Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашинд нэмэлт татвар ногдуулж байгаагаа Европын Холбоо мэдэгдлээ. Энэ нь Хятадын үйлдвэрлэгчид засгийн газраасаа шударга бус байдлаар татаас авч буйтай холбоотой ажээ.
Мягмар гарагт нийтлэгдсэн Европын Комиссын мэдэгдэлд дурдсанаар, одоогийн 10 хувийн татвар дээр 35,3 хувийн нэмэлт татварыг ногдуулах бөгөөд энэ шийдвэр лхагва гарагаас хэрэгжиж эхэлнэ.
ЕХ-ны Худалдааны асуудал эрхэлсэн комиссын үзэж байгаагаар, Хятадын үйлдвэрлэгчдийн бизнес эрхлэх арга барил нь Европын бизнесийн салбарт “аюул” учруулж байна.
Тогтоосон татварыг эргэн хянаж үзээгүй тохиолдолд 5 жилийн турш үйлчлэх юм. Үүний сацуу "Хятад улстай хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн, өөр оновчтой шийдлийг олоход нээлттэй байгаагаа" ЕХ илэрхийлжээ.
Харин Хятадын тал энэ сард ЕХ-ны орнуудаас нийлүүлж буй брэнди архинд түр хугацааны татвар ногдуулсан билээ. Түүнчлэн тус холбооноос нийлүүлж буй гахайн мах, сүүн бүтээгдэхүүний үнийг зохиомлоор доогуур түвшинд барьж байгаа эсэхийг Хятадын холбогдох байгууллагууд шалгаж байгаа ажээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл5
Аль болох хятадын хогийн машиныг авахгүй байсан дээр
тийм ээ, гэхдээ хятадууд одоо сайн машин хийдэг болж байна аа, бид зүүн талын жолоотой EV машиныг нь оруулж ирээд унаж байгаа, хэрэглэгчид маань дүгнэх байх.
Хөгжилтэй орнууд хятад машиныг хавчаад эхэллээ монгол мэт буурай хөгжилтэй улс орнууд руу хужаа машинаа шахах нь дээ
Хятадын машин хуурамч чанар муутай нь мэдэгддэг аж
Америк барууны машин ауурамч биш сайн эдэлгээтэй байдагаараа алдартай байдагийг дэлхий нийтээрээ мэднэ