
ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 19. /ТАСС/. Бүгд Найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Дональд Трамп хаашаа ч холбирч магадгүй муж улсуудын сонгогчдын дэмжлэгийг хүлээж буй байдлаар өөрийн өрсөлдөгч болох Ардчилсан намын нэр дэвшигч Камала Харрисаас үл ялиг давамгайлж байна. Үүнийг RealClearPolitics цахим хуудаснаас хамгийн сүүлд орон даяар явуулсан санал асуулгын дүн харууллаа. Судалгааны дүнг харвал, аль нэг нам илт давамгайлдаггүй дээрх муж улсуудын сонгогчдын 48,3 хувь нь Трампыг, 47,5 хувь нь Харрисыг дэмжихээ илэрхийлжээ.
Трампыг дэмжиж буй сонгогчдын тоо Аризона муж улсад 1,4 нэгж хувиар, Жоржиад 1,1 нэгж хувиар, Хойд Каролинад 1 нэгж хувиар, Мичиганд 0,9 нэгж хувиар, Невада болон Пенсильваниад 0,5 нэгж хувиар, Висконсинд 0,1 нэгж хувиар тус тус илүү байгааг дээрх санал асуулгын дүн харууллаа.
“Хаашаа ч холбирч магадгүй” бүх муж улсад болон уламжлал ёсоор бүгд найрамдахчуудыг дэмждэг муж улсуудад Трамп давамгайлсан тохиолдолд тэрбээр төлөөлөн сонгогчдын 312 саналыг авах боломжтой. Харин К.Харрисыг 226 төлөөлөн сонгогч дэмжинэ хэмээн таамаглаж байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 11 дүгээр сарын 5-нд болно.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл12
Trump hol iluu bhaashd Ter ayaraa demjij bna
Харин тийм. Харрис авгай дэмжигчдээ алдсаар байна.
аль нь ч гарсан дэлхийн энх тайванч ард түмнийг боолчлох мөлжих англи хэлтэн болгосон оркуудаараа өнгөт хувсгал хийх мөнгөөр худалдаж авах ардчилал даяаршил хүний эрх гэсэн хуурамч манифест лоозон уриа туг өргөн бусад орны мөнгө баялагаар тансаглаж ирсэн ганцхан хар өнгөт аристан арван хүүхэд гарган америкийн хүн амын дийлэнх болж цагаан аристан нууд нь нэг тийшээ австрали канад англи шинэ зеланд дүрвэж амьдрах тавилхнтай болчихлоо орос руу ч ирж мэднэ
66 181 179 79 .d bushuu turgen galzuugiin em olj uugaad emnelegt hevt
Бага зэргийн сэргэлэн хүн
Америкийн нийгэмд дайныг үргэлжлүүлэх дайныг санхүүжүүлэх бодлогыг дэмжиж байгаа нэг ч хүн байхгүй. Тиймээс, Трампыг дэмжигчид маш их нэмэгдэж байгаа.
Трампын том хүү Доналд Жон Трамп 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөх хэрэгтэй.
CNN- news өчигдөр харахад, ХАРРИС-54,7%, ТРАМП- 45,8% байсан хэдний мэдээлэл юм бэ? Сэтгүүл чээ сайн сонсож байж бич, худлаа юм битгий оруулаад бай.
хахаха. Чам шиг оркуудын тархийг барууны хувьчлагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тархийн гөлийтөл угаадаг юм.
ээ чааваас, АНУ-г ардчилсан улс, CNN-ийг чөлөөт ТВ гээд итгэчихсэн гэнэн хонгор уу
тэнэг муу ац зайлаач
Путины гөлөгт одоо хэн ч итгэхгүй