
КИЕВ. 2024 оны нэгдүгээр сарын 4 /BBC/. Орос, Украины хооронд сүүлийн зургаан сарын хугацаанд анх удаа олзлогдсон цэргүүдийг солилцсон тухай Оросын Батлан хамгаалах яам болон Украины Ерөнхийлөгчийн албанаас мэдэгджээ.
Украины талаас Оросын 248 цэргийн алба хаагчийг, харин Оросын тал Украины 230 хүн, тэдний дотор зургаан энгийн иргэнийг сулласан байна.
"Манай цэрэг, түрүүч, офицерууд, мөн энгийн иргэд Оросын олзноос буцаж ирлээ" гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский телеграмм хуудсандаа бичжээ. Оросын талтай солилцсон хүмүүсийн зарим нь 2022 онд Мариуполь хотыг хамгаалахад оролцож байсан хүмүүс юм. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлэлд дурдсанаар, олзлогдогсдыг солилцох хэлэлцээг Арабын Нэгдсэн Эмирт Улсын зуучлалаар хийсэн байна. Москва, Киевийн хооронд сүүлчийн томоохон солилцоо наймдугаар сарын 7-нд болсон юм. Үүнээс хойш хоёр тал "хэлэлцээг санаатайгаар тасалдуулсан" гэж бие биенээ буруутгасаар байв.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Мөн энэрэнгүй байлдаж байна аа ! Зөвлөлт Гёрман хоёр байлдаж байхад ингэж солилцож новширдоггүй байсан юм !
Манай орос ах нар олзлогдоггүй байгаа шүү. Дайсандаа олзлогдох болбол Агуу Путин мандтугай хэмээн хашгирч толгойндоо буу тулган гохоо дардаг
Орчин үеийн бүх дайн ийм шүү. Бадарч тахар гуай. Дэлхий 78 жилийн өмнөхөөс шал өөр болсон. НҮБ - ы буян. Орос ах нар чинь олзлогддог шүү худлаа мэдээ гээч гуай
Оросууд хэзээ ч амьд олзлогдодгүй гэж үнэн. Тэд Орос орон ,аугаа Путин мандтугай Зеленский мандтугай гээд амин газартаа буудан үхэтхийн унадаг юм