Хамтлагийн тухай
Монгол хип хоп “Iсе Tор” хамт лагийнхан ирэх сарын 1-нд “UB PALACE”- ын концертын их тан химд тоглолтоо хийхээр болжээ. Монголчуудынхаа баяр цэнгэл, тэмдэглэлт өдрүүдтэй хамт байж Монгол Улсын тусгаар тогтнол, түүхэн замналыг урлагийн гоо зүйн өндөр түвшинд ирээдүй хойч үед сурталчлан таниулах зорилготойгоор сар шинийн өдрүүдийг сонгон жил бүр уламжлал болгон энэхүү тоглолтоо зохион байгуулсаар ирсэн юм.
“Ice top” хамтлаг урын сандаа нийт 250 гаруй уран бүтээлтэй, Монголын хип хоп хамтлагийн шилдгүүдийн нэг билээ. Тэд 1998 оноос эхлэн үзэл бодлоо бүжгээр бус хип хоп үг хэллэгээр, түүн дотроо “Урлаг яруу найраг шударга үнэн үгийг хэлэх ёстой” гэж үзэн 1998 оны аравдугаар сарын 13-ны өдөр Монголын анхны хип хоп хамтлагуудын нэг болж, найман хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.
“ICETOP” хамтлаг нь 1998-2011-он хүртэл 18 жилийн хугацаанд:
1.Санаа нэг 2000.03.18-нд (Топ тен)
2.Энэ миний хайр 2000.10.21-нд (Топ тен)
3.Hip Hop мандтугай 2001.02.03-нд (Монгол бөхийн өргөөнд)
4.Бид одоо хүүхэд биш 2002.01.26-нд (UB-Palace концертийн их танхим)
5.Уйлах эрхгүй хайр 2003.02.03-нд (UB-Palace концертийн их танхим)
6.Хайраа надаас асуу 2004.02.18.19-нд (UB-Palace концертийн их танхим)
7.Сүлжээ 2005.01.21.22-нд (UB-Palace концертийн их танхим)
8.Hip Hop сургууль 2005.09.01-нд (UB-Palace-ийн Open-Air)
9.Саак 2006.06.09-нд (UB-Palace-ийн Open-Air)
10.Гараа өргөцгөөе 2008.11.08-нд (UB-Palace концертын их танхим)
Тэд Улаанбаатар хотод бие даасан бүрэн хэмжээний тоглолт 10 удаа хийсэн байна. Хамтлагийн хамгийн анхны цомог нь “Шүтээн минь” нэртэй байсан бөгөөд уг цомог нь тухайн үед хит болж байсан дуунуудаас нь бүтсэн. Үүний дараагаар “One time”, “Hit collection”, “New life” зэрэг олон цомгоо гаргасан нь бүгд амжилттай болж байлаа.
“Ice Top” хамтлаг 2001 оны “Алтан шонхор” наадмын шилдэг хип хоп хамтлаг, 1998-2000 оны “Одод болохын хүслэн”, “Ирээдүйн одод” тэмцээний тэргүүн байранд орж байв. ОХУ-ын хип хоп хамтлаг “КАСТА”- тай ОХУ-ын Эрхүү хотод 2006 онд хамтран тоглосон. БНСУ-ын “BABY VOX” “GAMBLER” хамтлагтай Улаанбаатар хотод 2006 оны арванхоёрдугаар сард хамтран тоглож байсан.
Хамтлаг нь дээр дурьдсан тоглолтуудаас гадна Монгол Улсын 21 аймгаар хоёр удаа тойрон, Өвөр монголын Шилийн гол, Бээжин хот, ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд, БНСУ-ын Сөүл хот, Английн Лондон , Манчестр хотод сурч, ажиллаж байгаа монголчууддаа зориулан аялан тоглолт хийсэн. Энэ оны нэгдүгээр улиралд АНУ-ын долоон хотод тоглох гэж байна.
Мөн нийгмийн ажилд идэвхтэй оролцдог бөгөөд хандивын болон буяны тоглолтуудыг удаа дараа зохион байгуулж байсан. Хүүхдийн асран хамгаалах төв, Өндөр настангуудын халамжийн төв, Хүүхдийн урьдчилан хорих төв, Засан хүмүүжүүлэх төвүүдээр сайн дурын үнэ төлбөргүй хандивын тоглолт, арга хэмжээг зохион байгуулсан. Тэдний хөдөлмөрийг үнэлж нийслэлийн Хүүхэд залуучуудын газраас “Нийслэлийн шилдэг залуу” Алтан медалиар шагнажээ.
“Best of Ice top” тоглолтын бэлтгэлийн үеэр хамтлагийн гишүүн Бат-Оргилтой уулзаж, шинэ тоглолт, уран бүтээлийн талаар ярилцлаа.
-Яагаад “Хамгийн сүүлчийн тоглолт” гэж нэрлэх болов?
-Бид тайзан дээр дуулах дуртай. Хамгийн сүүлийн тоглолт гэж хэлэхэд үнэхээр харамсалтай байна. Өнөөдөр бид тийм ч залуухан биш. Энэ хэрээр хувийн амьдралдаа илүү их цаг зав гаргах хэрэгтэй гэж шийдэцгээсэн. Монголын ард түмэн бидэнд урам зориг бүгдийг өгч байсан. Тэр бүхнийг бид хэзээ ч мартахгүй. Та бүхэнд талархаж буйгаа “Ice top” хамтлаг илэрхийлж байна.
-Тоглолтын сонин сайхнаас хуваалцаач. Бэлтгэл ажил хэр явж байна?
-Бүгдийг нь ярьчихвал сонирхолгүй болчихно. Тиймээс уншигчдадаа товчхон мэдээлэл өгье. Тоглолт гурван хэсэгтэй болно. Биднийг сонсох дуртай, дуунд минь дурладаг, дурласан бүх фэнээ бид урьж байна. Тоглолтод минь хүрэлцэн ирсэн фэнүүддээ урьд хожид үзэгдээгүй тайз, гэрлийг мэдрүүлэх болно. Тоглолтод маань Дэлгэрмөрөн, “Lemons” хамтлагийн Одноо, Гавана, BX, Хулан, Баяр цэцэг, Маралжингоо, Заяа, Дөл гөөн, Цэлмүүн, “Digital, “3 охин” хамт лагийнхан урилгаар оролцоно.
-Монголын хип хопын анхдагч хамтлаг маань хэрхэн байгуулагдсан бэ?
-Тухайн үед жаахан хүүхдүүд байж дээ. 1990-ээд оны үед залуусын дунд “Одод болох хүслэн” гэх мэтчилэн тэмцээн их зохиогддог байсан. Манай хамтлаг 1996 онд 16 хүний бүрэлдэхүүнтэй рэп бүжгийн хамтлаг болон анх байгуулагдсан. “Одод болох хүслэн”-д хамт лагаараа анх удаа оролцож байлаа. Тэр үед залуусын дунд зохиогддог байсан бүжгийн бүхий л тэмцээн, уралдааны шагналт байр болон цомыг хүртсэн дээ. Барууны хип хоп урсгал манайд 1998-1999 оны үед хүч түрэн орж ирсэн.
Хип хоп бидний бүжгийн хэмнэл, сонсдог аялгуутай дөхөм байсан учраас дурлаж, энэ урлагт анх хөл тавихаар шийдсэн. Хамгийн анхны дуу маань “Санаа нэг”. Тухайн үед бид подвальд бэлтгэлээ хийдэг байлаа. Паарнаас микрофон дүүжилж байгаад “Хөөе, яагаад санаа нийлэхгүй байна аа, санаа нийлье, санаа нийлье” гэж дуулдаг байлаа шүү дээ.
-Тухайн үед гадаадын ямар хип хоп хамтлаг, дуучдыг сонсдог байв?
-Бид гадаадаас хип хоп хамтлаг, дуучдыг сонсдоггүй байсан. Одоо ч сонсдоггүй. Зөвхөн өөрсдийн уран бүтээлээ сонсч, алдаа дутагдал дээрээ л ажиллаж ирсэн.
-Нэгэн үе хип хоп гэдгийг “Гудамжны урлаг” гэж үздэг байсан. Гэр бүлийнхэн тань хамтлаг байгуулахад хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Энэ бол дээд тэнгэрээс бидэнд заяасан бэлэг. Дээд тэнгэрийн бэлгийг хайрлаж явах хэрэгтэй шүү дээ. Уйгагүй, хөдөл мөрч, үзэл бодолдоо үнэнч нөхөд тэйгөө нийлэн хамтлаг байгуулсандаа “Best of Ice top” тоглолтын бэлтгэлийн үеэр хамтлагийн гишүүн Бат-Оргилтой уулзаж, шинэ тоглолт, уран бүтээлийн талаар ярилцлаа.
Хамтлагийн тухай баярлаж явдаг. Манай гэр бүл, хамаатан садны хувьд ч хамтлагийн маань нөхдөөр бахархаж, хүндэлж явдаг. Эхэн дээ нийгэм бид нээс цааргалж “Гудамж ных” гэж бай сан ч цаг ху гацаа өнгө рөх тусам хүмүүсийн бодол сэтгэлгээг “Ice top” өөр чилж чад сан гэж боддог.
-“Ice top” хамтлаг нөхөрлөлийн талаар их дуулдаг. Таны хувьд, нөхөрлөлийн үнэ цэнийг юу гэж боддог вэ?
-“Ice top” хамтлагийн нөхөд минь миний бахархал. Бидний нөхөрлөл хамгийн бат бөх гэж би ам бардам хэлнэ. Хамт байхдаа бид юунаас ч айдаггүй. Жаргасан ч, зовсон ч би нөхдөөсөө урвахгүй. Тэд ч надаас урвахгүй гэдэгт би бүрэн итгэж байна.
-18 жил болоход хамтлагийн гишүүд хэр солигдсон бэ?
-“Амь нэг, цус нэг бид бол “Ice top” гэж бид дуулдаг. Үүн шиг хамт- лагийн гишүүд солигдсон ч “Ice top” хэ вээрээ л байдаг. Бидэнтэй “Ice top” гэдэг нэгэн нэр дор явж байсан хэн бүхэн хэзээд миний найз. Амьдрал дээр, уран бүтээл дээр ч бид нэгдэж чаддаг. Энэ бол бидний давуу тал.
-Хамгийн анхны ярилцлагыг хаана өгч байв?
-“104 FM”-д анх шууд ярилцлагад орж байлаа. Дуугаа тавиад ярилцлага өгч байснаа бид хэзээ ч мартахгүй. Эхэн үед бидний зарим дууг FM, радиогоор явуулдаггүй байлаа. Яах вэ, нийгэм ойлгохгүй байсан үе л дээ.
-Анхны клип?
-Анхны бүхэн хэзээ ч мар тагдахгүй. Бидний анхны клип бол “Хип хоп манд тугай” гэдэг дууны клип.
-“Энэ миний хайр” бол танай хамтлагийг тодорхойлох дуу. Энэ дуу хэрхэн бүтсэн бэ?
-Энэ дуу бидэнтэй үргэлж хамт байдаг. Учир нь манай фэнүүд тоглолт бүр дээр “Энэ миний хайр” дууг дуулуулахыг хүсдэг юм. Гадаад дууны үгийг маш сайн орчуулж монгол хөрсөнд буулгасан сайн уран бүтээл.
-Дууны үгийг хэн нь бичдэг вэ?
-“Үгээр хүнийг алж, амьдруулж болно” гэдэг дээ. Үг бол дуунд хамгийн чухал. Хамтлагаараа сууж бай гаад дууныхаа үгийг зохиодог. “Уйлах эрхгүй хайр”, “Нөхөрлөл” зэрэг манай дууны үг эрч хүч дүүрэн байдаг. Бид ямар ч уран бүтээлээ голдоггүй. Санаандаа тул тал сайн хийж чаддаг учраас бид нийг одоо хүртэл хүмүүс сонсч дагадаг байх.
-“20 жилийн ойн тоглолт хийнэ” гэж найдах залуус цөөнгүй байх шиг байна. Та бүхэн тэдэнд хандаж юу хэлэх вэ?
-“Хамгийн сүүлчийн тоглолт” гэхээр хамтлаг тарж байна гэсэн үг биш. Бид хамтдаа байсаар байх болно. Хамтлаг гэдэг бол хамтаараа лаг гэдэг шиг бид үргэлж хамт даа байх болно. Хорин жилийн хувьд юу болохыг би сайн хэлж мэдэхгүй юм байна. Цаг хугацаа өнгөрч, юу ч тохиолдож болно шүү дээ.
Г.Нямсүрэн
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Би бол ice top хамтлгийн fen
Би бол ice top хамтлгийн fen