“Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAР” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болох гэж байна.
5 Толгойн талаар 500 Толгой 50 жил маргалдахад нүүрс үнс болно.
Хэдхэн хоногийн өмнө Хятад улсын Тяньжин хотод болж өнгөрсөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалтыг сурвалжилсан тоймч Б.Адъяахүү тус уулзалтын үр дүн, ШХАБ-ын цаашдын төлөвшил, Монгол Улсын байр суурийн талаар олон улсын харилцааны судлаач-профессор, Элчин сайд асан Дашдоржийн Баярхүүтэй ярилцсаныг уншигчиддаа хүргэе.
Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын үндэс болсон Улсын Бага Хурал байгуулагдсаны 35 жилийн ой маргааш тохиож байна. Энэхүү түүхт ойн өмнө Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дэд Ерөнхийлөгч бөгөөд Улсын Бага Хурлын даргаар ажиллаж байсан, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан, “Чингис хаан” одонт, академич Р.Гончигдоржтой ярилцлаа.
нгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлэн зарим үнэт металлын үнэ огцом өсөж, унц алтны ханш 3651,96 долларт хүрсэн бол үүнийг дагаад мөнгөний үнэ сүүлийн 40 жилийн хугацаан дахь дээд үзүүлэлт буюу 40 доллароос давлаа.
Хятадад үндсэн календариас гадна хөдөө аж ахуйн календарь байдаг юм байна. Хятадууд тариаланч хүмүүс учраас энэ календариа газар тариалангийн ажлын үечлэлд тохируулж хийсэн нь лавтай. Нөгөө талаас газар зүйн ялгаанаас болоод манайд таарах эсэхийг би хэлж мэдэхгүй. Тайлбар нь маш их учраас арга буюу үлдээв.
Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо.
“Шанхайн үзэл санаа” гэдэг нь харилцан итгэлцэх, харилцан ашигтай байх, тэгш эрхтэй байх, харилцан зөвлөлдөх, олон соёлыг хүндэтгэх, хамтын хөгжлийн төлөө тэмүүлэх гэсэн агуулгатай бөгөөд өнгөрсөн 24 жилийн турш ШХАБ-ын гишүүн-улсууд нь зөвхөн энэ үзэл санааг удирдлага болгон хамтын хөгжлийн төлөө боломжуудаа хуваалцан, ШХАБ-ын хамтын ажиллгааны хүрээнд урьд өмнө байгаагүй хэд хэдэн амжилтад хүрлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын Холбооны орнуудад уриалга гаргаж, Оросын нефть худалдан авч буй Хятад, Энэтхэгийн бараанд 100 хувийн гаалийн татвар тогтоох шаардлага тавьжээ. Энэ талаар Financial Times (FT)-ийн гурван эх сурвалж мэдээлсэн байна.
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн орнуудын эрх мэдлийг төвлөрүүлж, санхүүгийн хувьд боохыг оролдож байна гэж шүүмжилжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй энэ долоо хоногт эсвэл ирэх долоо хоногийн эхээр утсаар ярихаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ.
Дарханд очсоных найзынхаа ээжтэй мэнд мэдэхээр гэрт нь очтол эзгүй таарлаа. Хаачсаныг нь асуутал ач нь “Эмээ өдөр өнжүүлэхдээ явсан, орой л ирнэ” гэв. Эмээгийн явсан “өдөр өнжүүлэх”-ийг сураглатал тэдний баг Ахмадын хөгжлийн төвийн таван өдрийн багц үйлчилгээнд хамрагдах хуваарьтай. Өглөөнөөс орой хүртэл төвдөө байрлаж эмчилгээ сувилгаанаас гадна сургалтад хамрагдаж завгүй ч зугаатай өнгөрдөг энэ үйлчилгээгээ ахмадууд “өдөр өнжүүлэх” хэмээн өхөөрдөн нэрлэдэг аж.
Тушаал шийдвэр, цаг наргүй алба, дэг журам-энэ бол цэргийн хүний амьдрал. Зарим эрчүүд ч энэ замыг сонгохоос зайлсхийдэг бол нэгэн бүсгүй хүсэл мөрөөдлөө дагаж сэтгэл шулуудан энэ амьдралд хөл тавьжээ. Тэрээр зөвхөн хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлээд зогсохгүй, мөрдэс нэгт эрчүүдтэйгээ эн зэрэгцэж Зэвсэгт хүчний түүхэн дэх хугацаат цэрэгтэй ажиллаж буй анхны эмэгтэй ротын захирагч болсон байна.
“Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг дэлбэлсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй хорлон сүйтгэгчдийн бүлгийнхэн Украины зэвсэгт хүчний ерөнхий командлагч байсан Валерий Залужныйгийн /одоо Их Британи дахь Украины элчин сайдаар ажиллаж буй/ заавраар ажилласан байж магадгүй ажээ. Энэ тухай Германы Die Welt сонинд хэргийг шалгаж буй нэгэн мөрдөгчийн ярьсныг эш татсан байна.
Дэлхийн А зэрэглэлийн реппер Fat Joe манай улсын Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийж, “Zone X” төслийн шанг татахад хэдхэн хоног үлдлээ.