Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа.
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ ӨНӨӨДӨР ХҮРГҮҮЛСЭН “ХОРИГ ТАВИХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГТ:
“Монгол Улсын Их Хурал 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн 38 дугаар тогтоолыг баталж, 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, чандлан сахиулах үүрэгтэй Үндсэн хуулийн цэц манах ёстой Үндсэн хуулиа болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудыг бүдүүлгээр зөрчиж, төрийн үйл ажиллагаанд хатуу мөрдөгдөх ёстой “ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх” зарчмыг үл тоомсорлосон байна. Ийнхүү Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас Монголын ард түмэн, Монгол хүний эрх, эрх чөлөөг дээдлэх бус зөвхөн Монгол ардын намын эрх ашгийг хангаж, илэрхий үйлчилсэн захиалгатай гэж үзэхүйц нэн бусармаг шийдвэр гаргасныг Улсын Их Хурал дахь Монгол ардын намын хэт олонхыг бүрдүүлсэн Улсын Их Хурлын гишүүд нэн шуурхай баталгаажуулсан байна.
Монгол ардын нам, түүний удирдлага, гишүүдийн зүгээс явуулж буй улс төрийн өрсөлдөгчөө дарж авах, сонгуульд оролцуулахгүй байх үндсэн зорилго бүхий энэхүү зохион байгуулалттай, гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа нь Монгол төрийн түүхэнд гутамшиг болон үлдэх тул Улсын Их Хурал энэхүү үйлдлээ хүлээн зөвшөөрч, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөхүйц арга байдлаар залруулах шаардлагатай гэж үзэж байна.
Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөс улбаатай, хууль зүйн хувьд огт маргаангүй асуудлыг улс төрийн зорилгоор маргаан болгож, түүнийг шийдвэрлэхдээ олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүй бусармаг байдлаар ажиллаж, Үндсэн хуулийн цэц дотооддоо хүртэл зөрчилдлөө.
Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдааныг цөөнх болсон нэг гишүүн нь хаян гарч шийдвэрийг нь албажуулалгүй зугтсан, энэхүү Бага суудлын хуралдаан үргэлжилж байгаа гэсэн мэдээлэлтэйгээр 20 орчим хоног гацсан, үүний дараа шууд Дунд суудлын хуралдаанаа зарласан, энэхүү Дунд суудлын хуралдаан нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг илэрхий зөрчсөн нөхцөлд, Бага суудлын хуралдааныг будлиантуулсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяраар даргалуулж цагдаагийн өндөр хамгаалалт дор нэн хаалттай хуралдсан зэрэг олон ноцтой асуудлыг дагуулсан.
Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим тул ийм бусармаг байдалд гарсан шийдвэрийг Монголын төр, үүний дотор төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал хүлээн зөвшөөрч, эвлэрч болохгүй.
Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцээс өөр хоорондоо зөрчилтэй хоёр шийдвэр гарч, Бага суудлын хуралдааны шийдвэр Монгол ардын намд таалагдаагүй учир хууль бусаар дарагдаж, Дунд суудлын хуралдааны шийдвэр эрх баригчдын таалалд нийцсэн тул албажиж, хууль болох шатандаа явж байна.
Үүнийг хүлээн зөвшөөрөх нь Монголын ард түмнийг хэт басамжилсан хэрэг болно гэдгийг эрх баригчид, Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн тунгаан бодох хэрэгтэй.
Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас гарсан дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Цэц асуудлыг дахин хянаж, Их суудлынхаа хуралдаанаар, бүрэн бүрэлдэхүүнээрээ эцэслэн шийдвэрлэх хуультай.
Иймд хуулийн илэрхий зөрчилтэй, хуйвалдааны шинжтэй гарсан Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авахаас татгалзаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ /Их суудлынхаа хуралдаанаар/ эцэслэн шийдвэрлэж хууль зүйн алдаа, зөрчлөө засах боломжийг олгох нь зүйтэй гэж үзэж байна.
Энэ нь Монгол төрийн түүхэнд үлдэх нэгэн гутамшгаас зайлсхийж, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөхүйц төр оршихын эх үндэс болно гэдгийг онцолъё.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна.
Энэхүү хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” гэжээ.
Сэтгэгдэл0
Хориг тавьсан маш зөв.
Чи бас Женкогийн Оросууд шиг Монголчуудыг тэнэг залхуу нүүдэлчин гэж араас доромжилдог Хэнтийн буриад собака байна.
Энэ муу баас одоо удахгүй шорондоо явна биз
утгагүй юм
Хориг тавих маш зөв. Түүхэнд хориг хүлээж аваагүй хүмүүс хараар бичигдэн үеийн үед муугаар яригдах бай болох болуу гэж харж байна. Монгол хүн УИХ-ын гишүүн бие дааж шийдвэр гарагдаг үгүйг харах цаг ирлээ!!!!!
Та галзуу юм уу буриад юм уу?
Дэмжиж бн
Угаасаа зөвхөн 1 удаа 6 жил гээд цагаан дээр хараар биччихсэн юмыг.Уншаад ойлгодоггүй юм уу.Ер нь ингэж ажил удах ямар хэрэг байсан.Өмнөх ерөнхийлөгч нар минь хийж үзээгүй ажил биш .Улсынхаа хуульд хүндэтгэлтэй хандаад.Яланнуяа БАТТУЛГА.Чи нэр дэвшсэн ч өвчингүй ялагдана.Одоо болно Баттулгаа.Бүтэн жил чиний найруулсан хорыг цэгцлэх аж үзлээ.Хангалттай хөгарлаа.АН г самардан.Ардын ЗАСГИЙГ самардан.Ардын намыг САМАРЧ эхлэв.Улс монголоо харалдаа.Одоо юм үлдсэнгүй.Одоо бичигийн өвчнөөсөө САЛЪЯ.Шинэ дүр үзурагаар явъя.Улсаасаа баян хүн.Улс монголоо САМРААД дарангуйлагч болохоор зүтгэж бна.Чи нэр дэвшсэн ч юу хийсэн гэж хүнд ярих юм.Тэтгэврийн зээл гэж ганц үг бий.Одоо боль.Ухаантай бай.Ухаалаг бай.гэж зөвлөе.
Ард түмний эрх ашгийг эрх баригчидтай хийсэн гэрээ Үндсэн хуулийг дур зоргоороо луйвраар гарч ирсэн нэг нам өөрчилдөг юу вэ хэдэн он вэ?
Чи наад бичсэнээ дахин унш даа.2021 оны 5 сараас хэрэгжих хууль нь ерөнхийлөгч 6 жил гэсэн байгааг юу гэж тайлбарлах вэ.Хэсэг бүлгээр нь таслаж аваад түүнээ өөрсдөө тааруулж тайлбарлаад байх юм.Өгзөгний бариач Одбаяр бойкот хийгээд нусан буу чи дэмжээд монголын хууль гууль болов
ХУУЛЬ УНШДАГГҮЙ ЮМ УУ.Нэр хүндээ барихын нэмэр.Миний хувьд 1 удаа 6 жил зөв.Дахин сонгогдохыг тулд ерөнхийлөгч улс төр хийдэг.Эв нэгдлийг илэрхийлэгч биздээ.Одоо хар намуудаас САМАРЧ тараагаад шүүх ЦЭЦ дээрээ нөлөөллөөс тогтоох гээд .Хаа яваагаа мэдэхээ байсан шалдан хүн явж бна шүү.Ерөнхийлөгч сайд байсан хүн шиг БАЙГААРАЙ.
Зөв
Хориг тавьсан нь зөв, МАНыг тараах нь ч зөв!
ерөнхийлөгч түмний төлөөх төрийн үйл ажиллагаанд саад учируудах гэсэн атгаг санаархалаа зогсоо та ажилдаа дэндүү жижигдэж бн
Үндсэн хуулийн цэц ажлаа хийж чадахгүйгээс болж төрийн хямралд орж байна. Намын даргаасаа үүрэг аваад л Одбаяр гүйж гарсан нь ойлгомжтой. Энэ бусармаг явдлыг хэн, хэзээ бодиулах юм бэ?
Үндсэн хуулийн ЦЭЦ ийн дээр хөх тэнгэр байдаг байсан үе бий.Харин одоо МАН буюу өгзөгний бариач Одбаяр тэргүүтэн байгаа.Одоо тэднийг яалтай билээ.
Хрин хэн нь хууль зөрчин ҮХЦэц, ЗХЖШтаб, ДШүүх дээр өөрөө салбагнаж очсон юм бэ. Яах гэж хууль зөрчин жагсаал цуглааныг турхиж зохион байгуулсан билээ. Энэ хүн мэдрэл нь зүгээр үү.
Баттулга одоо болноо
Өвлийн хөл хорионы дараа гэнэт тэгж их задгайруулах хэрэггүй байсан даа. 2 сарын сүүл 3 сарын эхээр. Тэгэхэд буруу бодлого явуулснаас халдварын дэгдэлт эрчтэй өсөж эхэлсэн гГэсэн ч бас л хөл хорио тогтоохоос азнаад хугацаа бол их алдсан Тэр хооронд бас их цугларалт тоглолт задгай явчихсан нь маш том алдаа. Одоо эдгээр алдааны талбөрийг их л өндөр үнээр төлж хэцүү ч юм болж байна. Засгиын газрын гаргасан бас 1 уучилж болшгүй алдаа нь аль зунаас файзeр вакцин захиалж төлбөрийг урьдчилан хийгээд 2 сар гэхэд вакцинаа авч тарих ёстой байсныг хийгээгүй орхисон нь олон иргэдийн эрүүл мэнд амь настай холбоотой нрцтой асуудал болчихлоо УОК ба НОКын дарганарыг их зөрүүд гөжүүд мугуйд гэж иргэд үнэлдэг болсон нь үнэний хувьтай болтой
Вакцин чинь зөвшөөрөгдөх үгүй,үр дүн гээд олон юмнаас шалтгаалсан Дээр манай цензургүй багыхан вакцин бүү хийлгэ,тэр ч хортой энэ ч дэмий гэсээр ОН санаа бодлыг их чтөөрөрөгдүүлсэн Хөл битгий хорь босно барина гээд байнга турхирагч нар энэ өвчнөөр үхэж буй хүмүүсийн өмнөөс хаиуцлага үүрэх үү Ардын баатрын дүрд тоглоцгоогоод
Баттулга одоо болно доо Хуулиа дагаад л буул даа өөрөө хийсэн гэм нүгэлгүй л бол Эсвэл Еөк хэвээр үлдвэл гадны түншийнхээ мөнгө угаахад хэрэг болдог юм уу ямар учиртай юм 2 дахиа сонгогдохоороо өөрсдийн бүлэглэл өөрсдийнхөө төлөө л ажилдаг зуршил Монголд байна шүү
Ene tor zasagt hudulguun ogtson shiidver olon zorchildoon garch bgaag sain gej bodoj bna. Aliv zvil tseverlegdeh dee ovdolt zaaval irne
Энэ хүний дэргэд хуульч нэртэй юмнууд баыдаг болов уу Цэцийн шийдвэрийг УИХ хэлэцээд зөвшөөрч баталсан л бол эцсийнх шүү дээ Үүний дээр хөх тэнгэр л бий
1хэдэн нөхөд нөгөө төмрийг нь нилээд хэдэн төгрөгтэй зохичихож дээ янз нь элиирч өгөх юмаа Хохьчинэ тэгээд Хүүкдээ сүхдүүлээд хэвтэж бхгүй юү та нар үгээ хэлэх эрхгүй дарлагдаал
Ингэж цаг нөхцөөж байхаар урдах ажлаа хийцгээмээр юмдаа
МАНтай нийлээд өөрийн намаа самарж байсны гор л доо. Одоо өөрөөс нь өөр дэмжих ямарч улс төрийн нэгдэл алга.