
Улс төр бол багийн тоглолт гэдэг. Багаар ажиллахын үндсэн зарчим нь багийн гишүүд хоорондоо нягт ойлголцохын сацуу өөрийн өөрсдийн хүлээсэн үүргээ алдалгүй сайн биелүүлэх явдал байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга Янгугийн Содбаатар, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Нарийн Бичгийн Дарга асан Жадамбын Энхбаяр. Эднийг улс төрийн хүрээнд “нэг баг” гэж ойлгодог.
Үнэхээр ч МАН-ын дэргэдэх залуучууд, оюутны байгууллагыг үүсгэн байгуулалцаж байх үеийн залуусын нөхөрлөлөөс эхтэй тэдний түүх төрийн өндөр албан тушаал хашиж буй энэ үед ч яг л хэвээрээ үргэлжилж байгаа гэдэг. УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа гэхэд л УИХ-ын дарга Г.Занданшатарыг бие даасан бодлого явуулах магадлалтай, Ерөнхийлөгч, Засгийн Газартай эрх мэдлийн төлөө тэмцэлдэж мэднэ гэсэн хүлээлт ч юм уу? хатгалт ч юм уу? байсан ч тийм зүйл болсонгүй.
Ажил хэргийн шинжтэй санаа зөрөх зүйл мэр сэр байсан л биз. Ямартай ч Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл буюу Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд ямар нэгэн эрх ашгийн зөрчилгүй ойлголцож ажилласаар УИХ-ын 2020-2024 оны сонгуулийн бүрэн эрхийг дуусгах нь тодорхой болж байна.Өөрөөр хэлбэл “нэг баг” хагарсангүй.
Энэ багийн харьцангуй дуулиан шуугиан багатай, реклам, пиар тааруу ч юм шиг атлаа өөрт оногдсон үүргээ чамбай биелүүлдэг тоглогч бол Янгугийн Содбаатар юм. Сагсан бөмбөг гэж үзвэл холбон тоглогч гэж хэлж болно. NBA-гийн тоглолт үзэж буй үзэгчдийн нүдэнд бол цагаригт бөмбөг оруулж буй довтлогч, төвийн тоглогч л содон харагддаг. Гэвч довтлогчийн, төвийн тоглогчийн амжилттай холболтгүйгээр амжилттай довтолгоо болох боломжгүй. Иймээс л холбон тоглогчийн үүрэг чухал билээ.
Улс төрийн ийм холбон тоглогчийн үүргийг Я.Содбаатар олон удаа гүйцэтгэж байсан байдаг. Хамгийн сүүлийн жишээ гэвэл МАН-д МАХН-ыг нэгтгэх ажлыг тэрээр л голчлон холбож, ойлголцох ёстой улс төрчдийг ойлголцуулах ажлыг гүйцэтгэсэн юм билээ. МАХН-ыг МАН-д нэгтгэх нь олон нийтийн хялбар төсөөлж буй шиг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд МАН-ыг ялуулах, Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг УИХ-ын гишүүн болгох төдий үр дүнтэй ажил байгаагүй юм.
Чухамдаа МАН өөрийн цорын ганц санал хуваагч болох МАХН-тай ойлголцож, нэгдсэн тулдаа л тогтолцооны өөрчлөлт хийх, УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог авах их ажил улс төрийн хүрээн дэхь бүх талын дэмжлэгийг авч, хийгдсэн гэхэд болно.Я.Содбаатар У.Хүрэлсүхийг МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар ажиллаж байхад МАН-ын Нарийн Бичгийн Дарга, Ерөнхий Сайд байхад нь Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсан. Өдгөө ч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд шадарлан, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Даргын өндөр хариуцлагатай албыг хашиж байна. Мөн 2022 оны 12-р сарын 30-нд МАН-ын Нарийн Бичгийн Даргаар дахин сонгогдон ажиллаж буй. Нэг үгээр хэлбэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Я.Содбаатартай зөвхөн нөхөрлөхөөс гадна менежерийн ур чадварыг нь мэддэг, үнэлдэг учраас л хамтран ажиллаж буй нь илт.Нөгөөтэйгүүр МАН-д өнөөдөр томоохон сорилтын үе тулгараад байна. УИХ-ын 2024 оны сонгуульд МАН дахин ялах, үгүй ядаж л хамтарсан Засгийн Газар байгуулах хэмжээнд амжилт үзүүлэх нь бүхий л судалгааны үр дүнгээр тодорхой байгаа.
Гэвч саяхан болж өнгөрсөн “Нүүрсний Сонсгол”-ын үйл явцаас харахад тус намд хэдий ил болоогүй мэт ч эрх мэдлийн төлөөх чимээгүй дайн, зөрчил, тэмцэл байгаа нь нэн тодорхой ажиглагдаж эхэллээ. Энэ бол муугийн дохио. Учир нь МАН-ын асуудал одоо МАН-ын асуудал биш, Монгол төрийн асуудал болсон. Иймээс ч УИХ-ын 2024 оны сонгуульд МАН хэрхэн оролцох, хамгийн гол нь хэн хэн нэр дэвших вэ? гэдэг асуудал хэрхэн шийдэгдэхээс ирэх дөрвөн жил Монгол төрийн бодлого яаж хэрэгжих нь шууд уялдаатай болжээ.
Энэ эгзэгтэй үед холбон тоглох онцлогтой Я.Содбаатар МАН-д нэн хэрэгтэй болж байгаа юм биш үү? Энэ үгийг сонссон зарим хүн хардах сэрдэхийн завсарт МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгаланг солих гэж үү? гэж асууж мэдэх юм. Тэгэхгүй ч байж болно шүү дээ. МАН-д бусад Нарийн Бичгийн Дарга нараасаа өөр чиг үүрэгтэй, сонгууль хариуцсан Нарийн Бичгийн Даргатай болж байсан жишиг бий. Иймээс ч УИХ-ын 2024 оны сонгууль хариуцсан тусгай чиг үүргийг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга, МАН-ын Нарийн Бичгийн Дарга Я.Содбаатарт хариуцуулчихсан ч болохгүй гэх газаргүй. Юутай ч Я.Содбаатарын менежерийн ур чадварыг МАН одоо л ашиглаасай.
М.Гал
Сэтгэгдэл37
ха ха У.Хүрэлсүх МАН-д байр сууриа алдахгүй гээд хүнээ чаачих гээл айн кк
За энэ муруй амт Содбаатар ЖДҮ-ийн санг идэхэд л сайн менежер байхдаа. Өөр бусдаар гийүүлсэн юм байхгүй. Бүү бөгсийг нь долоо Гал гэдэг амьтан сэнжтэй тэмдэг горьдогч
хуцваа ЖДҮ сан идээд нүүр нь даахаа больццон эргүү төлөг зайлах нь илүү тустай
хуцваа ЖДҮ сан идээд нүүр нь даахаа больццон эргүү төлөг зайлах нь илүү тустай
Ямар ч байсан Содбаатар МАН дотроо харьцангүй боловсролтой чадвартай гэгээлэг
Ямар ч байсан Содбаатар МАН дотроо харьцангүй боловсролтой чадвартай гэгээлэг
Аль ч талаараа тэнхийн туухай нь тэнцүүхэн болсон чадвартай л улс төрч гэж боддог доо. УИХ-д дуу хоолой нь зайлшгүй хүний нэг шүү...
Бас ч гэж юм уншдаг хүн байх шүү, МАН-ыхан дотроо
13-н тэрбум нь одоо 13-н их наяд болоод кармаанд ороод ирээсэй гээд л мөрөөдөж яваа биз! Ffj klnumka /b ugjghuoa ioo ;tt1
Хшрэлсүх чинь жинхэнэ зайлж чаддаггүй ац бн даа. Нөгөө далийгаа нам руу яцулах нь.
SODBAATAR SORON YBAX ESTOI
SODBAATAR SORON YBAX ESTOI
SODBAATAR SORON YBAX ESTOI
SODBAATAR SORON YBAX ESTOI
Нүүрсний xулгайн эзэн тодорлоо, Видео-г шайр xийцгээ !!! https://www.youtube.com/watch?v=E9kAQ8nH_bY
Нүүрсний xулгайн эзэн тодорлоо, Видео-г шайр xийцгээ !!! https://www.youtube.com/watch?v=E9kAQ8nH_bY
Нүүрсний xулгайн эзэн тодорлоо, Видео-г шайр xийцгээ !!! https://www.youtube.com/watch?v=E9kAQ8nH_bY
Нүүрсний xулгайн эзэн тодорлоо, Видео-г шайр xийцгээ !!! https://www.youtube.com/watch?v=E9kAQ8nH_bY
Нүүрсний xулгайн эзэн тодорлоо, Видео-г шайр xийцгээ !!! https://www.youtube.com/watch?v=E9kAQ8nH_bY
Бээжинхүү Энхсайхан, алуурчин С. Баяр нарын ур чадварыг одоо ашиглаасай гэсж МАН-ын засуулсан ноход бас дээр хуцалдаад байсан.Энэ Гал бол МАН-д засуулж төмсгөө суга татуулсан бөгс долоогч нохой мөн.
Ян Гуо Содбаатар дахиж сонгуульд нэр дэвших есгүй шүү..Одооноос бөгсийг нь ухаж идсэн уусныг нь гаргаж эхэлж бай.
Энэний менежер гэж ямар юм байхав дээ! Нохойн баас!
Аа за энэ хүн юу босгож бүтээсэн гэнээ
Аа за энэ хүн юу босгож бүтээсэн гэнээ
Юу юу гэж доль цохино вэ. Төрөөс зайлшгүй зайлуулах ноход шүү дээ.
hulgain l sain menejer dee
1234
1234
Энэ Гал гэгч этгээд дээрэмчдийн бүлгийг цаашид авч үлдэж дээрэм тонуул хийлгэх хүсэлтэй новш бнаа.
Sodbaatar !
Мин улсын Сяо Мён Дао , Янь Гуо овогтон манж хятадууд зайлцан байдаа
ЖДҮ гийн хэрэг яасан бэ. Ямар менёжер вэ
Мэргэжлийн хяналтын дарга байхдаа жинхэнэ цэгцрүүлсэн
Мэргэжлийн хяналтын дарга байхдаа жинхэнэ цэгцрүүлсэн
Энэ найз маань бас л агуу тэнэгэрлээ шүү. Би чамайгаа мэдэлгүй яах вэ!
Өөрийгөө ингэж бичүүлэхээс ичээсэй.
Захиалгын бичвар Содбаатар солиотоор удирдуул ч гэх шиг