
Энэ нийгэм шүүрээд авдагсан бол мөн ч олон сайхан санаа сэдлийг олон жил хэлж ярьж яваа, эх орныхоо төлөө сэтгэл чилээсэн М.Найданхүү гэж найз, хуурай дүү минь бий. Норвегийн их сургуулийн доктор Найданхүү Монголын сошиал ертөнцөд зөв байраа эзлэн яваа гэж итгэнэм. Иймд надад өөрт таалагдсан ба өргөн олон уншигчдад таалагдах мөрүүдээс авч нийтлэл болгодог. Таалан соёрхоно уу! Нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр М.Найданхүү маань үргэлжлүүлэн ажиллаж байна. Ажил албанд нь амжилт хүсэхийн хамт эх орноо хөгжүүлэх хүсэл мөрөөдөл нь ажил хэрэг болох болтугай хэмээн ерөөе!
– редактор, судлаач-проф. Д.Баярхүү
Нэгэн зүйл
Монголчууд бидэнд ахадсан их байгалийн баялаг өвгөдөөс өвлөгдөж байна. Эрдэнэт, Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга... Бидний гол зөв хөгжилд хүрэх арга зам бол бүгд баялагтаа эзэн болох асуудал. Хулгайч нарынхаа шуналыг тас цавч! Бүгд баялагтаа эзэн болж чадвал энэ яригдаад буй асуудлууд–утаа, түгжрэл, ядуурал, ажилгүйдэл, цалин, тэтгэвэр, халамж бүгд жижиг асуудал болж хувирна.
Нэгэн зүйл
Зуун зуун Эрдэнэттэй болъё! гэж олон жил бичиж байна даа. Хэрвээ бид Норвег улс шиг баялгийн тэгш хуваарилалтыг бий болгохыг эрхэмлэсэн Төрийн бодлоготой бол эдний нэг адилаар бүгд нөгөө коронагийн үеийнх шиг төр, хувь гэлтгүйгээр 100 хувь цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжээ аваад сууж байх байлаа. Манайд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж авдаг нэг сая л хүн байгаа. Хэрвээ бид “зуу зуун Эрдэнэт”-тэй болох бодлогыг хэрэгжүүлж чадвал Норвег лугаа адил хөгжил ойрхон байна. Норвегийн төр бол иргэдийнхээ эдийн засаг болоод нийгмийн баталгааг бий болгож, хамгаалж байдаг Зөв хөгжилт төрийн (Velferdsstaten) бодлого юм.
Нэгэн зүйл
Би хөгжлийн үлгэр жишээ болсон Норвег улсад 20 гаран жил ажиллаж, амьдарч, эрдмийн зэрэг цол хамгаалаад ирсэн хүн. Тэр туршлага мэдлэгтээ тулгуурлаад Монгол бол дэлхийн диваажин орнуудын нэг гэдгийг баттай хэлж чадна. Бид боловсрол, соёлоор тэгтлээ дор орохгүй. Монголд юу л байна. Ажиллаж хөдөлмөрлөх бололцоо байна. Би монголчуудаа залхуу гэж муулахгүй. Яагаад ингээд ажилгүй, амьдралгүй, арчаагүй хотдоо шаваад байдаг юм бол гэж боддог. Хөдөө бол амьдрал байна. Хөдөлмөрлөх, хөлжих боломж дүүрэн л харагдах юм. Үүн дээр нь попорсон улстөрч гэх нөхдүүд их нөлөөлдөг юм байна. Өрсөлдөгч намаа муулж, гутааж доромжлохыг улс төр гээд ойлгочихсон нөхөд олон байна. Эд бол Монголын дайснууд юм байна. Ардчилсан ололтууд руугаа тэд албан тушаалд хүрэхийн тулд дайрч давшилдаг.
Нэгэн зүйл
Хүн бүр очсон, аялсан хотуудын авто түнээлийн тухай сурталчилж бичээд баймаар байна. Норвег нь далайн усан дундуур авто түнээл барьж эхлээд байгааг сурталчлах нь бидэнд арай ахдах байх. Тэгэхдээ би үзсэн харсан, судласанаа хуваалцахад ямагт бэлэн байна. Сүүлийн 20 жилд Норвег улс, Осло хотын авто түнээлийн тухай бичиж, ойлгуулахыг хичээж ирлээ. Осло хотын нийтийн тээвэр нь яг цагтаа явдаг автобус, трамвай, мөн метротой. Мөн гурван тойрог авто түнээлтэй хот. Манай Улаанбаатар хот Сүхийн талбайгаа тойрсон 3 км тойрогт л түгжрээд байна. Энэ зовлонгоос гарах бодит шийдэл бол ердөө авто түнээл юм.
Нэгэн зүйл
Улаанбаатар хот маань өвлийн хотуудын нэг. Хамгийн хүйтэн нийслэл хот. Бүтэн 7 сарын урт удаан хүйтнийг даван туулдаг. Хүйтэнтэйгээ тэмцдэг. Тэгээд урин дулааны 5 сард нь эргээд хүйтний улиралдаа бэлтгэдэг. Энэ бэлтгэлдээ их хөрөнгө зарцуулдаг, ийм л айл.
Нэгэн зүйл
Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, аж ахуйн ажлын зах зухаас оролцож, мэддэг боллоо. Манайд мөнгө байна. Бүтээн байгуулалт өрнүүлэхийг оролдож байна. Гэвч гүйцэтгэгч хувь компаниуд дэндүү хариуцлагагүй, мөнгө л нэмж авах сонирхолтой, ажлыг чин сэтгэлээсээ гүйцэтгэдэггүй юм байна. Тэдний ялыг хэн ч үүрэхгүй. Төрөө л муулаад байх юм. Иймээс Улаанбаатар хот ажил гүйцэтгэдэг, бүтээн байгуулалт өрнүүлдэг, мэргэжлийн инженерүүдээр удирдуулдаг, машин техник сайтай, сүүлийн үеийн техник технологийг нэвтрүүлдэг Улаанбаатар хотын салбар, мэргэжлийн Корпорацтай болох шаардлагатай. Корпорацын ажилчид нь өндөр цалин авна. Ямар нэг захирлын цавчаа, хулгай байхгүй. Мөн стандартыг хатуу чанд мөрдөж, чанарыг эрхэмлэх сайн тал бий болно. Боловсон хүчний тогтвортой байдал бий болно. Гол зорилго бол бид эзэн хариуцагчтай болох, чанарыг эрхэмлэх асуудал.
Нэгэн зүйл
Хамар хашаа цаашаа гудамжны хэрүүл... Манайх анх 1990-ээд онд байрнаас хашаанд амьдрахаар болж гэр хорооллыг бараадсан юмсан. Ээжийн эрүүл мэндэд агаар хэрэгтэй гээд бид гэр хорооллын айл болов. Анх авсан хашаа минь аймшигтай, бараг балгас. Өөд нь татаж жимс ногоо тарьдаг болов. Гудамж маань бүр аймшигтай энхэл донхол. Хүн явах эцэсгүй. Бороо орвол тэр гудамж тэгээд л сүйрээ гэсэн үг. Ингээд бид өөрсдөө машин хөлсөлж хайрга асгалаа. Ямар их хайрга орсон гэж бодно. Хайрга асгасныхаа дараа нөгөөхөө тэгшилж түрүүлдэг ажилтай. Нэг өдөр хайргаа асгаад зогсож байсан чинь нэг авгай ирээд л гадаа шороо, хайрга асгалаа. Амгалан тайван байдал алдуулаад гээд хашгичиж өгч байнаа. Би юу гэж зүгээр байхав. Зад хэрэлдлээ дээ. Амьдрах гудмаа сохор зоос ч авалгүй өөд нь татаж байна. Хийж гийгүүлэхгүй бол амаа тат гээд хашгирчихсан. Намайг манай гудмынхан ааш муут гэж андахаа ч болилоо. Гадаа шарилжгүй, хашаа эмх цэгцтэй байхад хэчнээн сайхан. Өө тийм манай гудмын айлууд манайхыг нүүж ирснээс хойш хашаагаа, гэрээ торддог болчихсон. Манайхыг дуурайгаад айл бүр л мод тарьдаг болсон. Зөв юмны төлөө дуугарч байх нь зөв шүү!
Yргэлжлэл бий
Сэтгэгдэл14
Сайн хун явсан газар болгоноо сайжруулж байдаг
энэ дураак шинэ оновчтой санаа хэлсэнгүй, бүх хүний мэддэг асуудлыг нь тоочлоо, өөр юу ч алга
энэ бүхнийг яаж хийх үү гэдэг талаар юу ч дурдсангүй, ийм доктор бх гэж, докторууд ийм бхаар Монгол хөгжихгүй ээ
uuruu uurteigee yariad ene huniig harluulna gej baihgui ee. Uuruu comment bicheed uuruu tuundee hariulaad. hha
чи анх удаа үзэж байгаа юм уу москва хот газар доор гурван ралиус тойрог метротой газар дээр трамвай тролейбус автобус такси тоыйрогтой пандеми коронагийн өмнө хоёр удаа шууд москва орсон уб- москва шүү тэхэд хорин сая хятад москвад жуулчилсан бүх метрог гайхаж зураг авч явах зайгүй байв хорин сая хятад бүа буудал дүүрсэн байв норвег хажууд нь юу ч бишээ орос метрогоороо жуулчин мөнгө олно
Нэг их мундаг эрдэмтэн юм уу хольж хутгасан уялдаагүй хамаагүй санасанаал ярьдаг нөхөр гэж ойлголоо хаа нэгтээ дайралдаж байсан нөхөр мөнгөн морьтын малчны хаваржаанд нэг их шалихгүй нөхөр байсан зайлуулдаа
Тэр хүйтэн 7 сарыг өнгөрөөх гэж л Улаанбаатарт утаан дунд амьдарч байгаа л даа. Одоо малчдад улам л хүнд болж байгаа учраас малаа эртхэн зараад хот руу бөөнөөрөө суурьшиж байгаа нь ажиглагдсан
Нүд тайлсан, Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүс л биднийг өөд нь татна
Явсан нохой яс зууна …. суусан цэцнээс явсан тэнэг … гадаад явж галуу шувууны мах идэх г.м маш олон зүйрлэл байдагдаа ‼️. Явсан суусан Монголчууд зөндөө , бүгд л Монгол минь ийм сайхан болоосой , байгалийн баялаг ч байгаа даа гээд лсанааширах …. Хүүхэд залуус хөгшид маань ингээд. , эдэн шиг сайхан амьдрахсан хэмээн мөрөөдөх … Нэг ч атугай сайхан газар амьдраад , Эх орноо зориод , хөгжүүлэх итгэл сэтгэл дүүрэн “ хүн байгаад “ тань гүнээ талархаж байна !. Цаашид улам их амьжилт хүсэн ерөөе 🙏👋
Явсан нохой яс зууна …. суусан цэцнээс явсан тэнэг … гадаад явж галуу шувууны мах идэх г.м маш олон зүйрлэл байдагдаа ‼️. Явсан суусан Монголчууд зөндөө , бүгд л Монгол минь ийм сайхан болоосой , байгалийн баялаг ч байгаа даа гээд лсанааширах …. Хүүхэд залуус хөгшид маань ингээд. , эдэн шиг сайхан амьдрахсан хэмээн мөрөөдөх … Нэг ч атугай сайхан газар амьдраад , Эх орноо зориод , хөгжүүлэх итгэл сэтгэл дүүрэн “ хүн байгаад “ тань гүнээ талархаж байна !. Цаашид улам их амьжилт хүсэн ерөөе 🙏👋
Найданхүүдээ амжилт хүсье ээ. Дүүрэн атаархагчид. Ард иргэд эрхэм дүүг маш их дэмждэг шүү. Яваад л урагшлаад л бай!
Turiin deed tuvshind ymarch bolovsrol.medleggui.delhiin shinhleh uhaan teh.tehnologi.injner.ediin zasag medehgui.tsereg.kursiin diplomtoi uomnuud yg eersdiinhee ijiliig deesh tataad.uls udirdaj chadajgui.terbum ih naydaar n hulgai hgd.saaral ordond zalarch bn.Nymbaatart huviin surguuliin hulhi duplom bii.ES ene 2 NAM dagasaar odoo hen buhniig haraasan shulam avgai shig bolood bn.Naidanhuu eshee deeshee yvah estoi.Chadvartai huniig ogt toohgui.buleglelee l hamgaalna.
Mongolchyyd bid neg l bolohgyi baina gedeg ynen syy!!!yaj garah tyhaid tarhitai byhen yarilzahgyi bol?...tamd ynaj medne suu!!!!!!!!!!!!!!!!!
Миний фэйс найз байна. Найдансүрэнд амжилт ерөөе.