Гренландчуудын 85 хувь нь АНУ-д нэгдэхийг хүсэхгүй байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн Э.Болормаагийн хамт (2025.01.29) Говь-Алтай аймгийн Тайшир, Дэлгэр сумын иргэдтэй уулзаж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль, парламентын бодлого, үйл ажиллагааны талаар танилцууллаа.
РОМ, 2025 оны нэгдүгээр сарын 29 /DW/. Ливийн цэргийн командлагчийг сулласан хэрэгт холбогдуулан өөрийг нь мөрдөн шалгаж байгаа талаар Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони мягмар гарагт мэдэгджээ.
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын эрх зүйн бодлого, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар Байнгын, дэд хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх, тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх харьяа байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг, чиглэл өгөх зэрэг ажлыг хэрэгжүүлэн ажилласан байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 29 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа төрийн албаны орон тоог эрс цомхотгох төлөвлөгөөнийхөө хүрээнд холбооны засгийн газрын бүтэн цагийн бүх ажилтанд ажлаасаа гарсан тохиолдолд санхүүгийн урамшуулал олгоно гэдгээ мягмар гарагт мэдэгджээ.
БЕЛГРАД, 2025 оны нэгдүгээр сарын 29 /svoboda.org/. Сербид оюутнуудын жагсаал үргэлжилж буй энэ үед тус улсын Ерөнхий сайд Милош Вучевич албан тушаалаасаа огцорч буйгаа мягмар гарагт мэдэгджээ.
ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 29 /CNN/. Америкийн “Boom Supersonic” компани дуунаас хурдан нисэх онгоцоор нислэг үйлдэж туршсан нь дуунаас хурдан аяллын хувьд түүхэн үйл явдал боллоо.
МОСКВА, 2025 оны нэгдүгээр сарын 29 /DW/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийхийг үгүйсгээгүй боловч энхийн хэлэлцээрт гарын үсэг зурах боломж байгаа эсэхэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эргэлзэж байна. Зеленскийг Украины хууль ёсны төрийн тэргүүн гэж үзэхгүй байгаагаа тэрбээр мягмар гарагт төрийн мэдлийн "Россия 1" телевизийн сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгдсэн байна.
Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 27-нд Ерөнхий сайдаар томилогдож, 29-нд танхимын сайд нараа УИХ-д танилцуулж байв. Түүний Ерөнхий сайдаар дөрвөн жил ажиллаж буй он гарч, ой нь болоход Сүхбаатарын талбайд жагсаалтай угтаж, шүүх байгууллага мэдэгдэлтэй “тэмдэглэв” бололтой. Ер нь бол Л.Оюун-Эрдэнэ ингэж дөрвөн жилийн өмнөх энэ өдөр Засгийн газрыг тэргүүлж эхлэхдээ УИХ-ын чуулганд хийх дөрвөн зорилт дэвшүүлж байжээ.
УИХ-аар Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр нэг зүйл яригдсан нь анхаарал татлаа.
БЕРЛИН, 2025 оны нэгдүгээр сарын 28 /NPR/. Польшийн Аушвиц-Биркенаугийн хорих лагерь байсан газарт даваа гарагт дэлхийн удирдагчид болон Холокостоос амьд үлдсэн олон арван хүн цугларч, Дэлхийн II дайны төгсгөлд Зөвлөлтийн цэргүүд тус лагерийг чөлөөлсний 80 жилийн ойг тэмдэглэжээ.
КИНШАСА, 2025 оны нэгдүгээр сарын 28 /DW/. Бүслэгдсэн Гома хотын ойролцоох Руанда болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын хилийг даваа гарагт хаасан гэж Европын Консулын газрын эх сурвалж болон тухайн үйл явдлыг харсан хүмүүс мэдээлжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг баримт бичгийг батлуулсан.
БРЮССЕЛЬ, 2025 оны нэгдүгээр сарын 28 /DW/. Европын Холбооны /ЕХ/ Гадаад хэргийн сайд нар даваа гарагт Брюссель хотод уулзах үеэрээ ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг дахин сунгахаар тохиролцжээ. Энэ тухай ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого эрхэлсэн дээд төлөөлөгч Кая Каллас мэдээлсэн байна.