
КИЕВ, 2024 оны аравдугаар сарын 19. /ВВС/. Украин ба Оросын талууд 95:95 гэсэн харьцаагаар цэргийн олзлогдогсдыг солилцсон болохыг Украины Ерөнхийлөгч В.Зеленский баталлаа.
Түүний хэлснээр, Украины эдгээр олзлогдсон цэргүүд бол Мариуполь, Азовсталь, Донецк, Луганск, Харьков, Киев, Чернигов, Херсон мужуудыг хамгаалж байсан хүмүүс юм. Олзлогдогсдыг солилцох ажиллагааг зохион байгуулахад Арабын Нэгдсэн Эмират улс зуучилсан байна.
Солилцох ажиллагааны явцад Украины хүний эрхийг хамгаалагч, сэтгүүлч, цэргийн албан хаагч Максим Буткевич суллагдсан ажээ. Түүнд “энгийн номхон иргэдийн амийг хөнөөсөн” гэх үндэслэлээр Оросын шүүхээс 13 жилийн хорих ял оноосон юм. Олон улсын хүний эрхийг хамгаалах Amnesty International байгууллагын үзэж байгаагаар, энэ бол зохиомол хэрэг бөгөөд явуулж байсан үйл ажиллагааных нь төлөө Буткевичийг ялласан ажээ.
Цэргийн олзлогдогсдын асуудал эрхэлсэн Украины зохицуулах штабын мэдэгдсэнээр “энэ удаагийн солилцоогоор шүүхээс ял сонссон олон украинчуудыг эх оронд нь буцаан авчирчээ”.
Суллагдсан хүмүүсээс 28 нь удаан хугацаагаар хорих ял, 20 хүн бүх насаар нь хорих ялаар шийтгүүлээд байв. Тэдний дотор 69 цэрэг, ахлагч, 26 офицер байжээ.
Штабаас мэдээлснээр, энэ удаагийн цэргийн олзлогдогсод солилцох ажиллагаа нь 58 дахь удаагийн солилцоо бөгөөд нийтдээ Украины 3767 иргэн эх орондоо эргэн ирсэн байна.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл9
Цагаан туг өргөж эсвэл тусгай радио долгионоор бууж өгчихөөд шар цэнхэр далбаагаа нөмөрчихсөн, бас л ширэн нүүртэй. Даруухан байдаг юм байх гэсэн баатар аятай байх юмаа.
Оросын олзны цэргүүд ч адилхан шүү дээ
oros tserguud buuj ogdog radio suvag baidag yumuu? deerees ni ukrain tserguudiin diilenh ni gudmand, ajil deerees ni geh met barivchlagdan irsen tserguud baigaa. oros tserguud yadaj tal ni oorsdiin huselteer frontod irsen. tegeheer buuj ogch baigaa tserguuded chanariin yalgaa bii shuu
Ялсан баатар шиг бууж байх! Ккк Сахао Сталины үед шууд хөдөлмөрийн дахин хүмүүжүүлэх!
Мөн энэрэнгүй байлдаж байна аа !Гитлёр Сталин хоёрын байлдааны үёд ингэж аальгүйтдэггүй байсан юм !Дайн ч гэж дэ ! хүүхдийн тоглоом юм ! Ингэж маяглаж балайрахаа боль !!
Олон үеэрээ дайн үзээгүй байж чи гэнэт зааж гэнэ дээ. Олон юм донгосноо гэж
уг нь угсаа нэгт славян ахан дүүс шүү дээ, ингэж хоорондоо байлдаж нэг нэгийнээ алж байдаг нь харамсалтай л юм ... Бадарч тахарын энэрэнгүй байлдаж байнаа гэдэг нь ч энэнтэй холбоотой, угсаа нэгт ахан дүүс энэрэнгүй байхгүй өөр яах вэ дэ
Namaig demjigchid ugaasaa malnuud baidag yumaa. Tiim bolhoor bi malnuuddaa hairtai shuu. Zuw shuu hairai malnuud mini odoo oros yalna geed orilood baihad bid yalna .Mongol yalna geheer nuguu hed itgehee bolison
украйн цбмийн бөмбөг хийсэн хийж байна гээд "план победа" танилчуулан хаа байнаа энэ ХРУЩЕВИЙН КРЫМИЙН ХОЙГ ӨГСӨН ЦӨМИЙН БӨМБӨГТЭЙ УКРАЙН улс зху-СССР болох гэж оростой аатаархаж үгүй бол натод орно гээд аль ч гүй боловоо Хрущев Сталинаас айгаад үхсэний хойно шүүмжлээд горбачёв урвагч германыг нийлүүлээд ельцин согтуу ЗХУ-ыг задрааж жижиг бүгд найрамдах улсууд болгоод орос хэл орсын ард түмнийг зовлонд унагаж сүйрүүлээв Дахин герман ёвропийн улсуудыг нэгтгэн орсын бүгд найрамдах улсуудыг нэгтгэн орсын эсрэг дайнд 30 жил бэлтгэж эхлээд орсын гурван барын нэг болох украйнаар домбаассын иргэдийг хядваа орос хэл орос хүнийг хаа яван газар нь хяд гэсэн манифест уриа гарваа Ингээд харсаж хорссон орос нэгийгээ хаяхгүй гээд эхэлсэн дайн гурван жил дөхөж байна Одоо украйны араас молдов натод орно гээд өнөөдөр саналаа өгч байна Ё вропийн дайны хатуу зөөлний зах хүрэх болоогүй ажээ