sonin.mn

2024 оны 1 дүгээр сарын 4-6-нд Хятадын ГХЯ-ны дэд сайд Сүнь Вэйдүн Мьянмар улсад айлчилжээ. Айлчлалын хугацаанд Сүнь Вэйдүн Мьянмарын удирдагч Мин Аун Хлайнд бараалхаж, Мьянмарын ГХЯ-ны дэд сайд У Лвинтай уулзалт хийж, Хятад Мьянмарын харилцаа, Мьянмарын хойд нутгийн нөхцөл байдал зэрэг хамтаар анхаарч буй асуудлаар санал бодлоо солилцсон байна.

Хоёр орны удирдагчдын нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, “Бүс ба зам” болон Хятад Мьянмарын эдийн засгийн коридорыг хамтдаа үргэлжлүүлэн бүтээн байгуулж, Хятад Мьянмарын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг түргэтгэх тухай хоёр тал санал нэгдэв. Мөн хоёр тал цаашид Хятад, Мьянмарын хил орчмын энх тайван тогтвортой байдлыг хамтдаа хамгаалж, цахим залилангийн зэрэг хил дамнасан гэмт ажиллагаанд хамтран цохилт өгч, бүс нутгийн амгалан тайван, хөгжил цэцэглэлтийг гар нийлэн сайжруулах болно гэжээ.


н.Уртнасан