БУЭНОС-АЙРЕС, 2023 оны арванхоёрдугаар сарын 30 /DW/. Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей БРИКС-ийн удирдагчдад захидал илгээж, хөгжиж буй томоохон эдийн засагтай орнуудын тус холбоонд гишүүнээр элсэх төлөвлөгөөнөөс татгалзах шийдвэрийг албан ёсоор баталгаажуулсан тухайгаа өчигдөр буюу баасан гарагт мэдэгджээ.
КОПЕНХАГЕН, 2023 оны арванхоёрдугаар сарын 29 /Reuters/. Дани, Францын томоохон тээврийн компаниуд Улаан тэнгисээр хийх тээврээ хэсэгчлэн сэргээж байгаагаа зарлалаа.
Гангийн үнэ өндөр түвшинд байгаа тул Хятадын үйлдвэрүүд захиалга ихтэй байгаа гэнэ.
Өчигдөр буюу 12-р сарын 28-ны үдээс хойш БНХАУ-ын Батлан хамгаалах яам хэвлэлийн бага хурал хийв.
ТОКИО, 2023 оны арванхоёрдугаар сарын 29 /NHK/. Японы Сансар судлалын агентлаг /JAXA/ H3 шинэ зөөгч пуужинг хөөргөх хоёр дахь оролдлогоо ирэх хоёрдугаар сарын 15-нд хийхээр болсноо мэдэгджээ.
Шинээр нийлүүлж буй 600 автобусны эхний 35 автобус Улаанбаатар хотод ирж, өнөөдөр Сүхбаатарын талбайд байрлуулан, олон нийтэд нээлттэй үзүүллээ.
ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 29 /Politico/. АНУ-ын Мэн муж улсын Дээд шүүх Ерөнхийлөгч асан Дональд Трампыг тус муж улсаас ирэх оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах Бүгд найрамдах намын сунгаанд оролцохыг хориглолоо
“Малчдыг 100% бие даалгая, Төрөөс халамжлахаа больё” гээд биччихсэн чинь сэтгэгдэл хэдэн зуугаар тоологдоод явчлаа. Сэтгэлийн хатгүй, үг даадаггүйчүүд хараалаа урсгаж өглөө. Дан биеэ өмөөрсөн гомдолууд. Төрөөс юу ч авдаггүй, хар толгойгоороо хэдэн малаа авч явдагчууд жагсана.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан Улсын Их Хурлын Тамгын газрын зарим ажилтныг төрийн одон, медалиар шагналаа.
ЁНЬЯН, 2023 оны арванхоёрдугаар сарын 28 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун АНУ болон “тус улсаас хараат хүчнүүдийн” урьд хожид хийж байгаагүй өдөөн хатгасан үйлдлүүдийн эсрэг дайны бэлтгэлээ эрчимжүүлэхийг уриалжээ.
МОСКВА, 2023 оны арванхоёрдугаар сарын 28 /Reuters/. Цэргийн техник хэрэгслийг хамтран үйлдвэрлэх Орос, Энэтхэгийн төлөвлөгөөний талаарх яриа хэлэлцээнд бодит ахиц дэвшил гарлаа гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Москвад хотноо лхагва гарагт буюу өчигдөр Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субрахманям Жайшанкартай хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгджээ.
ПАРИС, 2023 оны арванхоёрдугаар сарын 28 /BBC/. Орчин үеийн Европын Холбооны /ЕХ/ архитектор гэгддэг, Европын Комиссын тэргүүн асан Жак Делор 98 насандаа таалал төгссөн тухай түүний охин мэдээлэв.
Сонин хувь тохиол юм гэж үүнийг харж сууна. Үнэндээ удаа дараа УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн, дотоод эв нэгдлээ алдсан, ямар ч бодлогогүй, нэгдсэн зорилгогүй, цаашлаад тамга тэмдэг гэрчилгээгүй, дүрэмгүй намыг удирдана гэдэг хэр баргийн аавын хүүгийн сонголт биш. Цаашлаад хүсэх зүйл ч биш. Энд тэндгүй бичил Ардчилсан нам бий болчихсон, хөл толгой нь мэдэгдэхгүй нэг нэгнээ үгүйсгэсэн залуус хэлхэлдэж, хэн дуртай нь тамга, тэмдэгний хэрүүл хийж, шүүхэд ханддаг, итгэл үнэмшлээ гээчихсэн хэдэн эгэл дэмжигчтэй л нам болчихсон байв. Харин байгаагаас Ардчилсан нам гэдэг нэр л бүтэн байсан байх шүү.
ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 28 /CBS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Украинд 250 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлэхээ лхагва гарагт зарлажээ.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Ж.Батаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.