Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг нураахаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 2023 оны арваннэгдүгээр сарын 3-нд мэдэгдсэн. Улмаар барилгыг нурааж цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн юм.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.01.05) “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо өөрийн гишүүн байгууллага болох ахмадын холбоогоо байрнаасаа хөөж гудамжинд гаргаж буй асуудлаар тус холбооны төлөөлөл мэдээлэл хийлээ.
ПЁНЬЯН, 2024 оны нэгдүгээр сарын 5 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун тив алгасагч баллистик пуужин харвах зөөврийн төхөөрөмж үйлдвэрлэдэг үйлдвэрийг шалгажээ. Улмаар уг байгууламжийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.
ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 5 /Anadolu/. Дэлхийн эдийн засаг энэ онд 2.4 хувиар өсөх төлөвтэй байна гэж НҮБ пүрэв гарагт мэдэгдлээ. Энэ нь 2.7 хувиар өснө гэж 2023 онд таамаглаж байсантай харьцуулахад буурсан үзүүлэлт болж байна.
ЛОНДОН, 2024 оны нэгдүгээр сарын 5. /The Times/. Их Британи дахь хаант засаглалын тогтолцоог эсэргүүцэгчдийн хамгийн том холбоо болох “Republic”-ийн гишүүд хаан III Чарльзын дүү, хунтайж Эндрюг шалгахыг шаардан Лондон хотын цагдаагийн газарт ханджээ.
ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 5 /ВВС/. ОХУ Украины эсрэг дайнд Умард Солонгосоос нийлүүлсэн баллистик пуужин болон пуужин харвагчийг ашиглаж байна гэж АНУ-ын эрх баригчид мэдэгджээ.
ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 4 /VoA/. ӨАБНУ геноцид буюу хүмүүсийг үй олноор нь хоморголон устгах хэргээр Израилын эсрэг НҮБ-ын Олон улсын шүүхэд (ICJ) нэхэмжлэл гаргасныг АНУ-ын эрх баригчид буруушаажээ.
ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 4 /DW/. Израил-ХАМАС-ын дайн бүс нутгийн мөргөлдөөн болж өргөжих вий гэсэн болгоомжлол нэмэгдсээр буй энэ үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен дипломат хүчин чармайлтыг эрчимжүүлэх зорилгоор пүрэв гарагт Ойрхи Дорнодыг зорихоор төлөвлөж байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нарыг томилох тогтоолын төслийг баталснаар, Төрийн байгуулалтын байнгын хорооноос шинээр томилогдсон гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөөд, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурав.
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.01.04) нэгдсэн хуралдаан 10 цаг 22 минутад гишүүдийн 51.4 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр товлолоо.
СӨҮЛ, 2024 оны нэгдүгээр сарын 4 /Yonhap/. Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан байлдааны бэлэн байдлыг бэхжүүлэхийн тулд байлдааны буудлагатай хамтарсан сургуулилалтыг Умард Солонгостой залгаа хилийн ойролцоо хийж байна гэж Өмнөд Солонгосын арми өнөөдөр мэдэгджээ.
Ардчилсан Намын "4-11" хэвлэлийн хурал боллоо. Хэвлэлийн хуралд НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа, АН-ын ХЭГ-ийн дарга О.Лхагвадорж болон тус шинээр томилогдсон Нарийн бичгийн дарга нар оролцов.
БРЮССЕЛЬ, 2024 оны нэгдүгээр сарын 4 /DW/. Герман, Нидерланд, Румын, Испани гэсэн НАТО-гийн гишүүн дөрвөн улсад “Patriot” цогцолборын "газар-агаар" ангиллын 1000 хүртэлх тооны пуужинг /GEM-T/ худалдан авах гэрээ байгуулахад тус эвслийн зэвсэг худалдан авалтын агентлагаас (NSPA) дэмжлэг үзүүлэхээр болжээ.
СНЬЮ-ЙОРК, 2024 оны нэгдүгээр сарын 4 /Reuters/. Улаан тэнгис, Адены булангаар дамжин өнгөрч буй хөлөг онгоцууд халдлагад өртөж байгаа нь бүс нутгийн тогтвортой байдал, дэлхийн навигацийн эрх чөлөө, хүнсний хангамжид аюул учруулж байна гэж НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл мэдэгдээд, Ираны дэмжлэгтэй Йемений хутичуудад ийм үйлдлээ зогсоохыг уриалжээ.