“Төрийн айлчлал” гэдгээр түүхнээ анх удаа юм. Ингэж айлчлахдаа монголчууд бид эрхэм тэр улсыг хэн бэ гэдэгтээ хариулт ч өгсөн, бас биднийгээ тэд маань хэн гэж үздэг бол гэдэгт бид хариултаа ч авсан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “итгэлт түнш, чухал гуравдагч хөрш” хэмээн нэрлэсэн бол ноён Э.Макрон хариуд нь биднийг “онцгой түнш” хэмээн нэрлэсэн. 2025 онд бид Монгол-Францын хооронд дипломат харилцаа тогтоосныхоо нэгэн жарны ойг (60 жил) тэмдэглэнэ.
Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны анхны хуралдаан боллоо. Хуралдаанаар Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн танилцуулга, Бүсийн хамтын ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх хөдөлгөөн өрнүүлэх, олон талт арга хэмжээ зохион байгуулах тухай танилцуулгыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон холбогдох албаныхан өнөөдөр (2025.02.03) “Шивээ-овоо” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх зорилгоор ажиллалаа.
СИНГАПУР, 2025 оны хоёрдугаар сарын 3 /Reuters/. Худалдааны дайнтай холбоотой болгоомжлол хөрөнгө оруулагчдыг сандаргаж буй үед өнөө өглөө криптовалютуудын ханш унаж, биткоин гурван долоо хоногийн хамгийн доод түвшин рүү, эфириум есдүгээр сарын эхэн үеэс хойших хамгийн доод түвшин рүү уналаа.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа нар Говь-Алтай аймгийн 10 суманд (Есөнбулаг, Тайшир, Дэлгэр, Бигэр, Чандмань, Эрдэнэ, Баянтоорой тосгон, Алтай, Цээл, Халиун) ажиллав. 126 гишүүнтэй, таван нам, эвслийн төлөөлөл бүхий УИХ-ын анхны намрын чуулганаар хэлэлцэн баталсан хуулиуд, парламентаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар орон нутгийн иргэдэд танилцуулж, тэдний санал хүсэлтийг хүлээн авлаа.
Хятадад мэдээлэл дамжуулсан ХНС-ийн ахлах зөвлөх асныг баривчилжээ
МЕХИКО, 2025 оны хоёрдугаар сарын 3 /TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой хийсэн уулзалт "элэгсэг дотно, бие биеэ харилцан хүндэтгэсэн уур амьсгалд болсон" гэж Панам улсын Ерөнхийлөгч Хосе Рауль Мулино мэдэгдсэний сацуу Хятадын "Нэг бүс, нэг зам" санаачилгад оролцох хугацааг сунгах бодолгүй байгаагаа илэрхийлжээ.
Бундестагийн ээлжит бус сонгуулийн дүнгээр миний бие Канцлераар томилогдсон тохиолдолд Германы эдийн засгийн ба цагаачлалын бодлогод мэдэгдэхүйц өөрчлөлт оруулна хэмээн Христийн Ардчилсан холбоо намын дарга Фридрих Мерц амлалаа. Тэрбээр бямба гарагт долоо хоног тутмын Bild am Sonntag сонинд ярилцлага өгөхдөө ийнхүү мэдэгджээ.
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр (2025.02.03) “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимд эхэлнэ.
“Амьдралын тойрог” буландаа урилаа. Түүний туулж өнгөрүүлсэн амьдралынх нь түүх, хийж бүтээсэн ажлынх нь ололт амжилтын гараа гэх нэгэн номын хуудсыг эргүүлэн сөхье.
Монгол цэргийн суут жанжин, нэрт удирдагч, ардын хувьсгалын анхны долоогийн нэг Дамдины Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ойн өдөр өнөөдөр /2025.02.02/ тохиож буй юм.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын IV хуралдаан боллоо. Шуурхай штабын хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Х.Нямбаатар болон УИХ, Засгийн газрын гишүүд, төр, хувийн хэвшлийн агентлаг, байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаач нар оролцлоо.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа нар (2025.01.31 – 2025.02.01) Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгон, Алтай суманд ажиллав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын 126 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад 2025 оны 07 дугаар сарын эхээр төрийн айлчлал хийхээр төлөвлөж байна.
БРЮССЕЛЬ, 2025 оны нэгдүгээр сарын 31 /AFP/. Еврог гүйлгээнд ашигладаг 20 улсын төв банк болох Европын Төв банк пүрэв гарагт бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулж, 2.75 хувь болголоо.