Үе үеийн хотын дарга нар хотынхоо суурь хөгжлийн асуудлуудаас зугтаан, гал унтраах байдлаар ажилласаар ирсний уршгаар өнөөгийн Улаанбаатар хот бий болсныг Нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяа сурталчилгааны нээлт дээрээ хатуу хөнджээ.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Дэлхийн банкны Монгол Улс, БНХАУ, БНСУ-ыг хариуцсан захирал, хатагтай Мара К.Уорвик, Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Таехюн Ли болон “Ухаалаг засаг-2” төслийн багийн төлөөллийг энэ сарын 25-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Пиарын онолд яг иймэрхүү үйлдлийг анхаарал сарниулах, фокус холдуулах гэж нэрлэдэг. Маш энгийнээр тайлбарлавал нүүрсний хулгай гэсэн үг сонсмогц тухайн хүнд дарга нарын оролцсон 40 их наядын луйвар биш орон нутгийн компаний жижиг маргаан л төсөөлөгддөг болох бөгөөд ингэснээр жинхэнэ хулгай ба жинхэнэ хулгайчдад ашигтай гэсэн үг.
Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн банкны Хятад, БНСУ болон Монгол Улсыг хариуцсан захирал Мара Уорвик, Суурин төлөөлөгч Таехюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас цахим эдийн засгийг хөгжүүлэх түүн дотроо төрд байгаа их өгөгдлийг нээлттэй болгож эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого баримтлан ажиллаж байна.
"Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2024 оны 31 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал боловсруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2024.09.25/ гурав дахь хуралдаанаа хийлээ.
ЛОНДОН, 2024 оны есдүгээр сарын 25 /Reuters/. Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг 2030 он гэхэд гурав дахин нэмэгдүүлэх зорилт биелэх боломжтой гэж Олон улсын эрчим хүчний агентлагаас /ОУЭХА/ мягмар гарагт гаргасан тайланд дурджээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 25 /TASS/. АНУ-ын ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн аюулгүй байдлыг хангахын тулд Нууц албаны авч буй арга хэмжээг чангатгах тухай хуулийн төслийг Конгрессын Сенатын танхимын гишүүд санал нэгтэй дэмжжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Испанийн Хаант Улсын Ерөнхий сайд Педро Санчез-ыг хүлээн авч уулзав.
МАН-ын удирдах ажилтнуудын Орон нутгийн сонгууль угтсан зөвлөгөөн өнгөрсөн баасан гаригт болжээ. Энэ арга хэмжээн дээр Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Ард түмний ялалт-Бүсчилсэн хөгжлийн реформ", Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэл ба өнөөгийн нөхцөл байдал” илтгэлээ танилцуулсан байна.
НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 25 /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр дэлхийн удирдагчдад хандан хэлсэн сүүлчийн үгэндээ Ливанд энх тайвныг тогтоож, Газын зурвас дахь мөргөлдөөнийг зогсоохыг уриалжээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Олон улсын улаан загалмай хороо (ОУУЗХ)-ны Ерөнхийлөгч Мирьяана Эггерийг хүлээн авч уулзлаа.