“Монголын Маркетинг Менежментийн Оюуны Нэгдэл” ХК-ийн ТУЗ-ийн гишүүд мэдээлэл хийлээ.
Тэд энэ үеэрээ: “Монголын Маркетинг Менежментийн Оюуны Нэгдэл” ХК нь монголын хөдөө аж ахуйн салбарын бүх суурь судалгааг эрдэмтдийн хамт хийж өдийг хүрсэн. 21 аймаг, 330 суманд хэрхэн хөдөө аж ахуйн парк байгуулах вэ гэдэг судалгааг хийдэг. Энэ судалгааг хийх явцад хөдөө аж ахуйн төслийг хэрэгжүүлэхэд гол тулгамдаад байгаа асуудал нь эрчим хүчний эх үүсвэрийн хомсдол юм байна гэдгийг тодорхойлсон байдаг. "Анод" Даваа гэдэг хүн манай компани дээр ирж дэлхийн номер нэг патенттай батерей хураагуур зохион бүтээсэн гэж ярьж, түүгээрээ хамтран ажиллах санал тавьсан байдаг. Энэ саналыг нь дэмжин хамтран ажиллаж байсан.
Гэтэл сүүлийн үед "Анод" Даваа нь компанийн болон хувьцаа эзэмшигчдийн нэр хүндэд халдаж, буруу ташаа мэдээлэл тараах боллоо. Түүний үйлдлүүдийг баримтаар баталгаажуулан хуулийн байгууллагуудад хандсан болно. Н.Даваа нь 8,5 тэрбум хүний цахилгааны асуудлыг шийднэ гэж ярьдаг.
Манай компани дээр энэ зүйлээ ярьж, ирж уулзсан. Түүний ярьж буй худал мэдээллийг залруулахгүй бол маш олон хүний эрх ашиг хөндөгдөх болоод байна. Тэдгээр хүмүүсийн оруулсан хөрөнгө оруулалт эрсдэлд орохоор болоод байна. "Анод" Даваа нь "Савлуурт хөдөлгөөн" гэх нэртэй өөрийн патентаа 110 тэрбум төгрөгийн үнэтэй гэж ярьсан. Гэтэл ТЭЗҮ болон үнэлгээ хийлгээгүй байж цахим орчинд буруу ойлголт өгсөн байна.
Мөн Хувьцаат компанийн маш олон зүйл заалтыг зөрчиж, “Монголын Маркетинг Менежментийн Оюуны Нэгдэл” ХК-ийн 2 сая гаруй ширхэг хувьцааг бусдад худалдан мөнгийг нь 100 хувь өөрөө авчихсан.
Үүнийгээ цахим орчинд биднийг зарсан гэж яриад байна. “Монголын Маркетинг Менежментийн Оюуны Нэгдэл” ХК болон "Анод" Даваагийн "Архимед Элон" ХК хооронд байгуулсан гэрээний дагуу худалдан борлуулсан 4.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий “Монголын Маркетинг Менежментийн Оюуны Нэгдэл” ХК-ийн хувьцааны мөнгийг өгөхгүй байгаа учраас цагдаагийн байгууллагад хандсан. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг нээн шалгаж байна.
Гэтэл "Анод" Даваа цахим орчинд хэргийн талаар ярьж, хууль хяналтын байгууллагад хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдож байна. "Анод" Даваа нь анх манай компанитай хамтран ажиллаж, хөрөнгө босгон үйл ажиллагаа эрхлэх зорилгоор гэрээ хийсэн ч явцын дунд “Монголын Маркетинг Менежментийн Оюуны Нэгдэл” ХК-ийн хувьцааг худалдан борлуулсан мөнгийг хувьдаа авч, өөр ХК байгуулаад явсан. " гэлээ.
М.Чой
Мягмар - 07 сарын 07,
2026

Сэтгэгдэл2
хагас галзуу солиотой юм анх ярихад нь яах гэж итгэсэн юм бэ? тийм айхтар судалгаа шинжилгээ хийдэг хүмүүс юм бол. Тэр ч эвгүй нөхөр шүү Даваа
Даваа 8,5 тэрбум хүний цахилгааны асуудлыг шийднэ гээд ирэхээр нь хамтарч ажиллахаар болсон юм бол та нар тэрнээс ямар ялгаатайм?