Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож, үг хэллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, А.Ариунзаяа, Р.Батболд, М.Энхцэцэг, Д.Энхтүвшин, Б.Мөнхсоёл, П.Ганзориг нар өнөөдөр (2025.09.01) Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Лхагважав тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг холбогдох хууль, тогтоомжийн төслийн хамт Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийхээр Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Жерард Браунли тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр (2025.08.31) хүрэлцэн ирлээ.
УИХ-ын 2024 оны сонгуулиас хойш тус намын дотоод зөрчил нэмэгдэж, өдгөө гадагш халиад эхэлжээ. Улс төрийн хүрээнд үүнийг “...МАН-ын үе хоорондын зодоон” хэмээн тодорхойлж байна. Тодруулбал, МАН-ын 1970-аад оныхон, 1980-аад оныхон талцаад эхэлжээ. Энэ талцалд МАН-ын ахмад, залуу үеийнхний дийлэнх нь 1980-аад оныхноо дэмжицгээж байгаа юм байна.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо, Их хурал хуралдаж, Одонгийн Цогтгэрэл намын даргаар сонгогдлоо. Намын даргаа тодруулахын өмнө АН-ын даргад нэр дэвшигчдийн хооронд шууд халз мэтгэлцээн зохион байгуулсан нь Монголын улс төрийн практикт шинэ өнгө, соёл авчирсан чухал үйл явдал байв.
ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор БНХАУ-ын Тяньжин хотноо хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань нар албан ёсоор угтлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-ын Тяньжин хотноо хүрэлцэн ирлээ.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаан өнөө өглөө 09:00 цагт эхлэв. Улмаар АН-ын даргад нэр дэвшигчид ҮХБ-ны гишүүдэд илтгэл тавьж, тэдний асуултад хариулсан юм.
Ардчилсан Намын Даргад нэр дэвшигчдийн сонгуулийн бодлогын мэтгэлцээн боллоо. Мэтгэлцээн хоёр цаг орчим үргэлжлэв.
Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр 18:00 цагт дууслаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хотноо 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.08.29) Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Алмас Сейтакыновыг хүлээн авч уулзлаа.
Ардчилсан Нам энэ Ням гарагт буюу 8-р сарын 31-нд шинэ даргаа тодруулна. Намын даргад нэр дэвшигчдийг бүртгэх ажил 8-р сарын 29-нд эхэлсэн ч түүнээс өмнө горилогсдын нэр ил болж, хэвлэлийн кампанит ажил ч өрнөөд байгаа нь нууц биш.