал, цагаачлал, колоничлолыг эсэргүүцдэг хүчин гарч ирж байна. Дэлхий өөрлөгдөж, МАНАН бүлэглэл эзэддээ хөсөр хаягдах учир Монголд ч том өөрлөлт гарна.