sonin.mn
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2020.08.05/  ээлжит хуралдаанаар Дагвадоржийн Дэлгэрсайханыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томиллоо.
Тэрбээр Монгол Улсын Техникийн Их Сургуулийг 1997 онд бакалавр, 1999 онд магистр, 2011 онд докторантаар тус тус төгссөн, компьютерийн программ хангамжийн мэргэжилтэй ба Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар 2016 оноос хойш ажилласан.
Засгийн газрын тогтоолыг ЗГХЭГ-ын Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмар танилцуулж, улсын бүртгэлийн байгууллагын тамгыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж гардуулан өгч, ажлын амжилт хүслээ. 
Ажлаа хүлээн авах  арга хэмжээнд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын газар, хэлтсийн дарга, албан хаагчид оролцов.
 
 
УБЕГ-ын Хамтын ажиллагаа, сургалтын хэлтэс