БЕРЛИН, 2024 оны хоёрдугаар сарын 19 /Yonhap/. “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар Умард Солонгосоос Орост зэвсэг нийлүүлснийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг шууд зөрчсөн үйлдэл гэж үзэж зэмлэн буруушаажээ.
Хорьдугаар зуунд Зөвлөлтийн тагнуулын тусгай албаныхан аллага хядлага зохион байгуулахдаа дэлхийд хамгийн гаргуун, хамгийн хорлонтой, хамгийн хайр найргүй харгис хэлбэрээр үйлддэг байлаа. 100 жилийн өмнө л ийм байсан, одоо ч хэвээрээ.
Украинд нэмэлт тусламж үзүүлэх хуулийн төслийг батлахыг Конгресст уриалжээ
Монголд 1990-ээд оноос хойш УИХ-ын найман удаагийн сонгууль болсон. Бүгд ерөнхийдөө нэг загвараар явж ирсэн. Харин энэ 2024 оны сонгууль шал өөрөөр явна. Бүсчилсэн том тойрог, намуудын жагсаалтаар 126 гишүүнийг сонгох ёстой.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 60 дахь бага хуралд оролцох үеэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен-тэй уулзав.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны хоёрдугаар сарын 16-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Дүүжин тээврийн төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр тус улсын “Пома” групп хэрэгжүүлж байгаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ баталсан билээ. Өнгөц харахад нэг л хууль мэт боловч хүний эрхийн чиглэлд хийгдсэн маш том реформ болсон гэж дүгнэж болох юм. Энэ хуулийн үр дүнд Монгол Улс олон улсын түвшинд хүний эрхийг хангаж чаддаг улсын тоонд орж чадна гэж үзэж буй ажээ.
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад айлчилж байна.
УИХ-ын 2024 оны сонгуульд аль нам ялахаас хамаарч АН-ын дарга Лу.Гантөмөр, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХҮН-ын дарга Т.Доржханд зэрэг хүмүүсийн нэг нь Ерөнхий сайдаар сонгогдох боломжтой юм.
Ам л нээвэл “...Авлига”, сав л хийвэл “...Нүүрсний хулгай, нийтийн тээвэр, нийслэлийн газар, Хөгжлийн банк, “Эрдэнэтийн 49”, Оюу толгой, Бүлэглэл..” гээд байдаг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цагаан сарын үеэр олон нийтэд хандаж тун “томоотой” мэндчилгээ хүргэсэн. Гэхдээ уяачидтай хийсэн “Монгол хууч”-аараа “...Даяаршиж байгаа дэлхий дээр дангааршиж яаж үлдэх вэ гэдэг бол асуудал юм. Бидэнд мэдээж их түүх бий. Энэ нүүдэлчин соёл иргэншил, баяр наадам, цагаан сар бол бидний үндэсний ялгарал юм. Гэхдээ цар тахалтай, дэлхийн олимп хүртэл хойшилсон хүнд үед Ардын хувьсгалын 100 жилийн наадмыг хойшлуулах том жагсаал болсон. Яагаад 99 жил, эсвэл 101 жил дээр биш гэж. Ер нь “чимээгүй олонх” гэдэг үг байдаг.
Шар усны үер болохоос сэргийлж Сэлбэ голын мөсийг зөөж эхэллээ. Тодруулбал, нийслэлийн 33 байршилд халиа тошин үүсэж, шар усны үер болох эрсдэл бий болоод байгаа юм.
Хоёрдугаар сарын 13-ны өдөр тэрбээр Бүгд найрамдах Ирланд улсын Засгийн газрын гишүүдтэй уулзаж, хөдөө аж ахуй, барилга болон бусад салбарт хэрэгжүүлж буй бодлогоос туршлага судаллаа.
Жендэрийн үндэсний хорооны 2024 оны ээлжит хуралдаан /2024.02.15-ны өдөр/ болж, хуралдааныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Жендэрийн үндэсний хорооны орлогч дарга Д.Амарбаясгалан нээлээ.
Энэ жилийн парламентын сонгууль нэлээд онцлог болно. Сонгуулийн дүрэм нэгэнт тодорхой болсон. Бид түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй их хурлыг бүрдүүлнэ. Үүний 78 гишүүнийг тойргоос сонгох бол 48 нь жагсаалтаар орж ирнэ. Мөн 76 жижиг тойрог гэсэн ойлголт энэ сонгуулиар байхгүй болсон. 13 том тойрог дээр өрсөлдөөн явагдахаар баталсан. Тоглоом ийм дүрэмтэй зурагдаж, удахгүй нэр дэвшигчдийн нэрс өрөгдөж эхэлнэ.