
Израилийн Батлан хамгаалахын сайд асан, урьд нь зөвлөлтийн иргэн явсан Авигдор Либерманы ярилцлагаас өмнөх нийтлэлд би эшлэсэн. “Иран бол радикал исламыг тахин шүтдэг радикал улс. Троцкийгоос авахуулаад Че Гевараг хүртлэх бүх хувьсгалчдын нэг адил тэд лалын хувьсгалаа экспортлохыг зорьдог. Бүхий л Ойрхи Дорнодод хэвийн, тэнцвэртэй дэглэмүүдийг Иран л түрэмгийлж хагалан бутаргадаг. Йеменийг хар даа.
Ирак, Ливан, Сирид хагалан бутаргах ажиллагаа байнга явуулж байна” гээд Европыг маш гутрангиар хардагаа илэрхийлж, 1938 онд Гитлертэй байгуулсан Мюнхены хэлэлцээрээс Ирантай байгуулсан тэр хэлэлцээр огтхон ч ялгаа алга. Европчууд өөрсдийгөө хуурч байна гэж үздэгээ нуугаагүй.
Тэр тухай дахин өгүүлэх нь өнөөгийн хэрэг явдлыг ойлгоход дөхөмтэй. Дөнгөж өчигдөр израилийн ТВ-ийн 9-р сувгаар ярьж байхыг нь бүтэн үзлээ. Энэ нийтлэлийг бичих санаа сэдэл төрүүллээ. АНУ-ыг стратегийн ойрын холбоотон гэж нэрлэх мөртлөө тэр нялуурал, үл бүтэх шаардлага нөхцлийг нь зад авч өглөө. Юм л бол битгий, бүү тэг, түрүүлж хөдлөж болохгүй, цаадуултай зохци, дипломатын арга сүвэгчил гэж ятгадаг, тээг тавьдаг, тэгснээрээ Израильд ялагдал авчирдаг гэж шүүмжлэн ярьж байх юм.
Холоос жишээ татжээ. 1973 оны дайн. Египет, Сири нь хил дээрээ цэрэг бөөгнүүлээд агаарын цэргийн хүчнээ илт бэхжүүлээд онгоцны тоогоо нэмээд байна, өрсөөд урьдчилсан цохилт өгье гэсэн нисэх хүчний командлагчаа Ерөнхий сайд хатагтай Голда Меир няцаасан байгаа юм.
“Би түрүүлж байлдахгүй гээд АНУ-ын ТНБД Х.Киссенжерт ам гарчихсан тул азнаж бай” хэмээн учирлажээ. АНУ нь Арабын орнуудад хандаад битгий байлдаач гээд учирлаад байж гэнэ. Гэтэл Арабын орнууд түрүүлж халдаад Израилийг нуман тулгуурт оруулж байсан түүхийг Либерман өчигдөр дурдав.
Үүнээс хойш Израиль Улс АНУ-ын анхааруулга (арабуудад хайр зарласан нялуурал нь) сануулгыг хоёр ч удаа үл тоогоод цохилт өгчихсөн, одоо харж байгаа биз дээ, бидний зөв болсон гэж ярив. Тэр нь Ирак (1981 оны “Опера” операц), Сирийн (2007 оны “Жимсний цэцэрлэг” операц) цөмийн байгууламжийг АНУ хориглoсоор байхад нь зөрөөд өрссөн агаарын цохилт өгөөд жагсаалаас гаргачихсан, хэрэв тэгээгүй бол цөмийн зэвсэгтэй Ирак, Сири хоёр ёстой түйвээж өгөх байсан гэж Либерман яриад Ираны цөмийн байгууламж, цэрэг-стратегийн гол чухал бүх объектод бүр максимально (maximally) цохилт яаралтай өгөх хэрэгтэй, хойшлуулж болохгүй гэж эрх баригчиддаа уриалав.
Либерманы ярьснаар Израиль, Иран хоёр одоо пропорциональ тоглолт хийж байна, нэг үгээр одон бөмбөгийн тэмцээн шиг. Иран харвадаг, хариуд нь Израиль харвадаг, Иран хариуд нь, Израиль хариуд нь гэх мэт. Ээлжлэн бөмбөг оруулдаг шиг. Үүнийгээ одоо болиод эцсийг нь үзсэн, дахиж хариу үзүүлэхгүй болтол нь максимально цохилт өгвөл таарна гэв.
Яг ийм maximally цохилтоор одоо ХАМАС, Хезболлаг нугаслах хэрэгтэй. Улс төрийн цэрэгжсэн тэр хоёр намын мөрийн хөтөлбөрт (Манифестэд нь Ислам Израилийг устгаагүй цагт Израиль оршсоор байна, үргэлжлэн оршсоор байх болно!) заасан, гишүүд нь тангараг өргөхдөө маани мэгзэм болгон уншдаг заалт болох Израиль Улсыг газрын хөрснөөс арчиж хаяна, жүүд хүн бүрийг алж устгана, Израилийг оршин тогтнуулахгүй гэдэг тэр заалтаасаа бүрэн татгалзтал нь энэ дайнаа үргэлжүүлнэ, цэрэгжсэн хоёр намын цэрэг-улс төрийн бүх удирдагчдыг нь зүйл дуусгах хэрэгтэй, сүүлчийн цэргийг нь дуустал байлдах хэрэгтэй хэмээн Зөвлөлт Молдавын иргэн явсан А.Либерман заналтайя ярьж харагдав. Жиргээнээс ийм нэг пост олж аваад шээрлэе гэж шийдлээ. “Палестинчуудад хоёр сонголт байсан. Тэд мэдлэг боловсрол эзэмшиж, еврейчүүдтэй өрсөлдөж дээр нь гарах. Нобелийн шагналыг еврейчүүдийн урд гарч хүртэх. Тэдэнд бүх боломж нь байсан уу байсан. Гэвч тэд тархиа ажиллуулах биш, зэвсэггүй еврей хүмүүсийг алаад цогцсыг нь тойроод бүжиглэх сонголт л хийсэн” гэжээ. Төгсгөлд нь ХАМАС-ын нэг толгойлогч Абу Марзуктай хийсэн ярилцлагаас эшлэе. “Та нар цэрэг зэвсгийн зориулалттай 500 км хонгил барьжээ. Харин яагаад Газын энгийн иргэдэд зориулж бөмбөгнөөс хоргодох байр бариагүй юм бэ” гэхэд ингэж хариулжээ: –Бид энгийн иргэдэд санаа тавих ёсгүй, бидэнд падгүй, НҮБ тэдэнд санаа тавиг!
Сэтгэгдэл26
Шүд Баярхүүгийн Израйлийг долоон шүлсдэж байгаа нялуурлыг харин хэн ч тоохгүй л дээ! ккк
Сүүлийн үед шүд Баярхүү байнга алан хядагч сионист алуурчин Нетаньяхугийн бөгсийг гөлийтөл долоож байгаа нь овоо хэдэн цаасны санхүүжилт авч дээ гэмээр харагдаж байна, ккк
эрчимтэй долоож бн
Палестин улс байгуулагдаагүй цагт Израйль хэзээ ч амар тайван байхгүй Хезболла, Хамас төрөн гарсаар байх болно.
Орос мэдээгээр Хамасыг дэмжиж тэнэгээ гайхуулах хэрэггүй Хамасын намын хөтөлбөрт Израйлийг устгасаны дараа Христ Монголчуудыг устгаж Исламын халифат улсыг байгуулна заачихсан Хамасчуудад Палестины тусгаар тогтнол түй хамаагүй Палестинуудын тал нь Хамасыг дэмждэггүй
тэг сар цаг минут секундэд христ мэндлэнэ. онгон мари эх олдчихсон уу. одоо яана вэ 😃. малын хашаа гахай хороонууд ёстой хаа сайгүй.
Геополитикийн үүднээс америкийн эрх ашгийг хамгаалах гэж израйл байгуулагдсан төдийн. Газар дундын тэнгист түшиц газар болгох израйлаас өөр сайхан байрлал америкт алга. Баярхүү гэж солиот тэнэг ийм зөрчилийг нэг талд нь гарч дандаа ярина. Геополитик учраас угаас зөрчилдөөн үүсэхээс аргагүй өгөдөлтэй. Арабын хойг, усан тээвэртэй холбоотой иранаас харвал израйлын байрлалд буй америкийн эрх ашиг гэдэг бол зөрчилдөхөөс арга алга. Америкийн усан флотыг авчихвал усан тээврийн татвар орлого нь иранд сайнаар нөлөөлөх нь тодорхой шүү. Тээвэр худалдааны том замууд бол үргэлжийн геополитикийн маргаан дагуулна. Америкийн бурууг буруу, зөвийг зөв гэж харахаас биш америкийг шүтэж болохгүй. Америкийг шүтэх хориотой. Монголыгоо шүтэж амьдарцгаа Монголчуудаа.
Хөөрхий бид мэдээд ч яаалаа
БАЯРХҮҮ ЭРТ ЗӨНӨЖ БАЙНА !!!
saihan tailbarlasan baina. Oroziin doloogchid Iran , Hamas, Hezbolag hamgaalaad uheh nee
Ираныг ер нь энэ Палестины арабуудыг өөрсдийг нь ертөнцуөөс зайлуулах хэрэгтэй
Геополитикийн үүднээс америкийн эрх ашгийг хамгаалах гэж израйл байгуулагдсан төдий. Газар дундын тэнгист түшиц газар болгох израйлаас өөр сайхан байрлал америкт алга. Баярхүү гэж солиот тэнэг ийм зөрчилийг нэг талд нь гарч дандаа ярина. Геополитик учраас угаас зөрчилдөөн үүсэхээс аргагүй өгөгдөлтэй. Арабын хойг, усан тээвэртэй холбоотой иранаас харвал израйлын байрлалд буй америкийн эрх ашиг гэдэг бол зөрчилдөхөөс арга алга. Америкийн усан флотыг авчихвал усан тээврийн татвар орлого нь иранд сайнаар нөлөөлөх нь тодорхой шүү. Тээвэр худалдааны том замууд бол үргэлжийн геополитикийн маргаан дагуулна. Америкийн бурууг буруу, зөвийг зөв гэж харахаас биш америкийг шүтэж болохгүй. Америкийг шүтэх хориотой. Монголыгоо шүтэж амьдарцгаа Монголчуудаа. Америк сөнөтүгэй гэж хэлье. Хэт их өөр эх тивд ирж зөрчилдөөнд хутгалдаг америкт өөр хэлэх үг алга.
Д.Баярхүү бол араб - ойрхи дорнодын ээдрээт ертөнцийг ганц мэддэг монгол хүн аж, муусайн атаархагч юмнууд хэл амаа билүүдээд нэмэргүй бүтэхгүй
Oroz-iig doloogchid l Bayarhuug uguisgedeg um. Ter gaihaltai niitlelch. Brilliant Smart. Bar none. Nobody can compete with him in Hot Issues of Arabic World.
Энэ галзуу маань өдөр болгон л жүүдүүдийг шүтэж сэрдэг болж
Монгол сэтгэлгээгээр Хамас бол Палестины Хезболла бол Ливаны босоо хөхчүүд Палестин ард түмний тал нь Хамасыг Ливанчууд бүгд Хезболла ялагдсаны баяраа тэмдэглэж байна Орос ялначууд сэтгэгдэл бузарлаж Хамасыг дэмжиж тэнэгтлээ тэнэгүүд Хамасын намын хөтөлбөрт Израйлийг устгасаны дараа Христийг устгана Христийг устгасаны дараа Монголчуудыг устгана холын зорилго тавьсан Хамасын зорилго Палестины тусгаар тогтнол биш Чингис хааны мөхөөсөн Исламын халифат улсыг дахин сэргээх Тэнэгүүд нүд рүүгээ хуруугаа хийж Хамасыг дэмжиж бүүр үмбүү боллоо Израйль Палестины чөлөөлөх байгуулгаар удирдуулсан Палестины улс байгуулахыг дэмждэг Хамас лав биш Хамасын аюулыг Америк Монголчуудаас илүү Израйльчууд дэлхийн соёл иргэншилийг сөнөөнө гэдгийг маш сайн мэддэг
бид нар 👂🏼гүй толгой гэж байгаад устгуулдаг. сонсохгүй ээ, ммнаэ 🤪 🥳 гэх
араб өчүүхэн мзралийг газрын хөрсөнөөс арчина гэсэн атомын бөмөггүй юм байлгүй дээ
Эх орон газар нутаг өвөг дээдсээ алуулчихаад тайван найрамдалтай аж төрж байвал хамгийн тэнэг Палестин гөлөг болох байлгүйдээ
Ашкенази Еврейчүүдэд Палестиний нутагт улсаа байгуулахыг Оросууд санаачилж Америк дэмжсэн. Еврейчүүдийн хүчтэй байгаа нь Орос Америк адилхан дэмждэгтэй нь холбоотой. Гэхдээ Еврейчүүд харин Америкийг дэмжиж, Оросуудыг доош чихдэг уламжлалт бодлоготой. Жишээ нь Сирид Оросын онгоцыг Израйл унагахад Орос Сирид агаараас эсэргүүцэх С-300 өгч ичсэн нүүрээ хамгаалсан. Гэтэл Израйл Оросын хамгаалалтанд байгаа Сирийг одоо хүртэл дураараа бөмбөгдөн Орос онигоотож чимээгүй байгаа.Яагаад гэвэл Азийг доорд үздэг Оросууд Еврейчүүдэд бүх эрх мэдэл, мөнгө, хэвлэл мэдээлэл,урлаг спортоо бүгдийг нь өгчихсөн болхоор өөр замгүй.
Эцсийн эцэст жүүд хүмүүсийн зөв! Арабууд өчнөөн газар нутагтай олон улс оронтой байж яагаад тийм өчүүхэн Газын зурваст зууралдаад бүр амьдраад байдаг юм ! Энийг манай охин ойлгохгүй !
янгиа эвдэхгүй
Газаас ирэх дайралтыг Израйль мэдэж байсан. Цэргээ татаж иргэдээ хаяж өгөөд занганд оруулж дайнд оров уу гэж харагдаад байгаа. Харин санаснаас их хүнээ алуулчихав уу. Зэвсэгт дайчдын наагуур хэдэн тор татаж бас бага сага камер зоогоод дэлгэцийн ард хэдэн хүүхэн сууж байсан гэнэ лээ. Одоо өөрсдөө 100 мянган Палестин алсан. 2 мянгаад еврей алуулсан. Ийм л юм болоод байгаа. Орос Украины дайныг харж хөөрөөд юу ч болов. Бүү мэд.
Кино үзээд их мэдэгч болсон баярхүү хаха ёооё их мэддэгээ болиосоо баярхүү малаа
дайныг улам үргэлжлүүл тодорхой бус байна
Неинахуйгаас аюултай