"Ээж минь үхвэл би харамсахгүй. Энэ бол хорвоогийн жам. Харин мөнгөө алдвал би уйлах болно. Энэ миний мөнгө..." гэж нэг кинон дээр гардаг юм.
Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Даваадалай нар өнөөдөр яг ийм байдалтай байна.
Т.Даваадалай өнөөдөр УИХ-ын гишүүнд зодуулсан ч, олон түмэнд хараалгуулсан ч мишээж явна. Түүний нүүрэнд 2.3 их наядын инээмсэглэл тодорч явна. Үүний төлөө тэрээр Д.Энхтүвшинд бүү хэл иргэн бүрт хавируулсан ч аж жаргалтай мишээсээр байх болно.
Харин түүнийг яг одоо эрх мэдлээс нь унагавал тэр яг л "Лабубу"-гаа булаалгасан жаахан охин шиг чарлах болно.
Хотын мэр хотын иргэдэд хоёр сонголт өгөв. Нэг бол Туулын "хурдны зам"-ыг барих, үгүй бол "Намайг ал" гэв. Хотынхоо түгжрэлийн "эсрэг" амиа өгье гэсэн дэлхийн анхны мэр.
32-хон км замын төлөө үхнэ гэхээр амь нэг л хайран биш гэж үү? Гэхдээ "Хамгийн сайн коммунист бол үхсэн коммунист" гэдэг...
- 30 тэрбум!?
- Бага байнаа...
- 300 тэрбум!?
- Бодож үзье...
- За 2,3 их наяд!?!?
- Бор шидмэс аваад ир, Туулын бургас орьё...
Тэр үхлээс айхгүй байна. Харин Туулын "хурдны зам" зогсохоос үхтлээ айж байна. Эрүүл хүн бол үхлээс айдаг.
Chat GPT-гээс галзуурсан хүнд ямар шинж тэмдэг илэрдэг талаар асуутал "Өөртөө эсвэл бусдад хор хүргэж болзошгүй үйлдэл хийдэг" гэж байна. Айлын гадаа олон хүн дагуулж очив, иргэдийн эсрэг иргэдийг турхирав, өөрийгөө ал гэв. Бид чинь "Ажил хийж байгаа ганц хүн" гэж хөөргөсөөр байгаад хотынхоо даргыг жинхэнээсээ "алж" байгаа юм биш биз!?
Хотынхоо даргыг амраахгүй бол өөрийгөө ч, өрөөлийг ч алж мэдэхээр болсон байна.
Л.Оюун-Эрдэнэ огцорсон. "Туулын "хурдны зам"-аа л битгий зогсоогоорой" гэсэн ганцхан зүйлийг ганц л хүнд захив. Кино тэмдэглэлийн дэвтэр дээрх сүүлчийн кино тэмдэглэл "The Last of the Berkhs". Одоо түүний "Алсын хараа" 32-хон км-ээс цааш харахгүй байна. Хангарьд ордон түүний "The Last Castle". 2,3 их наяд бол түүний "The Last Chance". Үеэлүүдийн улс төр дэх сүүлчийн өдрүүд. Олон жил "төлөг", "данх"-аараа дуудуулсны "төлбөр"-өө авах сүүлчийн өдрүүд.
"Ганц сайн цадаж аваад гөвүүлье дээ" хэмээн жуумалзаж байна.
Улс төрчийг зодож уйлуулдаггүй. Улс төрчийг албан тушаалаас нь унагаж уйлуулдаг.
Сэтгүүлч Ч.Явуухүү
Бямба - 04 сарын 11,
2026
Сэтгэгдэл14
2 MUU HULGAICH. 2 LANG N SHORON HULEEJ BGAA KK
НЯНГАР ОДОО ҮХЭЭЧ ЭЭ. ТӨСӨЛ ЗОГССОН.
2 MUU HULGAICH. 2 LANG N SHORON HULEEJ BGAA KK
10-р ангиа ч олигтой төгсөж чадаагүй, хувий н хулхи дээд сургууль нэртэй юм төгсөхчөө аядсан ийм муусайн делитантуудыг улны ул наас татаж гаргаж ирж Төр,Засгаар тоглуул сан МАН-ын түмэн буруу шүү !!!
Энэ Ч.Явуухүү гэж Данх, Нямбаа хоёртой харьцуулахын аргагүй өндөр, царайлаг, сайхан залуу байдаг юм байна лээ дээ
иймэрхүү захиалгатай хар пиарыг мэдэлгүй дээ
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч сайн галч байгаад дарга болонгуутаа кофе уугаад тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, 180 км замтай зургаан жил кофе ууж ажиллаад дуусгаж чадаагуй, Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагчыг даргаа гэж долигнож дууддаг мортлоо Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд улныхан гэж шуд зуун заналхийдэг, Монгол улсын иргэдийг гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж туршилт хийж алсан Монголын туухэн алсын хараатай хамгийн муу хорчин ядаргаатай еронхий сайд оюунэрдэнэ гээч байлаа !!!!!!
зам бол хэрэгтэй харин дарга нарын хулгай цавчаа гээч нь дэндуу байна !!!!!!
цана нь оюунэрдэнэ бол жонхуу
Yabyyhyy!!!!!!chi ikhe yum bodoj dee!!hamgiin hariuzlagagyi bainga sanaj yabah zyil bol (ynen,sydraga yos)ene aldagdsan tyhaid dyrsaj syr!!!!!enyyniig hediigees ehluulen ygyi hiisen be?...ter ardc hilagchidad (sydraga yos ,ynen)hereggyi baisan yum yy?....hemeen sain bod doo!!!!ter yedee sasiniig yasan ikhe hayhan ygyisgej sasinii yndesen bdlogiig ygiyhiij eersdee tegs sylyyn kapitalizm ryy yabj baigaa met dongodboo?...eneeder ynend gyizegdeed helee hazsan met dyygyi dyr ni ygyi alga bolson baina?...ene bygd bol zebhen mengenii teleeh dain ybaigyi setgel baij dee!!hemeen hariulah bolno......
Эд ёс суртахуунтай
Эд ёс суртахуунтай
дээдэх мафийн улс төрийн товчооны хужаа гишүүд нь чи туулын хурдны зам барьуулахгүй бол үхнэ гэжээ амь тэмцэж байна мөнгө улаан нүд цагаан төмөр замын вагоны дээгүүр дахин давхар зам тавьж суудлын вагон дүүргийн вагон явах жинхэнэ стекадаар явах зам бариачээ нью уоркад брайтен бич рүү вагон агаараар явдаг гэнэлээ метроноос хурдан баригдана метроны буудлууд шиг зогсоод шатаар өууна шатаар гарч сууна японд ч кинон дээр гардаг
Ene Yaavuuhuu gegch ehnees tureegui bololtoi Hoyoriin eej amid seruun baigaa shuu Lun-UB-iin 6 ehnees zamiin derged ene32 shiideh shuu