sonin.mn

Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа бүтэн 2.8 жил буюу 970 өдөр шөнө тасралтгүй үргэлжилж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Telegram Freeдом, УНІАН медиагруппын “Крах недоимперии” нэвтрүүлэг, мөн Березовскийн гол зөвлөх асан Михаил Шейтельман, украины сэтгүүлч Дмитрий Гордон, оросын news.ru сайтын сэтгүүлч Валентин Меликов, оросын зохиолч Борис Акунин нарын ярьсан бичсэнээс түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.

 

Оросоос Украинд үйлдэж буй түрэмгийлэл нэг л зүйлийг голд ортол мэдрүүлэв. “Путиныг ухааруулж чадна”, “Путинтэй ярилцаад энх тайвныг сахиулж чадна” гэсэн маш том эндүүрэл явсаар буй, Путин гэв гэнэт нэгэн сайхан өдөр хүний сайхан сэтгэлээ үзүүлж дайнаа зогсооно гэсэн горьдлого ертөнцийн хүн ардын сэтгэхүйд тэнүүчлэн явна.


Ийм өөдрөг сэтгэл Европын Холбооны гишүүдийн дундаас ч цухалзсан. Түүндээ эргэж харамссан. Гагцхүү Украин тэр бүрт нь няцаалт өгсөөр ирсэн, өгнө ч байх. ОХУ Украиныг үүрд алдсан гэдэгтэйгээ эвлэрч өгөхгүй, “Чи намайг гомдоосон бол би чамайг ийм тамд унагаана!” гэсэн ганцхан зарчмаар байлдаанаа үргэлжлүүлж, тэр нь дайн гэхээсээ терроризм болж хувирчээ. Путин ч бай, Ким Чен Ун ч бай, Ираны аятолла ч бай, мөн Беларусийн Батька бүгдээрээ хэрэв улс орных нь Төрийн эрх мэдэл нэг хүнээс хамааралтай, тэр хүн маш олон жил засаглан сууж, зөвхөн өөрийнхөө орчныг бүрдүүлдэг. Тэд дэлхийг өөрийнхөө нүдээр харж, ард иргэдээ дээрээс нь өт хорхой харж байгаа юм шиг боддог. Үнэн чанартаа бол өөрт нь мэдээлэл хүргэж байгаа хүмүүсээс их шалтгаалдаг. Путин бол интернэт хэрэглэдэггүй, зөвхөн дугтуйтай нууц мэдээлэл хүлээж авдаг. Тэр мэдээллийг хүргэдэг хүмүүс нь өөрсдийнхөө сонирхлыг оруулна, тэд эзэндээ юу таалагддаг, үгүйг сайн мэднэ. Ингээд л ваакуумждаг хэмээн оросын зохиолч Борис Акунин бичжээ.

 

Фронтын талбарт оросын арми асар ихээр хохирч, үндсэндээ мэргэжлийн армиас үлдсэн нь тун бага боллоо. Одоо арми гэхээсээ ЧВК буюу хувийн цэргийн компаниудын боевикуудад найдах л үлдлээ.


Юунд бэлтгэж байгааг бүү мэд, ОХУ-ын мужуудын губернатор болгон сайн дурын батальон, өөрийгөө хамгаалах отрядууд байгуулж, томхон бүх корпораци дэргэдээ хувийн армитай болж байна. Учир нь тэднийг хамгаалах Оросын арми, хууль хүчнийхэн хайран болж сүйдэж байна. Путин арай санаатайгаар тэгж зэвсэгт хүчнээ сүйтгээгүй байгаа?


Армийн хувьчлалын тухайд эхний баримтууд бүр хоёр жилийн өмнө ил болсон. Эрх мэдэл бүхий олигархи, улс төрч болгон Пригожины “Вагнер” маягийн хувийн армитай (ЧВК) болохыг хичээнэ. Хувийн цэргийн компаниуд Орост хурын дараахи мөөг шиг олширч байна. С.Шойгу БХЯ-ыг толгойлж байхдаа л бас “Патриот” гэх хувийн ЧВК-тай болж, “Патриот”-ын эхний хэсэг Украинд “заградотряд”-ын үүрэгтэй очиж байв. ҮАБЗ-ийн дэд дарга Д.Медведев “Эх орноо хайрлая” гэх нэртэй хамгаалалтын корпус байгуулахаа зарласнаас хойш хоёр жил өнгөрчээ. Оросын оролцоотойгоор “ГардСервис” нэртэй хувийн хамгаалалтын үйлдвэр (ЧОП) 1000 цэрэгтэй байгуулагдан Беларусьт ажиллаж эхэлсэн, түүнийг А.Лукашенко мэдэлдээ авч КГБ-гээ сөргүүлэн тавих гэж байгаа тухай мэдээ аль эрт түгсэн. Учир нь Лукашенког зайлуулах нь цаг хугацааны асуудал болсныг өөрөө мэдрэхийн цаагуур мэдэрч байна. Крымд хэний юуны төлөө гэдэг нь ойлгомжтой “Щит”, “Русич” нэртэй хоёр ч ЧВК цагийг анан хүлээнэ. “Паладин” гэсэн ЧВК хаа нэгтэй ажиллаж байна. Путины санхүүгийн ивээн тэтгэч А.Ротенберг ЧВК “Конвой” гэдгээ Херсоны фронт руу оруулж байлдуулсан. Путинд ойрхон олигархи Г.Тимченко өөрийн ЧВК-г “Редут” гэсэн нэрээр байгуулсан ба Д.Рогозин ч бас тийм ЧВК байгуулахаа зарласан. Вагнерын жишгээр Торпеда, Пламя, Динамо, Медведь, Редан гэсэн хувийн армиуд шил даран буй болжээ.


Оросын элит болгон цаагуураа ямар нэгэн иргэний дайнд бэлтгээд байх шиг зураглал бууна. ЧВК, ЧОП-ууд олшрох нь зүй ёсны жирийн үзэгдэл болох тийшээгээ эргэлээ. Тийм ЧВК, ЧОП армиуд нь эзнээ болон эзнийхээ өмч хөрөнгийг хамгаалах мафиозын дайнд (“Мафийн клануудын дайн”) бэлтгэнэ. Дайтаж ч мэднэ. Тийм дайн байлдаан Орост дэгдвэл Орос орон өөрөө сөхөрнө.

 

ОХУ-ын цэрэг-улс төрийн байдлыг ажваас “Орон нутгийн өөрийгөө хамгаалах цэрэг”-тэй болох тийшээ явж байна. “Нутаг дэвсгэрийн цэрэг” гэж нэрлэдэг. Орост хувийн арми байгуулах үзэгдэл газар авч, Крымын захирагч С.Аксеновын байгуулсан “Конвой” арми байгуулагдаж байх үед тийм армийн тоо 27-30 орчим байна гэлцэж байсан. Газпром өөрийн армитай (“Голубой поток” гэж нэр өгчээ) болно, Оросын Үнэн алдартны сүм бас армитай болохоор санаархаж байна. Дэлхийд хоёрт жагсаж байсан энэ том армийг хувьчилж авсан гайхамшигт жишээ бол Чеченийн арми юм. Одоо Р.Кадыровын чечень армийг оросын арми гэхийн аргагүй болсон. Чечень, Дагестан, Ингушет гурав гурван талаасаа талцан байлдахын эхний шинж тэмдэг илэрсэн. Цус урсгаад эхэлсэн. Путины геополитикийн зөвлөх А.Дугиныг шорон жадаар бөгс рүү нь нэвт сүлбэж ална хэмээн илээр заналхийлэв. Нэгдмэл Орос намын хоёр депутат Бекхан Барахоев, Ризван Курбанов нарыг Кадыров цусан өшөө авна хэмээн заналхийлсэн тул тэр хоёр Төрийн Думын хуралдаанд сууж чадахгүй түгшиж байна. Кадыров нь улаан шугам давж, Кремлийг нулимаж, Кремлиэс үл хамааран исламын ертөнцдөө алдаршаад Дубайгаас цахимаар фронт командлах дээрээ тулсан.


Түүний логик төгсгөл нь Е.Пригожины үхэл шиг өндөрлөх нь цаг хугацааны асуудал юм. Кадыров нь Пригожины үхлээс айхтар том сургамж авсан ба “Вагнер-брэнд”-ийг бүхэл бүтэн Чеченийн БНУ-даа нэвтрүүлж чаджээ.

 

Энэ олон хувийн цэргийн компаниудыг ЗХЖШ-ын дарга В.Герасимов нэгтгэн зангидаж, нэгдсэн удирдлагаар ханган Украин руу оруулж байлдуулна гэдэг ёстой үлгэр. Тэд Украинтай байлдахад бус дараагийн дайндаа улайм цайм бэлтгээд эхэлжээ. Украины фронт дээр нэг л өдөр ялагдана гэдгийг Путинээс бусад нь бүгд ойлгохын цаагуур ойлгочихсон. Одоо зөвхөн мафиозын дайнд ялж үлдэх, бүр баатарлах тухай л дор бүрнээ бодож тооцно. Хэрэв Орос Украиндаа ялагдчихвал Путин ба түүний бүлэглэл засгийн эрхэнд тогтож үлдэхгүй. Тэд ялагдлын бурууг яаж ч тайлбарлаад Оросын нийгэм хүлээн авахгүй. Эрх мэдлийг мөнгөтэй холбож, хүчний байгууллагуудыг гар дороо төвлөрүүлсэн цагт тэсч үлдэнэ гэдгийг Орост сайн мэднэ. Путин явж одвол триллионоор хэмжигдэх тэр их актив чөлөөлөгдөнө. Өмч хөрөнгө бүгд задгайрна. Энэ бүхнийг ЧВК-гийн хүчээр л өөртөө эзэмшинэ. Одоо нэгэнтээ байгуулагдсан ЧВК-гийн тал нь орон нутгийн губернаторуудын гарт байна, учир нь тэд губерн дэх тэрбум тэрбумаар хэмжигдэх их хөрөнгөний эзэд болохын төлөө Оросынхоо армийн эсрэг, өвөр хоорондоо дайтна.

 

Путин тэргүүтэй оросын дээд эрх баригчдыг эзэнт гүрний фантазаа ярьж суух хойгуур өмч хөрөнгө, мөнгөний далд хуваарилалтаа хийж, Украин нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа сэргээж, оросууд нутагта буцлаа гэхэд хохирсон байхааргүйгээр, хэн ч сэтгэл дундуур үлдсэн байхгүйгээр өмчийн хуваарилалтаа ид хийж байна.


Украин НАТО-д элсэнэ үү, байна уу, тэдэнд огт хамаагүй, тэр бол санаа зовох асуудал биш, харин Норильскийн никель, Красноярскийн алюмини бол тэдний тэмцэж олж авах цорын ганц үнэт зүйл нь. Үүнийг л дуусашгүй их актив гэж нэрлээд байгаа юм. Олон шинэ Пригожинууд, Кадыров, Керимов, Курбанов ба Кавказын бүх кланууд, Карачаево-Черкесийн Арашуков, мөн Wildberries, Миллер бүгд хувийн армитай болох зам шуударлаа! “Оросын задрал Умард Кавказаас эхэлнэ. Олигархи Керимов ба Кадыровын сөргөлдөөн Чечень, Дагестан, Ингушетын хоорондын мөргөлдөөнд хүргэнэ. Хэрэв өнөөдөр энэ гурван БНУ тусгаар тогтнолоо зарлавал энэ нь ОХУ-ын задралын эхлэл болно” хэмээн Дмитрий Гордон бахдалтайгаар ярьж байна!

 

Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь