“Их хаан Гүюг өөрийн гол өрсөлдөгч Алтан ордны Бат хаантай тулалдахаар баруун зүгт цэрэглэж яваад замдаа нас барсан” гэж Монголын түүхийн олон номонд дурдсан байдаг. Үүнийг Монголын албан ёсны түүх ч гэж үзэж болохоор. Энэ талаар түүхч, судлаач, түүх сонирхогч хэн бүхэн уншсан байж таарна. Гэвч Гүюг зөвхөн Баттай байлдах зорилгоор л баруун зүгт цэрэглэсэн гэж үү гэсэн асуултыг нухацтай тавихад хүргэж байна.
Гүюг хэн байсан бэ? П.Карпини “Гүюг хаан дунд зэргийн нуруутай, маш хэрсүү ухаалаг, хэтэрхий зальжин, буурьтай бас ихэмсэг зантай, эцэг өвгөдийн гэрээслэлд үнэнч, хаан төрийн ёс журмыг хатуу баримтлагч хүн байв” гэж тэмдэглэжээ. Гүюгийг Их хаанд өргөмжилсөн ёслолд биеэр оролцсон Карпинигийн тодорхойлсныг шууд авч үзэх нь зүйтэй.
Гүюг бол ухаан мөхөс хүн байгаагүй нь түүний хаан болмогцоо авч хэрэгжүүлсэн бодлогоос мөн харагддаг. Тэрээр өөрийн эх Турхан хатны явуулж байсан буруу бодлогыг эрс өөрчилж, Фатимаг цаазлан, албанаас шударга бусаар хавчигдаж огцорсон үнэнч түшмэд, сайд нарыг хуучин албанд нь буцаан томилсон байдаг. Түүнчлэн эзэнт гүрний хэмжээнд хүн амын тооллого явуулсан нь Гүюгийг хэр ухаалаг хаан байсныг илтгэнэ. Гүюг хаан Ромын Пап ламын захидлаар ирүүлсэн шаардлагыг эрс няцааж, түүнийг Их Монголын эзэнт гүрэнд дагаар орохыг сөргүүлэн шаардаж байсан алсын бодлоготон байжээ.
Өгөдэй хааны үед Европт явуулсан Ахмад хөвгүүдийн дайны үеэр Гүюг, Бат нар муудалцаж байсан түүхтэй. Тулаанд ялсны баяр тэмдэглэсэн найрын үеэр Их хаан Өгөдэйн ахмад хөвгүүн, дараагийн хаан байж болох Гүюг найр тэргүүлэх үү, эсхүл Өгөдэй хааны ахлагчаар томилсон, мөн насаар ахмад Бат тэргүүлэх үү гэдгээс энэ маргаан үүдэлтэй аж. “Их хаан Гүюг өөрийн гол өрсөлдөгч Алтан ордны Бат хаантай тулалдахаар баруун зүгт цэрэглэж яваад өвчний улмаас замдаа нас барсан” гэсэн түүх бичлэг ч энэ урьдын явдалд үндэслэсэн байдаг.
Гэвч энэ хэрэг явдлаас хойш Их хаан өргөмжлөгдсөн хүртэлх 10 гаруй жилийн хугацаанд Гүюг Батад өс хадгалсаар явсан гэж үү. Дайн хийх асуудлыг Хаан дангаар биш харин Их Хуралдайгаар ул суурьтай хэлэлцдэг Их Засаг хуультай байсан. Мөн Гүюг Бат нарын хувийн асуудлыг дайнаар биш харин эвээр зохицуулах талаар зөвлөчих ухаан сэцэн сайд, мэргэд Их Хуралдайд олон байжээ. Иймд Гүюг хаан баруун зүгт цэрэглэх өөр хүндтэй шалтгаантай байжээ гэж дүгнэхээр.
Их Монголын эзэнт гүрний вассал Армений хаан Гетум ассасинчуудын талаар гомдол мэдүүлж Их хаан Гүюгт элч зарж байжээ. Ассасинчууд гэдэг бол Аламут тэргүүтэй уулын цайзуудад бүгсэн лалын шашны хэт үзэлтнүүд байсан. Тэд мэргэжлийн алуурчдыг тусгайлан бэлтгэж Европ, Ойрхи Дорнодын хаад, ноёдыг хор өгөх, мэсээр хороох зэргээр хэдэн зууны турш айлгаж байсан түүхтэй. Ассасин буюу мэргэжлийн алуурчин гэх үг олон хэлэнд орж ирсэн нь тэдэнтэй холбоотой.
Армени бол Их Монголд дагаар орсон холбоотон улс тул тэднийг ассасинчуудаас хамгаалах нь Их хааны үүрэг. Иймд Гүюг хаан Аламутыг дайлаар мордохоор цэрэглэж яваад замдаа тэдэнд хорлогдсон байж тун магадгүй. Гүюгийн дараа Их хаанд өргөмжлөгдсөн Мөнх тэр даруй Их Хуралдай зарлан өөрийн дүү Хүлэгт тушааж Аламутыг эзэлж, ассасинчуудыг дуусгасан байдаг. Энэ аянд Алтан Ордны Улсын хэд хэдэн хан хүү цэрэг авч хамжиж оролцсон түүхтэй. Иймд Гүюг хаан бол Алтан Ордны улсын Бат хаантай муудалцаж, түүнийг цэрэглэхээр яваад Батад хорлогдсон гэсэн түүхийг өөрөөр авч үзэж болох юм. Сэдвийг хөндөж асуудал дэвшүүлэв.
Б.БАТБААТАР

Сэтгэгдэл0
пап чи өөрийн биеэр бараалхахаар ир.
зөв
Гүюгийг байлдах замдаа өвчин тусаад нас барсан гэдэг.
Ромын пап Монголын их хаанаас ир гэсэн захидал аваад 975 жилийн дараа сая нэг ирж байна ! 9сарын 1 нд ирнэ ! Гүёгхаанд хор өгөөд алчихсан юм ! Батын талынханаас уу ! Цагаадайн удмын зүгээс үү гэдэг нь тлдорхойгүй ! Гэхдээ дараачийн хаадууд нь Тулуйн удмын хүмүүс болсон юм !
Тулуйн удмын хүмүүсд гол учир байгаа бус уу
777 jil um uu 975 um uu?
ромо хүү ирэхээр жугий үхээл. жугий сэрэхээр ромьё үхээл
Boliochee maanag syndromn phyloshopy.Golon gholon zon zon geed hudal yarj hazagnaj dondognoh oor yuch medehgui.Keli ganchaardullj doromj gutaaj hench bish bolgoj yaj uzej blaa
Дэндүү өнгөц худлаагаар асуудлыг хөндөж болохгү.Бат хорлосон гж хэн ч үздэггү.Их хаан Батад хувийн өс хадгалсаар явсан гж хэн ч бичээгү бтал тэгж түүхэнд үлдсэн мэтээр гүтгэж бичиж болохгү.бичих чадварт сайн суралц бас.үг зөв хэрэглэ..хөвгүүд биш хөвүүд гнэ бичгийн хэлэнд.буриадууд л хөвгүүн гдг гэх мэт бага гэхгү алдаанууд
нуган хөвүүн маань нутгаа харюу охин хөвүүн маань өнгө үзэгдьюү. хөвүүд басгад
Гүюг хаан өөрийн өвөг эцэг Их Эзэн Богд Чингис хааны гэрээсийг зөрчин алтан ургийн дотор аллага үйлдсэн Тэнгэрт тэрслэгч байсан. Их Эзэн Богд Чингис хааны отгон дүү Отчигин ноёныг цаазалж,эрх тушаалын төлөө алтан ургийн олон ноёдыг хөнөөсөн тул Дээд Тэнгэр цээрлүүлэн Өгөдэйн удмаас дахин хаан гаргаагүй юм. Мөнх Тэнгэр, Дээдсийн ариун сүнс таалан Тулуй эзний удмынхан Монгол төрийн эрхэнд гарсан юм.Юманд учир бий. Их хаан Өгөдэй Алтан улсыг дайлж яваад өвдөхөд бөө нар,Хаанд газар усны эздийн хорлол ирсэн байна.Алтан ургийн хүнээр тахил өргөвөл эдгэнэ гэсний дагуу хааны дэргэд нь байсан Тулуй эзнээр тахил өргөсөн юм. Өгөдэй хаан татгалзсан ч Тулуй эзэн өөрөө зөвшөөрсөн. Энэ Монгол төрийн төлөө өөрийн амиар тахил өргөсөн аугаа суут гавьяаг нь Дээд Мөнх Тэнгэр,Их Эзэн Богд Чингис хааны ариун сүнс таалаад Тулуйн удмынхан хаан ширээнд залрах болсон юм. Ёст эзэн Тулуйн ариун сүнсэнд мөргөе.
сорхугтани роман дээр тэгж гардаг. Бас Гүег хааны Бат хаанруу дайлаар мордсон бөгөөд дайн эхлэхийн урьд шөнө таалал төгссөн гэж өгүүлдэг.
Новшийн хүүхнүүдээс л болж үхээ биз, бодоод яадаг юм.
Yg zov
Тийм ээ.Судалж үзэх ёстой сэдэв.Гүег хааны тухай сонирхолтой зүйлс Рубрукийн тэмдэглэлд байдаг.Гүег хааны тамга болон,сэнтийг орос дархан үйлдсэн байдаг бөгөөд түүний ордонд грек ёсоор мөргөл өргөдөг санваартнууд нөлөөтэй байсан талаар дурдсан байдаг.Тухайн үеийн Их Монгол улсад хамгийн өргөн дэлгэрсэн шүтлэг нь несторийн гэгддэг Дорны сүм байсан.Тэд грек хэлээр биш сири хэлээр мөргөл үйлддэг байсан.Гүег яагаад мелкит буюу ортодоксуудтай холбоотой байсан нь сонирхолтой.Түүний эх нь мэргэд хатан.Мэргэдийг Меркит гэдэг.Меркит,мелкит хоёр холбоотой эсэх нь сониохолтой...
Энд зөндөө худлаашаасан 8жил оронцог тэрний гавьяагдур
Энэ л үнэнд нийцэж бна.
Манай эзэнт улсын архив үлдээгүйгээс үнэн зөв бичхэд бэрх болсон одоо үнэн түүх олох аянд мордоод ч олохгүй харин одоогийн эгэ хүнд бэрх ядуурч хямарсан амьдарлаа яах вэ гэдэгт ухаанаа уралдуулж зөв алхам хиймээр байна
Харин энэ дэвшүүлж буй таамаглал нь үнэнд нилээн ойр байхаа